Friday, May 18, 2012

Hazaras Protest in New York

хазараги, монгол , англи хэл дээр хийсэн нэвтрүүлгийг эндээс үзнэ үү
Энэ удаагын жагсаал , монгол улсад анх удаа хэвлэлийн хурал, амэрикд монгол туургатанууд оролцож , монгол , хазараги, англи хэл өөрийн дуу хоолойгоороо олон улсад Хазара Монголчуудын эрхийн талаар нэгдсэн үзэл баримтлалаа илэрхийлсэн юм.



 


Монгол, Өмнөд Монгол, Тайваны Монголчууд Хазара ахан дүүс





2011 оны 9 сарын 30нд дэлхий нийтийн нэгдсэн хазара Олон улсын жагсаал цуглаан болсон энэхүү арга хэмжээний Нью Иорк хот дахь арга хэмжээ нь Пакистани консулын гадаах талбайд болсон юм. Энэ арга хэмжээнд Монгол, Өмнөд Монгол, Тайваны Монголчууд  Хазара ахан дүүстэйгээ дуу хоолойгоо нэгтгэж үйл ажиллагаанд оролцсон юм.
зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн New york, USA: Protest Rally Against Ethnic Cleansing of Hazaras  гэсэн  зургын цомгоос олж үзээрэй.

 Дэлхийн нийтийн Хазара Монголчуудын онлайн тв болох Мичид тэлэвизийн хөтөлбөрөөр энэхүү арга хэмжээний талаар  өгүүлсэн мэдээлэлийг эндээс олж үзээрэй.
 1дэх бичлэгийн дунд хэсгээс 2 дах бичлэгийн эхний хэсгийг үзнэ үү

 



5 сарын 3нд Нью Иоркын Нэгдсэн Үндэстэний байгуулагын гадаа болсон жагсаал



5 сарын 3нд  дэлхийн дахинаар нэг зэрэг явдагдсан олон улсын жагсаалын арга хэмжээний Нью Хотын арга хэмжээ нэгдсэн үндэстэнийи байгуулагын гадаах талбайд боллоо.
Нью Иорк хотын Монголчуудын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцож , үйл ажиллагааг дэмжиж ирсэн хазара болон бусад орны иргэдэд Монгол Бичигээр Нэрийг нь бичиж өгч дурсгал болголоо.http://hazara.net/persecution/2012_protests/usa-newyork-may4/index.htm

Хазара Ахан дүүс монголд аялахдаа


Монголд айлчилж очисон, Хазара Монголчуудын зарим нэг зургуудаас та бүхэнд толилуулж байна.

Та монголд амьдрадаг болон , монголчуудтай ойр дотно харилцаа холбоотой байдаг Хазара Монголчуудтай холбогдохыг хүсвэл Face Book Hazara Mongolian Global Initiative булэгт элсэнэ үү.







Эдгээр зургуудын эзэд Хазара Монголчуудын Глобал Санаачилга бүлэгт гишүүн юм шүү.

Эх орныхоо хөгжилд-Бидний оролцоо арга хэмжээний хулээн авалт дээр





Эх орныхоо хөгжилд-Бидний оролцоо арга хэмжээний хулээн авалт дээр Цахим Өртөө байгууллагаас тухайн үед  Монгол ирсэн байсан. Рэза Катэб, Икрам Гизаби, Халик Яар Хайдары , Юунас Интизар нарыг хурлын төлөөлөгчидөд танилцуулж байгаа зургууд.

эдгээр зургууд болон дээрх Хазара Монгол  хүмүүстэй танилцахыг хүсвэл Facebook Hazara Mongolian Global Initiative бүлэгт элсээрэй.

