Thursday, May 17, 2012

Монголд суралцаж буй Хазара Оюутанууд







Өдгөө монгол улсад Цахим Өртөө Төрийн бус байгууллагын тэтгэлэгийн гурван оюутнуудаас гадна Mongolian International University хэмээх сургуульд олон Хазара Монгол оюутан суралцаж байна. Дээрх оюутануудын монголд байхдаа авхуулсан  зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Hazara Students In Mongolia ,Short trip to Trilji camp with MIU senior student and Professors. When I was a student of MIU. гэсэн 3 зургын цомгоос олж үзээрэй.

АФГАНИСТАНЫ ДИПЛОМАТУУДАД ЗОРИУЛАН СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


“Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт семинар болж өнгөрснөөр  Афганистаны 12 дипломат энэхүү сургалтанд хамрагдсан билээ.

Эдгээр 12 залуу дипломатуудын хоёр нь Хазара Монгол байсан юм.

Амэрик болон афганистанд байгаа Xазарa хүмүүс энэхүү сургалт явагдсанд туйлын ихээр талархаж байгаа бөгөөд дээрх 10 залуу дипломатууд монгол улсад ирж хазара нарын эцэг өвгөдийн нутагт суралцсанаар өнөөгийн афганистанд байгаа хазара монголчуудыг илуу ойлгох харьцуулах тал дээр маш том алхам болсон гэж хувьчилан хэлж байна.

Гадаад харилцааны яамны мэдээлэлийн эх сурвалжийг хавсаргалаа,



Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран 2012 оны 4 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс /ЛБНАУ/-ын  дипломатуудад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
ГХЯ-ны Сургалт, судалгааны төвд болж байгаа энэхүү семинарт  Афганистаны 12 дипломат хамрагдана.

Монгол Улс анх удаа гадаад орны дипломат нарт зориулан сургалт зохион байгуулж байна. Ингэснээр улс орноо дэлхийд сурталчлах, манай нэр хүндийг өсгөх, гадаа үйл ажиллагааны чадавхийг дэлхий дахинд харуулахад чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Монголын түүх, гадаад бодлого, олон улсын харилцаа, стратеги судлал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, геополитик,  терроризм, олон улсын эрх зүй зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хамарсан сэдвүүдээр хичээл заана.

Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгасан лекцүүдийг МУИС-ын ОУХС, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид болон ахмад дипломат нар заана. Сургалт англи хэлээр явагдана. 

Мөн урьд өмнө дипломат алба хашиж байсан БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар уригдаж лекц уншина. 

Тэд амралтын чөлөөт цагаараа  Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудтай танилцана. 
http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1522%3A2012-04-16-03-18-16&catid=43%3A2009-12-20-21-55-03&Itemid=62&lang=mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга Хазара оютануудтай уулзлаа




Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга  Хазара оютануудтай уулзлаа.

Өнгөрсөн 3 сард болсон энэхүү уулзалтаар Афганистаны хазара сурагчдад виза авах нөxцөл хүндрэлтэй байгаа энэ талаар хазара сурагчид сэтгэгдэлээ хуваалцлаа.

Швэд улсад амьдраж буй Хазара Монголчууд

Швэд улсад амьдраж буй Хазара Монголчууд , энэ хотод болж байгаа монгол улсын иргэдтэй ойр дотно харилцаа холбоотой байдаг төдийгүй энд болж байгаа наадам болон соёлын арга хэмжээнд идвэхтэй оролцдог юм.
Дэлгэрэнгүй зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Hazara Mongolian in Sweden гэсэн зургын цомгоос олж үзээрэй.




Австралын Сиднэй Хотын Монголчуудын Наадамд Хазара Монголчууд өргөнөөр оролцсон юм





2011 оны 7 сарын 10нд Австралын Сиднэй  Хотын Монголчуудын Наадамд Хазара Монголчууд өргөнөөр оролцсон юм.
Дэлгэрэнгүй зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн July 10, 2011 Naadam Festival (Sydney 2011),гэсэн 2 зургын цомгоос олж үзээрэй.

Stop Killing Hazaras Press Conference арга хэмжээний дараах уулзалт



Stop Killing Hazaras Press Conference болсон өдөр энэхүү хурлыг зохион байгуулагчид , монголд суралцаж буй хазара оюутанууд хамтдаа нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм.Энэ үйл ажиллагааны дэлгэрэнгүй зургууд болон мэдээлэлийг
Facebook  дээр Сэтгүүлч Мөнхбаяр ахын Stop Killing Hazaras Mongolian protest гэсэн зургын цомгоос олж үзээрэй.http://www.facebook.com/moenhbayar

Stop killing hazaras хэвлэлийн хуралын гэрэл зургууд

"Stop killing hazaras" хэвлэлийн хуралын гэрэл зургуудыг доорхи линкээр орж үзээрэй.
http://www.infomongolia.com/ct/ci/2059
 http://hazara.net/persecution/2011_protests/2011_protests.html
Дэлгэрэнгүй зураг болон мэдээлэлийг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Stop Killing Hazaras Press Conference Ulaanbaatar, Mongolia гэсэн зургын цомгоос олж үзээрэй.

