Tuesday, December 15, 2009

Hazara Mongols In Australia

hazara mongols in australia














Австралийн Монголчуудийн Холбооны тэргүүн Ц.Батхуяг илтгэл

Australiin mongolchuudiin holboond,

Sain baina uu ,

Minii neriig D. Byambakhuu gedeg.
Bi mongol hel deer Hazara nariin tukhia medeeleltei blog hotoldog yum.
Australid baidag minii hazara naiz nohod , ene hotod baidag mongolchuudtai taniltsakh, sonirholtoi baidag.
Avstraliin mongolchuudiin holboo avstrali dakhi mongolchuud, avstrali dakhi hazara nariig mongolchuudtai holbokh hamtran ajillakh, soyoliin holboo uusgekh , australi dakhi hazara nart mongold ochikhod n’ medeeleleer tuslakh arga hemjee sedvel yamar ve ?
ene tal deer medeelel soliltsmoor baina.
Minii zugees holbogdokh sonirholtoi humuus baiguullagiin medeeleliig yavuulj bolj baina.
Ene web-iin hayagiig Gegeenees avlaa.
Byamba
Washington DC-gees.

Batkhuyagt,


Sain baina uu ,
Chinii yavuulsan emaild hariu bichsen .
Abdullah bolon busad Australi dakhi hazara mongolchuudiin toloologchidtoi holboo togtoono uu .
Bi emaileer hayag yavuulsan.
Australid 15-20 myangan hazara mongolchuud amidarch baina.
Australiin zasgiin gazraas tedend mash sain demjleg uzuuldeg.
Jil irekh tusam ene too nemegdej baigaa.
bodit baidal deer ted australid oorsdiigoo mongol garaltai gej taniltsuuldag ch , mongol heleer yarij chaddaggui , mongolchuudtai holbogdokhiig husdeg , mongolruu surakh , ayalakh , amidrakh mash ikh huseltei baidag yum.
Ta bukhen holbogdsonii daraa dakhin email yavuulna uu ?

Byamba

Washington DC
http://mglaus.com/2009/10/30/hazara-mongols-in-australia/

Анх 10 сарын 30нд австралын монголчуудын холбоонд хандаж эмайл бичсэнээс хойш олон сайхан үйл явдал болоод өнгөрчээ..


Австрали дахь Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батхуяг анх надтай холбогдсоноор Абдулла болон бусад Хазара монголчуудыг элэгсгээр зочлон монголчуудтайгаа уулзуулсан билээ.

Өнөөдөр монголчуудын амьдраж буй дэлхийн олон орнуудад Хазара монголчууд амьдраж байгаа би тэднийг хооронд уулзуулах холбож өгөх чин хүсэлтэй байна.

Монгол хүн бүр Хазара нар бидний ахан дүүс гэж мэддэг хэдийч тэдний толгойд дундад ази төрхтөй бавгар сахалтай Талибанчуудын дүр төрх буусаар байдаг.

Бид бодит амьдрал дээр хазара хүмүүстэй уулзаж ярилцаж , дүр төрхийг нь харж мэдрэх бол өөр хэрэг билээ.

Цахим ертөнцийг ашиглаж цаг хугацаа хэмнэж , өөрийнхөө хотод байгаа таны мэддэггүй хамаатануудтай маргааш ч гэсэн уулзаж болно оо. Хамгын гол танд бяцхан оролдлого л хэрэгтэй.

Миний болон та бүхний хүсэж байгаа шиг хазара хүмүүс минь монголд очиж чадахгүй байна. Иймээс монголчууд бид гадаад дахь монгол үндэстэнүүдтэйгээ эвлэлдэн нэгдэж нийтийн хүчээр Их монгол улсаа дахин байгуулая.

Монгол улсын иргэн болхыг хүсэж байгаа энэ олон Хазара иргэдэд яагаад цэлийсэн тэр нутагтаа газар заагаад өгчихөж болохгүй гэж ?

Энэ мөрөөдөл байж болох хэдийч бид оролдлого хийх хэрэгтэй.
Дараах илтгэлийг уншаад танд нэгэн бодол төрнө буйзаа.



 


Австралийн Монголчуудийн Холбоо
Монгол улс тунхагласний 85 жилийн ой хүрээнд ,Австралийн Монголчуудийн холбоо байгуулагдсанийг тэмдэглэн өнгөрүүлэх цэнгүүнийг нээж хэлсэн үг .