Thursday, May 17, 2012

Монголд суралцаж буй Хазара Оюутанууд







Өдгөө монгол улсад Цахим Өртөө Төрийн бус байгууллагын тэтгэлэгийн гурван оюутнуудаас гадна Mongolian International University хэмээх сургуульд олон Хазара Монгол оюутан суралцаж байна. Дээрх оюутануудын монголд байхдаа авхуулсан  зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Hazara Students In Mongolia ,Short trip to Trilji camp with MIU senior student and Professors. When I was a student of MIU. гэсэн 3 зургын цомгоос олж үзээрэй.

АФГАНИСТАНЫ ДИПЛОМАТУУДАД ЗОРИУЛАН СУРГАЛТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


“Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт семинар болж өнгөрснөөр  Афганистаны 12 дипломат энэхүү сургалтанд хамрагдсан билээ.

Эдгээр 12 залуу дипломатуудын хоёр нь Хазара Монгол байсан юм.

Амэрик болон афганистанд байгаа Xазарa хүмүүс энэхүү сургалт явагдсанд туйлын ихээр талархаж байгаа бөгөөд дээрх 10 залуу дипломатууд монгол улсад ирж хазара нарын эцэг өвгөдийн нутагт суралцсанаар өнөөгийн афганистанд байгаа хазара монголчуудыг илуу ойлгох харьцуулах тал дээр маш том алхам болсон гэж хувьчилан хэлж байна.

Гадаад харилцааны яамны мэдээлэлийн эх сурвалжийг хавсаргалаа,



Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран 2012 оны 4 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс /ЛБНАУ/-ын  дипломатуудад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
ГХЯ-ны Сургалт, судалгааны төвд болж байгаа энэхүү семинарт  Афганистаны 12 дипломат хамрагдана.

Монгол Улс анх удаа гадаад орны дипломат нарт зориулан сургалт зохион байгуулж байна. Ингэснээр улс орноо дэлхийд сурталчлах, манай нэр хүндийг өсгөх, гадаа үйл ажиллагааны чадавхийг дэлхий дахинд харуулахад чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Монголын түүх, гадаад бодлого, олон улсын харилцаа, стратеги судлал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, геополитик,  терроризм, олон улсын эрх зүй зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хамарсан сэдвүүдээр хичээл заана.

Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгасан лекцүүдийг МУИС-ын ОУХС, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид болон ахмад дипломат нар заана. Сургалт англи хэлээр явагдана. 

Мөн урьд өмнө дипломат алба хашиж байсан БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар уригдаж лекц уншина. 

Тэд амралтын чөлөөт цагаараа  Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудтай танилцана. 
http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1522%3A2012-04-16-03-18-16&catid=43%3A2009-12-20-21-55-03&Itemid=62&lang=mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга Хазара оютануудтай уулзлаа




Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга  Хазара оютануудтай уулзлаа.

Өнгөрсөн 3 сард болсон энэхүү уулзалтаар Афганистаны хазара сурагчдад виза авах нөxцөл хүндрэлтэй байгаа энэ талаар хазара сурагчид сэтгэгдэлээ хуваалцлаа.

Швэд улсад амьдраж буй Хазара Монголчууд

Швэд улсад амьдраж буй Хазара Монголчууд , энэ хотод болж байгаа монгол улсын иргэдтэй ойр дотно харилцаа холбоотой байдаг төдийгүй энд болж байгаа наадам болон соёлын арга хэмжээнд идвэхтэй оролцдог юм.
Дэлгэрэнгүй зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн Hazara Mongolian in Sweden гэсэн зургын цомгоос олж үзээрэй.




Австралын Сиднэй Хотын Монголчуудын Наадамд Хазара Монголчууд өргөнөөр оролцсон юм





2011 оны 7 сарын 10нд Австралын Сиднэй  Хотын Монголчуудын Наадамд Хазара Монголчууд өргөнөөр оролцсон юм.
Дэлгэрэнгүй зургуудыг Facebook  дээрх Hazara Mongolian Global Initiative бүлгийн July 10, 2011 Naadam Festival (Sydney 2011),гэсэн 2 зургын цомгоос олж үзээрэй.