Хэвлэлийн хурлын видэo бичлэгүүд , Монголын телевизүүдийн мэдээнүүдийг YouTube  дээрх  дээр орж үзнэ үү

"Stop Killing Hazaras" press conference. Part I




"Stop Killing Hazaras" press conference. Part II


"Stop Killing Hazaras" press conference. Part IV




"Stop Killing Hazaras" press conference. TV9 television 

 

 

"Stop Killing Hazaras" press conference. SBN television

 

 

Хазара Монголчуудын Мичид ТВ

Энэхүү цуврал нэвтрүүлгийн нэг хэсэг нь монгол улсад болсон хэвлэлийн хурлын бичлэг багтсан юм.

20,00 HAZAR MONGOL 

 

Яг одоо Хазара Монголчууд

Анх Хазара Чангэзи блог нээснээс хойш 2011 оны 9 сард  Хазара Монголчуудтай харилцсан харилцаа, бодитой үр дүн ямар байсан бэ энэ тал дээр доорхи бичлэгийг бичиж байсан.
http://hazarachangezi.blogspot.com/2011/09/hazarachangezi-1.html

Харин Амэрик дахь Хазара Монголчуудын талаар өөрийн санал бодлоо цухас дурьдсан бичлэгийг мөн энэ үед бичиж байсан бөлгөө.
http://hazarachangezi.blogspot.com/2011/09/blog-post_7935.html

Өнөөдөр 2012 оны 5 сарын 17ны өдөр................. анх Хазара Чангэзи блогыг 2009 оны 10 сарын 14нд нээж байжээ.

Өнгөрсөн хугацаанд Facebook дээрх Hazara Mongolian Global Initiative бүлэг Hazara Changezi бүлэг дээр нийтлэсэн блог дээрээ хараахан амжиж тавиагүй мэдээлэлүүдийг нэмж нийтлэж байна.

Интэрнэт орчинд Монгол болон Хазара ахан дүүстэй холбоотой мэдээлэлүүдийг нэгтгээд энд танилцуулах хүсэлтэй байдаг.

Өчигдөрхөн Нэгэн Хазара хүнтэй ярилцаж суусаны дараа надад төрсөн сэтгэгдэл бол. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд хүрээлэлийн хүмүүс маань мэдээлэл хангалттай авдаг хэдийч, цаана нь маш олон хазара хүмүүс , мэдээлэл байхгүй , миний блог Facebook дээрх мэдээлэлээр дамжиж олж авсан мэдээлэээ ам дамжуулан ярилцаж байхыг олж үзэв. Мөн анх Монгол Хүмүүстэй хазара нар уулзаад баярлаад догдлоод нэг дор маш олон зүйлийг чин сэтгэлээсээ хэлж байхыг хараад өөртөө нэг дүгнэлт хийлээ.

Энэ маань миний энэ өөрт үүсгэсэн байгаа хүрээлэлээс гарч сэтгэх , иймээс нөгөө л шинэ мэдээлэлийг монгол хэл дээр монголчууддаа хүргэх англи хэл дээр Хазара хүмүүсд Монголчууд тэдэнд сайн ханддаг , бид гарал угсаа нэгтэй , талаар нээлттэй ярилцах ажилаа зогсолтгүй хийх хэрэгтэй гэдгийг л улам илүү хүлээн зөвшөөрч өөртөигөө ярьж суулаа.

Хазара ахан дүүс Монголчуудын хооронд гүүр болох энэ алхамд Монголын Эx орон , үндэсний үзэл , уламжилал, Монгол туургатны замнал, орчин үед бидний монголчуудад дутагдаж буй тэрхүү мэдээлэл харилцааны цоо шинэ алхамуудыг бид бүхэнд хүргэж байгаа сэтгүүлч Мөнхбаяр ах  тэрээр дэлхий нийтэд Монголчууд Хазара ахан дүүсдээ урам хайрлаж тэдний төлөө хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ нь өнөөдөр хазара хүн бүрийн сэтгэлд оч найдвар урам зоригийг илгээж байна , Монгол улсаас анх дэлхийн монгол айл төслийн багынхныг урьж авчирч байсан. Аббас Ваффа, Рэза Катэб нар эдгээр хазара ахан дүүс маань Монголчууддаа афганистаны хазара нарын бодит амьдралыг үзүүлэх боломжийг би болгосноор өнөөдрийн олон үйл хэргийн эхлэл болжээ. Рэза Катэб ах минь одоо Англи улсад суралцаж амьдраж байна. Өнөөдрийн миний явуулж буй ажиллагаа мөн хазара чингис блогын нэрийг сонгох , санал бодлоо солилцход Аббас Ваффа ахын зөвлөгөө урам зориг их нөлөөлсөн юм шүү. Амэрик даxь Хазара Монголчуудтай анх танилцах алхамыг Рэза Катэб ах маань би болгосноор ийнхүү маш олон бахархам амжилтууд би болгосон. Миний хувьд амжилт гэдэг нь гарал үүсэл , дүр төрх , соёл, түүх, ёс заншил хэл нэгтэй ахан дүүс маань газарзүйн өөр бүс нутагт , байгаагаасаа үүдэж , мэдээлэл солилцоо байхгүй , байгаа энэ л мөчид мэдээлэлийн гүүр болох зорилго тээж байгааг тайлбарлаж болно.
Цахим Өртөө байгууллагын Хазара оюутаны тэтгэлэг бол, оюуны соёлын маш том хөрөнгө оруулалтыг би болгосон билээ. Өдгөө дээрх 3 оюутан хоер ард түмнийг холбосон соёлын элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа хэдий монголд байгаач.

