Энэхүү мэдээлэлийг Монгол Туургатаны Хуралдайгаас авлаа.
Эртний Ираны нутагт өдгөө дөрвөн ондоо түүхтэй Монголчууд бий. Эдгээр нь Хазара, Аймак, Могол бас Мугал юм. Могол болон Мугал нь адилаар Монгол гэсэн үг боловч суурьшсан нутаг , тухайн бүсд ирсэн цаг хугацаанаасаа хамаараад ондоо утга агуулах болсон байна. Товчдоо Хазара нарыг Чингис Хааны эсвэл Хүлэгүгийн цэрэг гэдэг бол Аймак нь Хүлэгүгийнх нь лавтай юм. Мугал нь Их Мугал Улсаас үүсэлтэй Цагаадайн угсааны Төмөр хааных бол, харин Могол нь хэзээ ирсэн нь тодорхойгүйн дээр тооны хувьд маш цөөхөн бөгөөд эртний Монгол хэлийг хадгакж үлдсэн цорын ганц нь гэдгээрээ ялгарах юм бусдаасаа. 1970-д онд ердөө 200-аад настайчуул л цэвэр Монгол хэлээр ярьж байжээ. Өдгөө тэд нь устах ирмэг дээр тулаад байгаа тул бид түүх, хэл соёлын судалгаагаа шат ахиулахын тулд нэн түрүүнд Моголчуудыг судлах нь зөв юм.
Хазарын овог аймгууд болоод оршин байх газруудыг "Хазара Форум" -с бэлтгэн тавьсан байгааг сонирхоно уу. Хэдийгээр шинжлэх ухааны баттай тодорхойлолт байхгүй ч одоогоор Хазарын талаар хамгийн дэлгэрэнгүй байгаа мэдээ. Түүнчлэн дайны байдал тогтворжтол үүнээс илүү мэдээлэл олдохгүй биз ээ.
Ойрах Дорнодод оршдог өөр нэгэн Монгол угсаатан нь "Аймак" нар юм.
Аймак нарын байх уулархаг нутаг нь Перс буюу одоогийн Иран Пакистаны дундах газар юм. Харин тэдэнд Төмөр хаан түүний дараа Персийн Shah Abbaс хаанаас хуваарьлан оноосон Хэрат хавийн газрыг 1870н онд Афганистаны хэсэг болгосноор өдгөө тэд Афганичууд гэх нэрийг зүүх болжээ. Аймак нарыг зарим судлаачид Сунни шашинтай Хазара нар гэж үздэг. Хэдий Хазара; Аймак нар нь хоорондоо онцын холбоогүй байсаар удаж байгаа боловч шашин шүтлэгээр хавчигдан гадуурхагдаж, үй олноороо сүйрч байгаа Хазара нар Аймак нарыгаа өөрсдийнх нь тухайд юу боддогийг мэдэх гэж бас холбоо тогтоох гэж ч үздэг юм байна.
Аймак нар нь ерөнхийдөө адилгүй цаг хугацаа, шалтгаанаар Ойрах Дорнотод очсон Монгол аймгуудын нэгдэл юм. Тэдний дотроос хамгийн томоохон 4-н аймаг нь Timuri, Taimani, Jamshidi, болон Firozkohi. Тимури нь Төмөр хааны буюу Цагаадайн тэргүүлж авч үлдсэн Барулас аймгийнхны хойч. Таймани бол Мөнх хааныг насан эцэслэх үед Хүлэгүгийн цэрэг нутаг бусах болсны улмаас одоогийн Өмнөд Афганистаны хил дээрээс буцаж чадаагүй буюу эсвэл тэндээ буйраа сахин үлдсэн Нэгүдэр жанжны доорхи Тамма Монголчууд гэжээ. Firozkohi (Хөх уул) болон Jamshidi нарын тухайд тодорхой мэдээ байхгүй байна.
