Манай австралид байдаг найз Абдул , монгол ахан дүүсээ Хазара нартайгаа уулзуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэ эрхэм үйл хэргийг бодитой ажил болгосон Австралын Монголчуудын холбооны тэргүүн ноён Ц.Батxуягд гүнээ талархаж байгааг илэрхийлж байна.
Эрхэм хүндэт Монголчуудаа
Монгол улс тунхагласний 85 жилийн ой хүрээнд ,Австралын Монголчуудын холбоо байгуулагдсаныг тэмдэглэн өнгөрүүлэх цэнгүүн 11сарийн 29 ний ням гаригт “ Xаадын зам” Монгол зоогийн газар маш амжилттай болж өндөрлөлөө.
Тус нээлтийн арга хэмжээнд нийт 280 гаруй хүн оролцож итгэл сэтгэлээ өргөж мартагдашгүй сайхан Австралын Монголчууд түүхийг бичлээ .
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ийн гишүүн ноён Нямжавын Батбаяр оролцож баяр хүргэлээ.
Мөн Монгол улсаас Австрали улсад суугаа ноён элчин сайд Ц.Жамбалдорж уг хэлж Австрал дахи Монголчуудаа нэгтгэн зангидах, эвсэн эвлэлдэх талаар чармайн ажиллаж ирсэн холбооний тэргүүн Ц.Батxуяг, удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж элчин сайдын яамны ӨРГӨМЖЛӨЛ-ийг $400 хамт гардуулан өглөө.
Бүх Австралын Монголчуудын Холбоог байгуулалцсан, Queensland- ын Монголчуудийн Xолбооны тэргүүн ноён E. Гантулга баяр хүргэж үг хэлж бусад муж хотуудад байгаа нутаг нэгтүүдээ уриалж холбоогоо дэмжин хамтран ажиллах тунхаг бичиг гаргалаа.
Тэрээр тус үйл ажиллагаанд оролцсон гадаадын олон зочид үг хэлж баяр хүргэлээ. үүнд; консул асан Пэтэр Слоун, Хазар Монгол түмний тэргүүн ноён Wahid Yousofi үг хэлж баяр хүргэлээ. Шинжан Уйгарийн Монгол ахан дүүс мөн оролцож баярласан талархсанаа илэрхийлж байлаа.
Австралын Монголчуудын холбооны тэргүүн ноён Ц.Батxуяг, Австралын Монголчуудад өөрийн сэтгэл зүтгэлээ харамгүй зориулж ирсэн, одоо ч тусалсаар байгаа консул асан ноён Пэтэр Слоун -д АМХ-ны дээд шагнал “Алтан Гэрэгэ” гардуулж өглөө.
АМХ-ны дээд шагнал “Алтан Гэрэгэ” нь үнэхээр уран зураачийн бурхан ухааныг шингээж бүтсэн, Монгол түмний сэтгэл, итгэл шингэсэн эзэн Чингисийн хааны алтан пайзаар толгой хийж, дэлхийн таван хилээр бичигдэж, удам Монгол бичгээ уран сийлж гайхуулсан, төрийн сүлдэт алтан соёмбоо тэргүүнд нь бадам лянхуа цэцэг дээр бөх залсан, төгс цаглашгүй үргэлжлэхийн билэгдэл түмэн насан хээгээр эмжээр татаж хүрээлүүлсэн үнэхээр бишрэм хүндэтгэлийн бэлэгдэлийн баталгаа болжээ. Олон хүний нөр хөдөлмөр ур ухаан шингэсэн нь илт байлаа.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Австралид ажиллаж амьдарч байгаа манай авьяаслаг Монголчууд ая дууныхаа мэндчилгээг өргөж хуран цугласан хувьтай Монголчуудынхаа сэтгэл, оюуных нь их баяр жаргал цэнгэлд турлэг нэмж Язгуурын дөрвөн хөөмий,морин хуурын уянгат эгшиг, гэр бүлийн Хийл хөгжимийн хамтлагын сонгодог аялгуунууд, уран тансаг нугаралт, Жалам хар бүжгийн гайхамшиг, төгөлдөр хуурийн гоцлол, залуу гоо бүсгүйчүүд, залуучуудын ая дууг сонсож нэг өдрийг ёстой л цэнгэл жаргалаар дүүрэн өнгөрөөлөө.