Энд онцлоод Пакистаны Хазара нарын тухай дурьдхыг хүсэж байна. Монгол сэтгүүлч Болормаа эгчийг урьж Пакистанд урьж авчирч байсан тэр л хазара залуус өнөөдөр надтай хамт Вашингтон ДС , Нью Иорк Хотуудад Хазара Монголчуудыг холбох , тэрхүү эрхэм үүргийг гүйцэтгэсээр л явна.

Вашингтон ДС хотын Хазара нар 4


2010 оны 6 сарын 11нд Вашингтон ДС хотноо болсон Хазара Жагсаал Цуглаанд  Монголчууддаа төлөөлж Хамагмонгол.нэт ийн Батсуурь ах бид хоер очиж байсан. Энд анх Давоод Чангэзи, Илхах Али , Ликуат Али нартай танилцаж байсан. Одоо Давоод Чангэзи бид хоер хамтдаа Нью Иорк Хот дахь Монгол Өв Соёлын Санг ажиллуулж байгаа. Харин Илхах Али хэмээх түүхч архэлөгич маань саяхн болоод өнгөрсөн Чингис Хааны 850 жил Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон талаархи мэдээлэлийг олж үзээрэй.
http://hazarachangezi.blogspot.com/2010/06/hazara-demonstration.html
дэлгэрэнгүй зургуудыг Facebook  дээрх  Hazara Mongolian Global Initiative бүлгийн  Protest in Washington DC against Kuchi invasion of Hazara Homeland цомгоос олж үзээрэй.

Вашингтон ДС хотын Хазара нар 3

2010 оны 2 сарын 25нд Вашингтон ДС хотноо Хазара Монголчуудтай танилцах арга хэмжээний хүрээнд Амэрикын дуу хоолой нэвтрүүлгийн сэтгүүлч Икрам Гизаби , Аббас Чангэзи, Тимур Каримы , Буянзая нарын хамт уулзсан билээ.

Энэхүү уулзалтаас төд удалгүй Гизаби гуай гэртээн урьж хамаатан садан үр хүүхдүүдтэйгээ танилцуулсан тэр дурсгалт мөчийн зургыг энд та бүхэнд сонирхуулж байна.
...................................доорхи мэдээллэлийг тавьсан шалтгаан маань их учиртай , өнгөрсөн 2 жил 3 сарын хугацаанд Хазара Монголчуудын Харилцаа , соёлын холбоонд өөрийн хувь нэмрээ оруулж тодорхио үйл хэргүүдийг сэдэж санаачилсан маань үр дунгээ өгсөөр байна.


Хазара Монголчуудтай Танилцах Уулзалт


Вашингтон ДС хотод амьдардаг Хазара Монголчуудтай уулзаж , чөлөөт ярилцлага өрнүүлэх тул сонирхсон хүмүүс 2 сарийн 25нд 7 цаг 30 минутад Toscano Grill Restaurant 2300 North Clarendon Boulevard Arlington, VA 22201 дээр хүрэлцэн ирнэ үү ?



Хазара Монголчуудтай Танилцах Уулзалтын Хөтөлбөр

Бидний энэ удаагийн уулзалтаар Хазара нар Монголчуудтай соёл болон түүхээрээ хэрхэн холбогддог талаар ярилцана.


    Монголчууд Хазара нарыг юу гэж боддог вэ ?


    Хазара нар монголчуудыг юу гэж боддог вэ ?


    Ирээдүйдээ Хазара Монголчууд түүх соёл үндэс угсаагаараа нэгдэх боломжтой эсэх талаар нээлттэй харилцан яриа өрнүүлэх болно.


Вашингтон ДС хотын Хазара нар 2


2010 оны 4 сарын 10нд Вашингтон ДС хотын Амэрик дахь Монгол залуу мэргэжилтэний нийгэмлэг Амэрикын Энх Тайвны Корпусын шугамаар монголд ажиллаж байсан залуусын Монголын Андууд байгууллагын хамтарсан Яргуй Хандивын арга хэмжээн дээр Хазара Монголчууд дэмжиж оролцсон юм.

