Wednesday, February 23, 2011

Хазара Монгол Санаачлага

Монголчууд Хазара нартай  Ах дүүс болох  тухай

Анх Хамаг Монгол сэтгүүл дээр Монгол Гарал үүсэлтэй Хазара Ахан дүүсийн талаар өнөөдрийн бодит байдалыг өгүүлсэн цуврал нийтлэлийг олж уншсанаар  гээгдсэн гэж болох хамаатануудаа олж уулзах , ярилцах өөрсдийн ижил төсөөтөи байдлыг мэдэх , бусад сонирхож байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгөх олон ажлууд сэдсэний нэгээхэн хэсэг Хазара Монгол Санаачлага билээ.

Өдөр ирэх тутам дэлхийн өнцөг булан бүрд Хазара болон Монголчууд хоорондоо танилцан нөхөрлөх  санаачлагууд  нэмэгдэж байгаад би бахархалтай байна.
Монгол, Хазара  хүмүүсийг холбох хувийн санаачлагуудын нэгэн хэсэг нь гадаад орнуудадад байгаа монголчууд хазара нарыг хооронд нь холбож өгөх гарцыг нээж өгөх явдал юм . Монгол Хазара хүмүүсийн хоорон дахь энэ харилцаа нь Монгол, Хазара  хүмүүс бие биетэйгээ шууд холбогдон харилцаа үүсгэдгийн нэг сайхан жишээ юм.

Даринчулууны Бямбахуу миний бие  энэхүү  санаачлагаар Монголчууд хэрхэн бусад орнуудад амьдраж буй  Хазара нартай  харилцаа холбоо тогтоож болох талаар мэдээлийг хүргэж байгаадаа таатай байна. Миний зүгээс Хазара болон Монголчууд харилцаа тогтоох, эсвэл ийм харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бололцоотой бүх арга замыг эрэлхийлж байна.. Харин Хазара нартай танилцах харилцаа тогтоох санаачлага гаргасан Монгол хүмүүсд дэмжлэг болох үүднээс энэхүү блогоороо мэдээлэл бэлтгэж хүргэдэг.

Доорхи улсуудад амьдран суугаа Хазара Ахан дүүсээ Монголчуудтайгаа холбож өгөхөд бэлэн байна.

Австрали
Америкийн Нэгдсэн Улс
Афганистан
Дани
Иран
Канад
Монгол
Норвеги
Их Британи
Пакистан
Турк
Швед


Хэрвээ та дээрх орнуудад амьдран суугаа Монгол Гаралтай Хазара нартай холбогдохыг хүсвэл миний  и-мэйл хаягаар шууд хандана уу.