О.Батбаяр гуайн энэхүү нийтлэл Хазара нарын түүхтэй холбогдох шижим , түүхийн ул мөрийг гаргаж ирсэнээрээ онцлог.
Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vэд Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ. 250 орчом жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ. Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Чингисийн цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ. Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ. Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ. Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ. Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг. Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно) Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ. Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ. 1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа. Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ. Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ. Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна. Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ. 1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ. Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.
О. Батбаяр
Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарна уу
No comments:
Post a Comment