Вашингтон ДС хотын Хазара нар 1






2010 оны   3 сарын 5нд Вашингтон ДС хотын Монгол сургуулын хандивын ажиллагаанд Хазара Монголчууд оролцов.

Монголын төр лалын харгисуудтай нийлж хазаруудыг даралцдагийг АНУ-ын сэтгүүлч илчлэв

Тэд үүнийхээ төлөө талибан, Бен Ладенаас шан авдаг байсан бололтой

Монгол туургатан нэгдэхийн эсрэг үзэлтнүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа ч, Хазарын Дайкүнди (Нили) хотынхны Улаанбаатартай ахан дүү болж, хоёр түмний хооронд анхны албан ёсны харилцаа тогтоох гэсэн ажил урагшилсаар байна.
Ах дүү болох шийдвэрээ албан ёсоор Дайкүндийн удирдлага нэгэнт гаргажээ. Урьд нь зүгээр санал санаачилга яваад байсан юм. Энэ зуны их ойн наадмаар Дайкүндийн эрхэм зочид биечлэн ирж, санал онолоо ажил хэрэг болгох гэнэ.
Тэд ах дүү хот болох дэлхийн стандартын дагуу бичиг баримтаа бэлтгэж буй аж. Дайкүндийн санаачилгыг дэлхийн хазарчууд дэмжиж буй юм байна. Ахан дүүс болсноор ямар харилцан ач тустай байхыг яруу тодоор бичиж бэлтгэж буй гэнэ шүү. Манай хотын удирдлага ах дүү болох асуудлыг юуны өмнө ашгийн талаас нь харж шийдвэрлэдэг шиг билээ. Тэр ашгийн тухайд ч, Дайкүндийнхэн төсөлдөө тусгана. Маш нарийн, тодорхой төлөвлөгөөг зэхэж буй аж.

Заримаас нь дурдвал, халуун орны жимснүүдийн, эрс тэс уур амьсгалд зохистой хазар сортуудын аж ахуйг Монголд хөгжүүлнэ. Шар айрагны түүхий эдийг Монголд тарьж ургуулна. Манайд лал маягийн мах комбинат байгуулна гэх мэт. Мэдээж, соёл, боловсрол, урлаг, спортын солилцоо, хамтын ажиллагаа их хийгдэнэ.
Австралийн хазарчууд тэндхийн монголчуудтай маань тун найрсаг харилцаатай аж. Чингээд их л урам зоригтойгоор төлөөлөгчид нь Монголд ирцгээж, тал бүрийн хамтын ажиллагааг санал болгож дээ. Гэтэл хүйтэн царайт, хөлдүү толгойт түшмэдүүд маань халуун сэтгэл дээр нь хар мөс асгаад бараг хөөгөөд явуулсан юм билээ.
Хазарыг хавчин гадуурхах бодлогод манай нам засаг идэвхтэй оролцож, талибан, Бен Ладен, одоогийн паштуны дээрэнгүй үзэлтнүүд, Карзай нараас хэдэн төгрөг салгадаг шиг байгаа юм. Хазар гэхээр л дарга дорго нар маань хазайж хялайгаад болж өгдөггүй гэнэм. Виз мизээн өгнө гэж байхгүй. Ирэхэд нь асар их үзлэг шалгалтанд оруулж, олны өмнө чармай нүцгэлэхээн дөхөж доромжилно, хардаж сэрдэнэ, мөрдөж мөшгинө, зугтаж зайлсхийнэ. Хазар бол террорист, хар тамхины наймаачин, лалын хэт даврагч учир ингэж байгаа юм гэж тайлбарладаг аж. Аягүй бол хазаруудтай харьцсан монголчуудыг дээрх шалтгаануудаар хэлмэгдүүлж ч магад.
Тэгсэн хэрнээ, лалын жинхэнэ болдоггүй улстай нь найзалж нөхөрлөнө. Ямар сайндаа л, энэ лалынхны шонхор барих грүпп гээч хаалттай, нууц систэмийнхэн чинь Аль-Кайдагийнхан биш биз дээ гэсэн хардлага төрөхөв, Бэн Ладэн шонхор баригчийн дүрээр Монголд явж байна гэсэн онигоо гарахав.
Манайд Ираны тээврийн онгоц ямар ч зөвшөөрөлгүйгээр орж ирж, агаарын хилийг маань зөрччихөөд, олон үггүй мах ач хэмээн дээрэнгүй хандаж л байсан. Нэг дарга маань тэдэнтэй махны наймаа хийсэн юм билээ л дээ. Ноднин Палестины, дэлхий даяар эрэн сурвалжлагдсан террористуудыг Монголд очсон гээд л дэлхий шуугиад байсан, албан тушаалтнууд маань байхгүй ээ л гээд байсан, ард олон болохоор Увсад яваад байнаа л гээд байсан. Манай Монгол ч лалын үл бүтэх элементүүдийн амралт сувиллын газар болж байгаа юм байх аа даа. АНУ-ын сэтгүүлч Алиша Кампи энэ бүхнийг анзаарч мэдээд, Монголын төр хазарын дискриминацид оролцож байна гэж бичсэн юм билээ. Манай төр ч мөн ч их нүгэл үйлдэж байна, нүгэл нь нүдээрээ гарах болоогүй л юм байх даа.
Монголын нөхцөл байдлыг хазарууд мэдсэн, гомдож, урам хугарч байсан ч өдгөө нарийн учир жанцанг ухварласан, ахин өөдрөг үзлээр бидэнд хандах болсон.
АНУ-ын монгол туургатнууд Mongolian Heritage Foundation буюу Монголын өв соёлын сан (МӨСС) гэдэг байгууллагад нэгдэж, Удирдах зөвлөлд нь монгол туургатан бүрээс хоёр хоёр хүн орох болж байгаа юм билээ. Үүнд хазарууд нэгдэх болжээ. МӨСС бол 1988 оноос, Монгол улсынхан ирээгүй байхад байгуулагдаж, халимаг, өвөр монгол голдуу хүмүүсийг нэгтгэж байсан, нэр хүндтэй байгууллага юм. Шинэчлэн зохион байгуулагдаж буй бөгөөд, Монгол улсынхан улам их байр суурь эзлэх болсоор иржээ. Энэ жилийн, МӨСС-ийн, Америк дахь Чингисийн тайлгыг ар монгол залуу зохион байгуулах болжээ.
Ийнхүү монгол туургатан маань нэгдэж нягтарсаар байна. “Монгол” дарга байхгүй газар бүр ч сайн нэгддэг юм байна. Хамаг юманд садаа болсон хувхай дарга нарыг хөсөр таягдах цаг болж дээ, хө.
Монголчууд минь хазар ахан дүүсээ алд цэнхэр хадгаан дэлгэн угтацгаая. Дээр буй эвэртэн туурайтнууд хичнээн хажиглаж, хөөж тууж байгаа ч нэгэнт төрсөн ахан дүүс учир, тэдгээр эвэртэй туурайтай эрхтэй дархтай хүний хүрэн бөөрт үрс хазаж хайрч байгаа ч, бидэн рүүгээ тэмүүлж тэмцсээр л байна. Бид олон казахуудыг, хятадуудыг нутагтаа оруулж байсны хойчис өдгөө хэдэн бумаар тоологдоно. Яагаад өөрийн ахан дүүс - хазар монголчуудыг оруулж болохгүй байх билээ.
Дайкүндийг дэмжицгээе, түрцгээе, угтацгаая.