Мөн үйл ажиллагааны хүрээнд олон олон surprise явагдаж шарсан загасны дуудлага худалдаа явагдаж, сугалааны тохирол тааруулж уран сийлбэртэй гэр, 13-р зууны Чингисийн баатруудын хувцас хэрэгсэл, онцгой ер бусын чимэглэлтэй зассан “Xаадын зам” Монгол зоогийн газарт Монголчууд ёстой л бут авлаа даа, энэд тэндгүй л фото зургийн гэрэл тасралтгүй ажиллаж гурвын гурван зурагчин бүр ядар ч орхисон байлаа.
Манай “Xаадын зам” Монгол зоогийн газрын хоолны амт, порц үнэхээр түмний сэтгэлийг гэрэлтүүлж Монгол орчин, Монгол амт, юм бүхэн нь Монголчуудыг “бид шүү” гэж омогшуулж, мэдрүүлж чадаж байлаа.
Монголчуудын царай жаргал цэнгэлээр дүүрэн бялхаж, баяр талархлын үг хүн бүрийн амнаас асгаран орох бороо мэт урсаж байсан бахархууштай.
Энэ их баяр цэнгэл наадам яах аргагүй Австралын Монголчуудын холбооны тэргүүн Цэрэндoржийн Батхуяг удирдах зөвлөлийн гишүүдийн нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотойг дурдах хэрэгтэй.
Тус үйл ажиллагааны хамгийн томд орох нэгэн арга хэмжээ бол Австралын Монголчуудын холбооны шинэ цахим хуудасны нээлт танилцуулга байлаа.
Дэлгэцэн дээр projectoroor цацаж үзүүлсэн холбооны цахим хуудас http://www.mongol.org.au/ сурталчилгаа олон түмэнд хүрч ,бид мэдээ мэдээллийн шинэ цахим хуудастай болж Mонголчуудынхаа оюуны боловсролд том хувь нэмэр оруулах болсонд хүн болгон баяртай байж, шинээр үнэгүй и-майл хаяг нээн өгч мэдээллийн сан үүсгэж байлаа.
Монгол түмэн маань дуу хуур бужиг наадамд дуртай юм хойно Хэн сайн дуулах вэ? kараокэ дууны тэмцээн болж залуучууд авьяас билэг арга ухаанаа сорьж тун сайн чамбай дуулцгааж бас бүжиглэцгээлээ.
Эхлэл төгсгөл хоёр нэг орон зайд орших нь бидний амьдралын жам юм хойно, АМХ энэ удаагийн төлөвлөсөн ажлаа амжилттай эхлүүлж бахархалтайгаар дуусгаж чадав.
Ийнхүү Австралын Монголчуудын Холбооны сурталчилгааний цэнгүүн түмэн олныхоо сэтгэл, хүсэл таашаалд нийцсэн сайхан болж өндөрлөлөө.
Монголын үрс улам олон болох болтугай. Сайн үйлийн эхэнд сүү өргөм үү.
Иллюминатын захирамжийг дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол ILLUMINATI-ийн ХҮҮХДИЙН ХҮН-д элсэх нээлттэй боломж юм. Дэлхий ертөнцийг удирдаж буй саятнууд, тэрбумтнууд, эрдэмтэн судлаачид, дэлхийн одод, дэлхийн удирдагчид өөрсдийн алдар нэр, үзэл санааг олж авсан газар юм. цус, золиосолгүйгээр эд баялаг, аз жаргалын гэрлийг харж болно. Хэрэв та сонирхож байгаа бол өмнөх имэйл хаягаар холбогдоорой: greatilluminate99@gmail.com
ReplyDeleteЖич: шашнаа хүндэтгэн, дэлхийн хаана ч байсан та гишүүнээр элсэхийг зөвлөж байна.
TEMPLE ILLUMINATI-ийн ШИНЭ ДЭЛХИЙН захиалга.