24th Annual Chinggis Khan Ceremony Keynote Speech
The keynote
speech for the 24th Annual Chinggis Khan Ceremony was given by Dawood A.
Changezi, a Hazara leader for the human rights of the Hazara Mongols
worldwide. His vision will play a vital
role in preserving and promoting pan-Mongol culture and history
globally. He is a founder and board member of the Mongol Heritage
Foundation and an organization for the progress and equality of Hazara
people. He also served as president of Hazara Unity USA from 2001 to
2004.
Keynote Speech Transcript
President of
MACA Mr. Sanj Altans, Board of Directors, members, distinguished guests
and Great Mongols, I am truly honored to stand before you to deliver the
keynote address for the 24th annual Changez Khan Memorial Ceremony.
Before I start my formal speech I would like to quote our great
president “ Ibrahim Lincoln “ he said if you can not say what you want
to say in 20 Minutes, you should go away write a book about it.
So, I will try my best to conclude my speech briefly.
As you know my name is Dawood Ali Changezi, I am Hazara Mongol from
Pakistan and Afghanistan region. I believe that I am 100% Mongol and I
am proud to be named Changezi who was king of kings, khagan of Mongol
empire and greatest of all time conqueror Chingges Khan.
I
really admire MACA for their efforts for celebrating memorial ceremony
of Changez Khan for last 24 years. It is not easy task to arrange such a
great event every year. We know how difficult it is to cut out time
from our daily lives and devote ourselves for such a great purpose.
I really appreciate the time and hard work they place for our great
king and nation for last 24 years. Trust me it require a lot of
commitment, courage and sincerity. All of us here want to work and do
some thing about our great culture and history, but we have many other
commitments and responsibilities. Only some of us make it possible to
extract time for our daily life and serve our society. Those who are
working for you always need your help and your support. It is always
good to appreciate them and help them as much as we can.
I
would like to thank our great country United State of America for giving
us the opportunity and environment to express ourselves and present our
great culture freely. I have been in different countries where these
kinds of freedom were rarely seen by their own citizens.
Today,
we were given opportunity on this platform through MACA (Mongol
American Cultural Association) to meet Mongols of the world and
especially it is an unforgettable moment for me to meet; Kalmyks,
Buryat, Tuvan and Hazara Mongols under one umbrella.
Many of
us under this roof might not have heard about Hazara Mongols. I want
those to know that Hazara Mongols are 13 million in population. 9
million Afghan Hazaras , 2-3 Million Iran Hazaras, 1.2 Million Pakistani
Hazaras, 500 thousand Hazaras are living in Europe, Australia, USA and
Canada. Genetic and historic studies have proven and is widely accepted
that Hazaras are Mongolian ancestry. Some Hazara tribes are named after
famous Mongol generals, for example the Tulai Khan Hazara who are named
after Tolui, the youngest son of Genghis Khan. Hazaragi words, culture
and history is an obvious proof and many authentic books written by
famous American and European writers have been written on this topic.
I can declare myself Mongolian without any fear in USA, but it is not
possible in countries like Afghanistan, Pakistan, Iran, and China. We
were genocide for hundreds of years and are still being in the worst
situation in Pakistan and Afghanistan about which many of our friends
know in sitting in this Hall. The most common reason they punish is,
“why do not we look like them, why our look is Mongolian”. Still they
don’t like us being Mongol and they don’t want us to call ourselves
Mongolian. They are trying their best to destroy our identity, history
and culture. They are always being ignorant and paranoid.
http://www.maca-usa.org/eTolbo.html
Hazara Changezi
Дэлхийн Нийт Хазара Монголчуудын талаархи мэдээ , мэдээлэлийг монгол хэлдээр нийтлэх зорилгоор энэ блогыг нээв. My name is Byambakhuu Darinchuluun I'm created a blog about Hazaras in Mongolian language, where i will be collecting all Hazara-related articles in Mongolian or translating from English to Mongolian for our Mongolian readers.Let Mongols of the World get United.