Ч.Мөнхбаяр
 http://moenhbayar.blogspot.com/2011/07/blog-post_2236.html

Хазар монгол ахан дүүсийн хамт

















Хазар ахан дүүс дөтөлсөөр

Энэ зун Хазарын холбогдолтой үйл явдлууд өрнөлөө. Афганистаны хазар муж Дайкүндийн нийслэл Нили хот Улаанбаатар хоттой ахан дүүс болох хүсэлтээ тавьж, элч төлөөлөгч, үндэсний эрх чөлөөний төлөө нэрт тэмцэгч Акрам Гизабиг илгээв. Эрхэм Акрам Гизабиг ирснийг тохиолдуулж, хазар, ар, өвөр монголчуудын уулзалт зохион байгуулагдсанд оролцож, чухал асуудлуудыг хэлэлцлээ. Мөн нэрт хазар бизнэсмэн Новруз Мухаммэд Хамза хүрэлцэн ирж, хоёр түмний найрамдалд хувь нэмрээ оруулах хүслээ илэрхийлэв. Ноён Хамзатай ТББ байгуулах зэрэг тодорхой тохиролцоонд хүрч, мөн монгол-хазарын зугаалга зохион байгуулцгаав.



Улаанбаатартай ахан дүү бололцох гэсэн хазар монголын Дайкүнди мужийнхан ирлээ

Тэд өөрсдийгөө хазар монголчууд, чингис хазарууд гэж нэрлэдэг

Сүүлийн үед Монгол улсын ард иргэд болон, хазар монголчуудын хэлхээ холбоо, найрамдан нөхөрлөх эрмэлзэл улам улам их болж буй билээ.
Хазар монголчууд бол эрт дээр үеэс алс баруун өмнөд нутагт хүннүчүүд болон монголчууд нүүн очиж нутаглаж байснаас угсаатны эхээ авсан; угсаатны гол хүчин зүйл нь монгол цус, өвөг дээдэс болсон зон олон юм. Тэд өөрсдийгөө монгол туургатны нэг хэсэг, монголчуудын төрсөн ахан дүүс гэж үздэг, “хазар монголчууд, чингис хазарууд” гэж нэрлэдэг, Чингис (Чангэзи) гэх овгийг их авдаг, биднийг кавма (төрсөн ахан дүү) гэж дотночилдог хүмүүс юм.
Ийм найрсаг сайхан ахан дүүстэйгээ өргөн харилцаатай байхыг Монгол улсын ард иргэд бид хүсдэг боловч, хоёр монгол түмний хооронд албан ёсны ямар ч холбоо байхгүй нь зүйл бүрийн саад бэрхшээлийг учруулдаг. Хазаруудтай найрамдан нөхөрлөх явдлыг төрийн зүгээс дэмжиж, албан ёсны холбоо тогтоох нь маш том хөшүүрэг, хүчин зүйл болох юм.