Харин өөр нэгэн Латхам гэгч судлаач эдгээр 4-н том аймаг нь Тимүни; Хазара; Зури; Тимури нар гэжээ.
Алин боловч дөрвөн том аймаг тийнхүү нийлж Чахар (Чаар) Аймак буюу Дөрвөн
(Баруун гэх утга бас давхар агуулдаг үг) Аймаг болно. Гэсэн ч Чахар аймаг нь саяны дурдсан дөрвөөс ангид хүчирхэг аймаг гэж маргах ч хүмүүс байдаг. Бас бусад жижиг "Аймак" нарын талаар мэдээлэл хомс байна. Юутай ч олон жилийн туршид эх нутгаасаа салсан тэдний үр хойч ч аймаг гарлынхаа дэлгэрэнгүй тайлбарыг мэдэж байх нь эргэлзээтэй юм. Афганистанд одоо 135000 гаруй "Тимури Аймак" нар амьдардаг юм байна. 1871 онд хэвлэгдсэн "Энэтхэг, Өмнөд, Зүүн Азийн Нэвтэрхий Толь"-д бичсэнээр бол Аймак нар нь тухайн үед 400,000лаа байжээ. Мөн тус номд бичсэнчлэн Хазаражат гэх нэрээр Аймак, Хазара нарын хамтран орших газрыг хэлнэ гэжээ.
"Аймак" нар нь 1970-д оноос өмнө бүхэлдээ нүүдэлчин ахуйтай байсан боловч засгийн газрын шаардлага, урт хугацааны дайн дажингаас үүдээд жилийн хагасыг тариа тарьж өнгөрүүлэн үлдсэн үеүүдэд нь харин нүүн амьдардаг юм байна. Тэд 20-р зуунд Монгол гэрт амьдарч гэрийн үүдээ зүүн зүгт хандуулан барьдаг байжээ. Энэ нь Монгол Туургатны өлгийтэй ямар нэгэн агуулгаар холбоотойг мэдэхгүй ч тэд соёл уламжлалаа Хазара нараас илүүтэй авч үлдсэн бололтой. Тэд одоо ч овог аймгийн хэлбэрээр амьдарч нүүдэлч овгийн ёс дүрмийг хатуу баримталдгийг тэдэнтэй уулзаж, таарч байсан гадны, сэтгүүлч, сонирхогчид олонтаа бичсэн байна.
Хэл, Соёл : Тэд Исламын шашны Сунни урсгалыг дагадаг учир Хазара нараасаа салсан болтой юм.
Хэлний тухайд: Тэднийг Индо-Европ талын хэлтэй гэж зарим тэмдэглэлд байгаа ч Тимури Аймак хүний өөрийн бичсэнээр бол Алтай язгуурын хэлээр ярьдаг гэжээ. Гэвч өдгөө тэдний ихэнх нь Перс хэлний Афган аялга болох Фарзи/Дари хэлээр ярина (Учир нь энэ нь Афганий үндсэн хэл юм. Сургуульд энэ хэл дээр хичээл заадаг). Чухам Хазара нартай адил Хазаражатаар ярьдаг байсан эсэх нь тодорхойгүй ч тэдний унаган хэл уулынх талынх гэж ялгардаг байжээ.
Хазара, Аймак нар нь адилхан намавтар нуруутай, өргөн цээжтэй, өтгөн ширүүн хөмсөг, гил хар үстэй Төв Азийнхны ерөнхий төрхтэй. Мэдээж өвөрмөц шинж нь бол бидний Монголын төвгөр хацар, өндөр шанаа болон үл мэдэг давхраат хурц нүд билээ. Хэдийгээр интернэтэд тавигдсан зургууд ихэнхдээ Индо-Европ дүртэй байдаг нь үнэн байдалд нийцэхгүй. Жинхэнэ Хазара нар бол харахад л Ойрах Дорнотыхноос эрс ялгардаг.
Мэдээлэлийн Эх сурвалж энд дарна уу
No comments:
Post a Comment