Friday, May 18, 2012
Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр
Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр
\Хангины Гомбожавын Дурсгалд\
Америкийн Монголчуудын Соёлын Холбоог \МАКА\ Хангины Гомбожав, Лувсан Хийод болон Цорж Лам нар анх үндэслэн байгуулсан бөгөөд уг холбоо нь 1987 онд анхны Чингэс Хааны Тахилгыг зохион байгуулсан. 1991 онд Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь албан ёсоор ашигийн бус байгууллагаар \501С3 статустай\ бүртгэгджээ. Уг байгууллагыг анх үндэслэн байгуулсан дээрх гурван хүндэт соён гэгээрүүлэгчид тэнгэрт хальсан хэдий ч шавь нар нь уламжлалт Тахилгыг жил бүр тэмдэглэсээр ирсэн билээ. Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь 24-дэх удаагийн Эзэн Чингэс Хааны Тахилгын ёслолыг 9-р сарын 17-нд Нью Жэрси Мужын Принстон хотод зохион байгуулах гэж байна.
МАКА-гийн Чингэс Хааны Тахилгын ёслолын үндсэн заншлыг Эзэн Хорооны Чингэсийн Онгоны Тахилгын ёслолоос сэдэвчлэн Америкт тохируулан зохион байгуулж ирсэн. Нэрт эрдэмтэн Хангины Гомбожав эх нутгаасаа 40 жил алслагдсан хэдий ч 1986 онд Өмнөд Монголд зочлохдоо Эзэн Хороонд очсоноор коммунист үзэл суртлын дор хийгдэж буй тахилгын ажлыг хараад 17н үе шаттай Чингэс Хааны Тахилгын гар бичмэлийг Америкт амьдарч буй Монгол туургатнуудад зориулж зохиосон юм.
Ардчилал хөгжсөн, эрх чөлөөтэй нийгэмд Монгол туургатан болон Америкчууд Эзэн Чингэс Хааны дурсгалыг ёслон хүндэтгэх нь энэ чухал уламжлалыг ямар нэгэн гадаадын хүсээгүй нөлөөлөлд автуулалгүй хадгалж ирэхэд чухал гэдэгт Хангины Гомбожав итгэж байлаа. Энэ жилийн 24-дэх удаагийн Тахилгын ёслолын үйл ажиллагаанд анх удаа Ар мөн Өвөр Монгол нутгийн таван бүс нутгууд болон Тува, Буриад, Халимаг нутгуудад амьдардаг Монгол туургатнууд болон Афганистаны Хазара нарын төлөөлөгчид оролцох гэж байна. Монголчууд голчлон амьдардаг бүс нутгуудаас оролцож байгаа дээрх монгол туургатны төлөөлөл бол Хангины Гомбожавын Дэлхийн Монгол Туургатнуудаас бүрдсэн Тахилгын ёслол нэгэн өдөр зохиогдох ерөөл биеллээ олж байгаа нь энэ билээ. Дэлхий дахинаар тархан суусан бидний монголчууд Эзэн Чингэс Хаантай түүхэн холбоотой бөгөөд нэгэн соёл заншил, уламжлалаараа холбогдсон энэ билэгдэлтэй эв нэгдлийг ямар нэг хэм хэмжүүрээр авч үзэх нь өрөөсгөл юм. Яг одоо бидний дунд Хангины Гомбожавын тэнгэрлэг хийморь нь энэ жилийн тахилгын ёслолыг бахархалтайгаар таалан соёрхож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өмнөд Монголын Ордос нутагт одоогоос долоон зуу гаруй жилийн өмнө Эзэн Хорооны тахилгын ёслол хийгдэж эхэлсэн байдаг. Дархад Монголчууд Тахилын ёслолыг бүтэн жилийн турш үйлдэх бөгөөд хамгйин чухал, хамгийн том ёслолыг билигийн тооллын 3-р сарын 21-ний өдөр од гаригын солбицол тохиох цаг мөчид тэмдэглэдэг. Ёслолд бүх нутаг орноос мөргөлчид ирж оролцдог байжээ. Ёслолын ихэнхи зан үйл нь эрт дээр үеээс гаралтай бөгөөд хэдэн зуун жил өөрчлөгдөөгүй Монгол соёл болон шашины уламжлалыг шингээсэн байдаг. Эзэн Хорооны Тахилгын ёслол нь хорьдугаар зууны эхний хагас хүртэл үндсэн уламжлалаа баримтлан явсаар 1947 онд коммунист засаг ноёрхсоноор эх ёслол гадны хориг шаардлага дор зохион байгуулагдах болсон аж. 1954 онд шинээр Алтан Ганжуурт орчин үеийн бунхан өмнөх Эзэн Хорооны Тахилгын газраас холгүй байгуулагдсан байна. Энэ нь уламжлалт тахилгын ёс горим алдагдахад хүргэсэн. Хэдийгээр энэ хүндэтгэлийн ёслол орчин үеийн гэхдээ хавчигдсан байдлаар явагдсаар ирсэн ч, харийн захиргаан дор олон уламжлалт зан үйл, ёс заншил устаж үгүй болжээ.