Үүнийг ойлгосны үүднээс Афганистаны, хазар монгол хүн амтай Дайкүнди мужийнхан Улаанбаатар хоттой ахан дүү бололцох саналыг дэвшүүлж, өөрийн зүгээс шаардлагатай холбогдох шийдвэрийг гаргажээ. Тэгээд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ахан дүү болох асуудлынхаа талаар зарчмын хувьд тохиролцох эрмэлзлээ тээн, Монгол улсад маань зочлон ирээд байна.
Улаанбаатар хот Дайкүнди мужтай ахан дүү болох нь Хазар Монгол болон Монгол улсыг, хоёр монгол түмнийг албан ёсоор холбох, хагацал үзээд удсан ахан дүүсийг учруулах, нэгтгэн нягтруулж, хамтдаа ахиж дэвшиж, хөгжиж дэвших боломжийг олгох асар их түүхэн ач холбогдолтой юм.
Нийслэлд, халуун орны эрс тэс уур амьсгалд зохилдсон жимс ногооны аж ахуй хөгжүүлэх, ногоон бүсийг өргөжүүлэх, исламын стандартын мах комбинатыг барих, шар айрагны түүхий эд болох соёолжийг тарьж бэлтгэх зэрэг олон харилцан ашигтай төслийг хэрэгжүүлэх саналыг тэд мөн дэвшүүлэх гэж байгаа.
Ахан дүү хот мужуудын хамгийн эн тэргүүнд хэрэгжүүлдэг ажил болох - соёл, боловсрол, урлаг, спортын хамтын ажиллагаа, солилцооны төслүүдийг хэрэгжүүлэх саналыг ч дэвшүүлэх гэж буй.
Дайкүнди мужтай ахан дүү бололцох нь дэлхийн хазаруудтай ахан дүү боллоо гэсэн үг юм. Хазар монголчууд зөвхөн тусламж авах, ядарч зүдэрсэн ард зон гэж ойлгодог нь ташаа бөгөөд бизнэс, соёл боловсролд өндөр амжилт гаргасан, монголчууд бидэнд туслах, эрдэм мэдлэгээ хүртээх чадвартай хазарчууд олон бий. Чухам тэрхүү нөөц потэнциалтай хазарууд л юуны өмнө, идэвхи санаачлагатайгаар Монгол улстай элгэн дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй юм. Хазаруудтай найрсаг, ахан дүүсийн харилцаатай болсноор, нийслэлийн төдийгүй, Монгол улсын гадаад харилцаанд шинэ хуудсыг нээж, нийт монголчуудын хөгжил дэвшил, хувь заяанд өндөр ач холбогполтой ахицыг гаргах болно.
Дайкүнди муж 800 мянган хүн амтай, Афганистаны төв хэсэгт оршино. Төв нь Нили хот. Хазарын зочид төлөөлөгчид өөрийн мужийг тодорхой танилцуулах болно.
Эрхэм Монголын ард түмэн минь хазар ахан дүүсээ халуун дулаан сэтгэлээр угтаж, тал бүрээр ойлгон дэмжээрэй.

Ч.Мөнхбаяр
ММХI.VII.XXVII

Хазарууд Монголд уул уурхайн ажиллах хүчээр ирэх сонирхолтой байна

Афганистаны Иргэний хөдөлгөөний намын нэгэн дарга, хазарын үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн А.Гизабитай ярилцав.

-Та Монгол оронд хэзээ ирэв?
-Наймдугаар сарын эхээр ирсэн. Бараг гурван долоо хоног болж байна. Өмнө нь хэд хэд ирж байсан. Зорилго минь ар монгол, хазар монголчуудын хооронд найрамдал нөхөрлөлийн гүүр босгох явдал.
-Таны энэ сайхан зорилго хэр бүтэж байна вэ?
-Бүтэж байнаа, бүтэж байна. Монгол орныг танилцан судалж, ямар ямар чиглэлээр хамтран ажиллаж болохыг мэдлээ, олон найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй боллоо.

