Tuesday, October 20, 2009

Афганистанаас Амь Зулбасан Хазара Эрийн Түүх


Амэрикийн Монголчуудын Хамаг Монгол Онлайн сэтгүүлээс энэ мэдээлэлийг авлаа.
Ибрагим (Ibrahim Mohebi) хэмээх энэ нэгэн Хазара эр төрөлх Афганистaнаасаа амь зулбан зугтаж Канадад ирээд 5 жил болж буй аж. Хуурамч паспорт, онгоцны тийзийг Афганаас дүрвэгсдэд зуучилдаг Пакистан гаралтай нэгнээс худалдан авч онгоцонд суусан бөгөөд Пакистан эр "Торонтод буугаад автобусанд суугаад Америк ороорой" гэж захисан гэнэ. Эхнэр гурван хүүхдээ нутагтаа орхиод ирсэн 36 настай Ибрагим хувьдаа байсан Тоёота Королла машинаа болон гэр бүлийнхээ үнэт эдлэлийг заран $15,000 доллар цуглуулан хуурамч паспорт онгоцний тийз дамаар худалдан авч чадсан нь түүнд амь гарах цорийн ганц боломж байсан бололтой.


2004 оны 12-сарын 31 ний орой Торонто хотын онгоцны буудалд буусан түүнийг Канадын цагаачидын албаныхан гавлан авч одсон нь түүний хувьд тийм ч муу зүйл байсангүй. Канадаас дүрвэгчийн статус аван улмаар Канадад амьдрах оршин суугчын эрхийг авч чадсан Ибрагим боловсролтой нэгэн бөгөөд нутагтаа байхдаа Мазари Шариф хэмээх Хазара хүмүүс голчлон амьдардаг хотод эмч хийдэг байсан байна. 1998 онд Талибанууд засгийн эрхийг бүр мөсөн авч Хазара гаралтай иргэдийг алж хядан уул хад руу дүрвүүлэн хөөхөд Германы тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж байсан тэрвээр гарын дор байх эмнэлэгийн багаж хэрэгсэлээ аван ууланд дүрвэн гарч улмаар Пакистан луу зугтан оржээ. Гэвч боловсрол сайтай түүний хувьд цагын уур амьсгал нааштай болсон 2003 онд НҮБ-ийн төсөл дээр ажиллах боломж олдож Кабулд ирсэн боловч удалгүй 2004 онд түүнийг талибанууд түүнийг Америкийн тагнуул хэмээн сэжиглэн (эсвэл худал шалтаг заан) хулгайлан авч явсан аж. Энэ удаа тэрэнд аз таарч Америкуудын хүчээр талибануудын гараас мултарсан ба эхнэр хүүхдүүдээ орхин мөн ахин Пакистан луу зугтан гарсан байна.
Шинээр ирж буй цагаачидын нэгэн адил Ибрагим амьдралаа шинээр эхэлж Subway sandwich shop-д ажиллаж эхэлсэн ба одоо тэрээр ажилда дадлагажин Subway-д менежер болж хажуугаар нь Канадын эмнэлэгийн ном судруудыг судалж байна.

Дайн дажинд нэрвэгдсэн улсаас гарч энх тайван амгалан улсад ирсэндээ тэр хамгийн баяртай байгаа ба Канадад сайн ажиллаж чадах л юм бол сайхан амьдрах хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж их байна, боломж үүдийг чин тогшиж байна гэж тэр өгүүлж байна. Тэрвээр эхнэр хүүхдээ авчирахаар хөөцөлдөөд даруй 3 жил болоод байгаа ба Афганистанд авилгал дээд цэгтээ хөгжиж засгийн газар нь хүнд сурталтай гээд Канадыг Афганистантай харьцуулахад адил төстэй ганц зүйл нь Канадын засгийн газрын ажиллагаа нь төвөг ихтэй, Афганы засаглалтай харьцуулахуйц хүнд сурталтай байна хэмээжээ.

Ибрагим гэр бүлээ, эхнэр хүүхдээ авчрах нь хамгийн чухал, тэдэнгүйгээр амьдрашгүй гээд, амьдрах гэж ядаж байхад ширээн дээр талх байх нь л чухал, надад удаан цагаар хоол зөөж ресторанд ажиллах, лангууны ард урт хугацаагаар зогсохоос шантраад байх зүйл алга гэж өгүүлж байв!

Apr 04, 2009 The Star

Nicholas Keung

IMMIGRATION REPORTER
Toronto Canada

Холбогдолтой Мэдээнүүд:
Хазара Кочи нарын Мөргөлдөөнд 13 Хазара Алуулж 30 Хүн Шархдав
Талибаны Дарангуйлал ба Хазара нарын Эрх Чөлөөний Тэмцэл III
"Хазара" цувралын 2-р хэсэг Хазара болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл
"Хазара" цувралын 1-р хэсэг Хазара гэж Хэн Бэ?


Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарж орно уу

No comments:

Post a Comment