Хангины Гомбожавын шинэчлэн зохиосон Чингэс Хааны Тахилгын ерөөл нь Эзэн Хорооны Тахилгын шууд хуулбар биш юм. Хэдийгээр тэрээр Эзэн Хорооны тахилгын дэг жаяг, хэллэг дээр өөрийнхөө хувилбарыг үндэслэсэн ч, ерөөлийн агуулгыг нь өөрчилсөн билээ. Уугуул язгуур бөөгийн шашинд ойртуулан Бурханы шашинтай холбоотой хэл, ёс заншлыг хассан юм. Тэрээр бүхий л Монгол нутгуудаас ирсэн Монгол туургатны төлөөллүүдийг хүндлэн улмаар тэд цаашдаа ашиглаж болох үг хэллэгийг тахилгын агуулгад оруулж өгсөн юм. Өнөөдрийн ёслол тэмдэглэл нэгэн өдөр ирэх болохыг тэрээр зөн совингоороо мэдэж байжээ.
Бас нэг чухал зүйл гэвэл, Гомбожав Америк хэмээх олон соёлын нэгдмэл орон зайнд Америкийн Монголчуудтай тулгарах -- энэ соёлд уусах асуудлыг зөгнөж олж харсан явдал юм. Чингэс Хааны Тахилгыг энд \АНУ-д\ зохион байгуулснаар Гомбожав Монгол эх нутаг, гарал үүслээрээ бахархахын хажуугаар өөрийг нь өргөж авсан хоёр дахь эх орондоо хайртай болохоо илэрхийлсэн билээ. Энэ арга хэмжээгээр Чингэс Хааны гэгээн онгонд тахилга өргөхийн хажуугаар, МАКА Го багш болон хоёр ууган үүсгэн байгуулагчид болох Цорж Лам болон Лувсан Хийод нарын гэгээн дурсгалыг хүндлэн тэмдэглэж байгаа билээ. Хамтдаа тэд анхны Чингэс Хааны Тахилгыг удирдан зохион байгуулсан бөгөөд тэдний зүрх сэтгэлээс ундарсан энэхүү уламжлалыг цаашид үргэлжлүүлэхийг бидэнд даалгасан билээ. Тэдний алсыг харсан энэ санаачилга нь хоёр дах эх орон болсон Америкт тэдний хойч үеийн Монголчуудад агуу их хувь нэмэр болон бахархам гавьяат үйл хэрэг болж үлдсэн юм.
http://www.facebook.com/notes/mongol-american-cultural-association-maca

Хазара Монголчууд ньЧингис Хааны үүсгэн байгуулсан Эзэнт улсын үед бий болсон онцгой нэгэн Монгол бүлэглэл юм
Анх удаа Хазара Монголчууд бусад монгол туургатнуудтайгаа уулзах орчин бүрдсэн юм.
Өнгөрсөн 24 жилийн турш Амэрикын Нэгдсэн улсад болсон чингис хааны тахилгын ёслолын мэдээлэлүүдийг Амэрикын Монголчуудын Соёлын Холбооны вэбрүү нэвтэрч орж үзнэ үү.
http://www.maca-usa.org/macacq.html
Амэрикын Монголчуудын Соёлын Холбооны Facebook хуудсаар орж энэ чингис хааны тахилгын зургуудыг үзэж сонирхоорой.http://www.facebook.com/pages/Mongol-American-Cultural-Association-MACA/163421300399744
Эзэн Чингис Хааны 24дэх удаагын тайлгын ажиллагаанд Хазара Монголчууд оролцов
Амэрикын Нэгдсэн Улсын Нью Жэрси Мужийн Принсэтөн хотноо 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Чингис Хааны тахилгын ёслолын хамгийн чухал буюу “түлхүүр” хүндэтгэлтэй үг хэлдэг энэхүү илтгэлийг Амэрикын Хазара Нэгдэл, Монгол Өв Соёлын Сан байгууллагын дэд ерөнхийлөгч , Давууд Али Чингис нээж үг хэлсэн юм.
Түүний илтгэлийн бичлэгнээс үзнэ үү .