-Хамтран ажиллах ямар чиглэлүүд байнав?
-Багахангайд Финляндын тусламжаар баригдсан махкомбинат гэж байх юм. Тэнд лал стандартын мах, махан бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл зохион байгуулахаар боллоо.
Монголын ноос ноолуурын арвин их түүхий эд дээр суурилан пэрс хивс үйлдвэрлэх боломж байна. Пэрс хивс дэлхийд №1 гэж тооцогддогийг та бүхэн мэднэ. Хазарууд пэрс соёлын нөлөөнд их орсон тул пэрс хивсийг яг л стандартаар нь хийж ирсэн өнө эртний уламжлалтай.
Монгол улс жимс, ногооны тариалан хөгжүүлэх, ногоон бүсээ нэмэгдүүлэх сонирхол ихтэй байдаг байна. Энэ талаар хамтран ажиллаж болно.
Бас танайд уул уурхай хөгжиж, энэ нь ажиллах хүчний эрэлт хэрэгцээг үүсгэж байна. Хазарууд дунд уул уурхайн мэргэжилтэн, мэргэшсэн ажилчин их бий. Хазар мэргэжилтэн, ажиллах хүчийг Монгол улс хүлээж авч болно.
Монгол улс болон Хазарастаны хооронд хамтран ажиллах асар их нөөц бололцоонууд байна.



-Та мөн Дайкүнди мужийн Нили хотыг Улаанбаатартай ахан дүү болгоно гэсэн шүү дээ.
-Тийм ээ, Нили хотын дарга Азра Жафарийн шийдвэрээс үүдсэн албан ёсны хүсэлтийг би авчирсан. Тэр хүн бол Афганистан улсын анхны хотын дарга эмэгтэй юм.
Дайкүнди бол 2008 онд байгуулагдсан, 477 мянган хүн амтай, 92 хувийн хазар оршин суугчидтай, 17.5 мянган ам км нутагтай, Афганистаны газар нутгийн 2.68 хувийг эзэлдэг, Кабулаас 310 км зайтай байдаг муж.
Би асуудлыг эхэн шатны төвшинд нь хөөцөлдөхөөр ирсэн. Ах дүү хот болбол хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлах санаатай байгаа.
Бусад ажлуудаа хөөцөлдөж байгаад энэ асуудалдаа орох гэтэл харамсалтай нь намайг Монгол улсаас явахыг шаардлаа.
-Яагаад тэр вэ?
-Би өөрөө ойлгохгүй байна. Тийм ч учраас 9-р сард ч энд байж нэлээд ажил амжуулъя гэж бодсон. Визний зөрчил гарлаа л гэсэн.
-Манайд байгаа хятадуудын дунд визний зөрчилтэй хүн захаас нь авахуулаад л шалгахад өчнөөн төчнөөнөөрөө илэрч байдаг нь хүнд асуудал юм. Гэтэл монгол туургатандаа маш хатуу ханддаг байдал ажиглагдсаар ирлээ.
-Нэгэнт хууль зөрчигдөж байгаа бол явахаас өөр аргагүй. Уг нь Монгол улсын иргэн болчихвол амар байна. Гэтэл давхар иргэнчлэл манайд байхгүй гэдэг. Виз авах нь ч тэр бүрий амар бүтдэггүй болохоор иргэн болно гэдэг бүр хэцүү биз ээ.
-Монголын харъяат давхар иргэнчлэлтэй хүн 100 мянга орчим байгаа шүү дээ. Стандарт бус шийдлийн хүрээнд ийм статус зөвшөөрөгдчихсөн байдаг.
-Хазар, монгол хэсэг санал нийлсэн нөхөд АНУ дахь Монголын ЭСЯ-ныхантай уузалт зохион байгуулсан юм. Тэгэхэд хазар монголчуудад виз олгоход учирдаг хүндрэлийг багасгах, Афганистанд ЭСЯ-ыг сэргээх юм уу, консулын газар нээхэд анхаарч, засгийн газартаа уламжилна гэж байсан. Цаашдаа нөхцөл байдал сайжирна гэж итгэж байна.
Ахан дүү монголчууддаа ахин учран золгохын ерөөл талбия!
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XXIII
http://moenhbayar.blogspot.com

Хазарууд өвөөгийнхөө нэрийн оронд Чингис хааны нэрийг зүүж байна

Хазарын нэрт бизнэсмэн Новруз Мохаммад Хамза-тай ярилцав.

-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Эмирт улсын Дубай хотноо суудаг. Миний бизнэсийн гол чиглэл бол машины худалдаа. Өвөг дээдсийнхээ нутагт ирж үзэх, хазарууд-монголчуудын ахан дүүгийн харилцааг өргөжүүлэхэд туслах, Монголд бизнэс эрхлэх боломжийг судлах зорилгоор ирлээ.
-Таны зорилго хэр бүтэмжтэй байна?
-Би маш сэтгэл хангалуун байна. Монголчууд болон хазарууд угсаа гарал нэгтэй, ахан дүүс гэдгийг нүдээрээ үзэж мэдлээ. Найрамдалт харилцааг албан ёсны зохион байгуулалтад оруулах талаар монгол, хазар нөхөдтэй ярилцаж тохирлоо. Бизнэсийн боломж ч өндөр байгааг үзэж мэдлээ.

Хазар рэсторан нээх санаа төрсөн. Тэр рэсторан манай хоёр түмний нөхөрлөлийг бэхжүүлдэг газар болох юм. Улаанбаатарт байдаг “Хазара” рэсторан хазарчуудтай холбоогүй, энэтхэг рэсторан юм байна. Миний нээх санаатай байгаа рэсторан нь монголчуудад таашаагдах амтат сайхан хазар хоолуудаар үйлчилнэ. Хазар болон монгол хоол нь мах ихтэй байдаг тул үйлчлүүлэгчдийн санаанд нийцэх байх.
Бас арвай, эрдэнэшиш тариалах боломж байгааг харлаа.
-Монгол улс их хэмжээний газрыг тариаланд зориулж, солонгосчуудад 99 жилээр түрээслэсэн. Хазаруудад тэгж газар олговол хангалттай боломжуудыг нээж өгнө биз?
-Тийм боломж гарч ирвэл сайн байна. Хазарууд бол их тариаланч түмэн. Гэхдээ, элэг нэгтэй ахан дүүс учир гадаадын өөр үндэстэн хүмүүстэй адилтган үзэлгүй, өөрийн үндэстэнтэй адилтган үзэж хөнгөлөлт үзүүлдэг болбол үнэхээр гайхамшигтай. Би өөрөө, болж өгвөл Монголд өнөр өтгөн бүлээрээ ирж суурьшмаар л байна.
-Дубайд хазарууд олон уу?
-10 мянга гаруй бий. Тэнд би зөвхөн хазараараа яриад л ажил үйлээ эрхлээд байж болдог гээд бод. Тэндхийн хазарууд мөн л Монголд их элэгтэй. Очоод би тэдэндээ сайн мэдээнүүдийг дуулгах болно.


 

-Манай улсын уул уурхай, барилгын салбарт хүн хүч их дутагдалтай байдаг. Их төлөв хятадууд орж ирж, янз бүрийн л бэрхшээл, зөрчил үүсгэх юм. Хазарууд ирвэл байдал өөр байх болов уу гэж бодож байна.
-Хазарууд дунд уул уурхай, барилгын мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчид олон бий. Гадаадаас гагцхүү ахан дүү хазаруудаа авчирч ажиллуулсан ч болно. Дубайн хазарууд их төлөв барилгын салбарт ажиллаж, дэлхийн хамгийн өндөр шаардлагад нийцсэн, Дубайн гайхамшгууд гэгдсэн байгууламжуудыг босголцож байна.
Би Дубайн үсрэнгүй хөгжлийг хараад нэг зүйл боддог. Монгол туургатан нэгдэн нийлбээс үүнээс илүү хөгжил цэцэглэлд хүрч болноо гэж. Монголчууд Чингис хаан, Төмөр хааны үед нэн хүчирхэгжсэн. Гуравдахь удаагаа бол, одоо л хүчирхэгжих цаг нь ирээд байна гэж боддог.
-Монгол улсад ашигт малтмалын асар их нөөц байна, монгол туургатны хүний хүчин зүйл байна, тэгэхлээр тэр их хаадын үеийнх шиг хүчирхэгжих боломжтой. Ашигт малтмалаа харийнхны савраас чөлөөлж, монгол туургатнаа нэгтгэх хэрэгтэй байна.
-Их Алэксандр хааныг дэлхийг эзлэх аян дайнд мордоход нь Аристотэль багш нь “Биеийн хүчээр дэлхийг эзлэх нь зуурдын юм. Бийрийн хүчээр дэлхийг эзлэх нь үүрдийн юм” гэж хэлсэн байдаг.
Алэксандрыг амьсгал хураагаагүй байхад шадар хүмүүс нь гүрнийг нь хуваах хэрүүл тэмцэл хийж, бутралд хүргэсэн. Харин Аристотэлийн бүтээл мөнхөрсөн. Өдгөө монгол бид эр цэргийн хүчээр бус, эрдэм билгийн хүчээр дэлхийд хүчирхэгжих цаг болоод байна.
-Олон хазар хүн Чангази гэсэн овогтой байх юм. Чингис гэсэн үг мөн биз дээ?
-Мөн өө, мөн. Афганистанд ийм овог зүүх нь аюултай. Харин Афганистанаас өөр оронд байгаа хүмүүс бахдалтайяа Чангази овгийг зүүдэг. Өвөөгийнхөө нэрний оронд зүүдэг. Бидний өвөг эцэг бол Чингис хаан мөн, бидний овог ч Чингис. Хазар бид Чингисээр овоглосон өрх бүлийнхэн.
Нийт монголчууд ч Чингисээр овоглосон их гэр бүл. Монгол туургатныг Чингис хаан л нэгтгэсээр байна. Бид Чингис хаанаа эрхэм дээд шүтээнээ болгосон үзэл сурталтай байх ёстой.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
MMXI.IX.IX
http://moenhbayar.blogspot.com