The 24th Annual Chinggis Khan Memorial Ceremony (2/4))
The 24th Annual Chinggis Khan Memorial Ceremony (3/4)
The 24th Annual Chinggis Khan Memorial Ceremony (4/4)
Hazaras Protest in New York
хазараги, монгол , англи хэл дээр хийсэн нэвтрүүлгийг эндээс үзнэ үү
Энэ удаагын жагсаал , монгол улсад анх удаа хэвлэлийн хурал, амэрикд монгол туургатанууд оролцож , монгол , хазараги, англи хэл өөрийн дуу хоолойгоороо олон улсад Хазара Монголчуудын эрхийн талаар нэгдсэн үзэл баримтлалаа илэрхийлсэн юм.

Монгол, Өмнөд Монгол, Тайваны Монголчууд Хазара ахан дүүс
2011 оны 9 сарын 30нд дэлхий нийтийн нэгдсэн хазара Олон улсын жагсаал цуглаан болсон энэхүү арга хэмжээний Нью Иорк хот дахь арга хэмжээ нь Пакистани консулын гадаах талбайд болсон юм. Энэ арга хэмжээнд Монгол, Өмнөд Монгол, Тайваны Монголчууд Хазара ахан дүүстэйгээ дуу хоолойгоо нэгтгэж үйл ажиллагаанд оролцсон юм.
зургуудыг Facebook дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн New york, USA: Protest Rally Against Ethnic Cleansing of Hazaras гэсэн зургын цомгоос олж үзээрэй.
Дэлхийн нийтийн Хазара Монголчуудын онлайн тв болох Мичид тэлэвизийн хөтөлбөрөөр энэхүү арга хэмжээний талаар өгүүлсэн мэдээлэлийг эндээс олж үзээрэй.
1дэх бичлэгийн дунд хэсгээс 2 дах бичлэгийн эхний хэсгийг үзнэ үү
5 сарын 3нд Нью Иоркын Нэгдсэн Үндэстэний байгуулагын гадаа болсон жагсаал
5 сарын 3нд дэлхийн дахинаар нэг зэрэг явдагдсан олон улсын жагсаалын арга хэмжээний Нью Хотын арга хэмжээ нэгдсэн үндэстэнийи байгуулагын гадаах талбайд боллоо.
Нью Иорк хотын Монголчуудын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцож , үйл ажиллагааг дэмжиж ирсэн хазара болон бусад орны иргэдэд Монгол Бичигээр Нэрийг нь бичиж өгч дурсгал болголоо.http://hazara.net/persecution/2012_protests/usa-newyork-may4/index.htm
Хазара Ахан дүүс монголд аялахдаа
Монголд айлчилж очисон, Хазара Монголчуудын зарим нэг зургуудаас та бүхэнд толилуулж байна.
Та монголд амьдрадаг болон , монголчуудтай ойр дотно харилцаа холбоотой байдаг Хазара Монголчуудтай холбогдохыг хүсвэл Face Book Hazara Mongolian Global Initiative булэгт элсэнэ үү.
Эдгээр зургуудын эзэд Хазара Монголчуудын Глобал Санаачилга бүлэгт гишүүн юм шүү.
Эх орныхоо хөгжилд-Бидний оролцоо арга хэмжээний хулээн авалт дээр
Эх орныхоо хөгжилд-Бидний оролцоо арга хэмжээний хулээн авалт дээр Цахим Өртөө байгууллагаас тухайн үед Монгол ирсэн байсан. Рэза Катэб, Икрам Гизаби, Халик Яар Хайдары , Юунас Интизар нарыг хурлын төлөөлөгчидөд танилцуулж байгаа зургууд.
эдгээр зургууд болон дээрх Хазара Монгол хүмүүстэй танилцахыг хүсвэл Facebook Hazara Mongolian Global Initiative бүлэгт элсээрэй.
Thursday, May 17, 2012
Монголд суралцаж буй Хазара Оюутанууд
Өдгөө монгол улсад Цахим Өртөө Төрийн бус байгууллагын тэтгэлэгийн гурван оюутнуудаас гадна Mongolian International University хэмээх сургуульд олон Хазара Монгол оюутан суралцаж байна. Дээрх оюутануудын монголд байхдаа авхуулсан зургуудыг Facebook дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Hazara Students In Mongolia ,Short trip to Trilji camp with MIU senior student and Professors. When I was a student of MIU. гэсэн 3 зургын цомгоос олж үзээрэй.
Subscribe to:
Posts (Atom)