Эх орон нэгт эрхэм хүндэт Монголчууд аа!

Ноён элчин сайдаа!

Эрхэмсэг зочид, ноёд хатагтай нараа!

Жил бүрийн билгийн сайн өдөрүүдэд бидний монголчуууд Тусгаар тогтносон монгол улсаа зарлан тунхагласний ойн баярийг тэмдэглэдэг сайхан уламжлалийн дагуу эх орондоо ард тумэн маань ёслол төгөлдөр баясан цэнгэж, тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, ажиллаж сурч байгаа хэн маань ямар нэгэн хэмжээгээр энэхүү түүхт баярийг тэмдэглэн өнгөрүүлэж байгаа гэдэгт итгэл төгс байгаагийн ялдамд хэдэн бээрийн алсад орших Австрали тив улсад эрдэм номийн хийгээд аж амьдарлийн гэгээн мөр хөөж сурч ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ Тэнгэр заяат Монгол түмэн бидний халуун элгэн нутаг Монгол улсаа дэлхийд тунхагласний баярийн халуун мэндийг дэвшүүлж баяр хүргэе хулээж авна уу.

Чин сэтгэлийн угаас дэвшүүлэж буй энэхүү халуун мэндтэй цуг Австрали дахи Монголчуудийн холбоо үүсгэн байгуулагдсанийг тунхаглан заралсан ёслолийн энэ үйл ажиллагааний мэнд хамт явааг баяртайгаар мэдэгдэж даяршиж байгаа энэ ертөнцийг нэгэн цул гэх аваас зүүн өмнө зүгийн зүлэг ногоон олбог дээр шагай наадах мэт дэлхийн хөгжилийг хөтлөлцөн яваа Австрали улсад байгаа бидний Монголчууд АМХолбоо байгуулагдсанийг албан ёсоор зарлан тунхаглаж дахин баяр хүргэе.

Манай өнөөдөрийн энэ үйл ажиллагаанд УЙХ-ын эрхэм гишүүн Фортуна Батбаяр , Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд ноён Ц. Жамбалдорж , орлогч дарга Сэрээжав, Нарийн бичиг Булган, Өргөмжит консул асан Пэтэр Слоун, зэрэг хундтэй зочид оролтсож байгаад хундэтгэн талархаж байгаагаа илэрхийлэе.

Бидний Монголчууд баатарлаг тэмцэлийн өнө баялаг түүхтэй ард түмэн бөгөөд үсэрсэн цус тасарсан амь юм хойно, Монголоо гэх ариун нандин сэтгэлээр буцалж явдаг олон сайхан Монгол үндэсний төлөөлөгчид энд хүрэлтсэн ирсэнийг зориуд баяртайгаар цохон тэмдэглэж Назар Монгол, Өвөр Монгол түмний төлөөлөгчдөд дахин баяр хүргэж дэлхийн Монголчууд нэгдэн бадартугай хэмээн уриалах байна.

Бүх Монголчууд болон Австрали дахи Монголчуудын холбооны өмнөөс манай үйл ажиллагаанд уригдан ирсэн зочид болох Монголын шүдний эмчилгээний сургалтийн стандартыг сайжруулахын тулд Эрүүл мэндийн их сургуултай хамтран ажилдаг Монголын Шүдний эмчилгээний төсөлийг удирддаг Doktor Robert Gan bolon Proffessor Peter Barnard нарт талархалаа ирлэхийлэе.

Түүнчилэн Австралийн Queensland mujiin Монголчуудийн холбооний тэргүүн ноён ё.Гантулга,дэд тэргүүн Батжаргал, нар оролтсож байгаа нь бидний зохион байгуулаж байгаа ажилийн ач холбогдолийг өргөж, улам өргөн агуулагатай болгож байгаад туйлаас баяртай байна.


Бидний холбоо
Нэгэн сайхан санаа байвал бусадтай хуваалц
 Нэгэн сайн үйлс бүтээе гэвэл бусдын төлөө зүтгэ гэсэн уриатай, эвтэй байхдаа бид хүчтэй гэж хамтын амьдралд суралцаж нэг баг болж ажиллаж чадна.

Манай удирдах зөвлөлийн гишүүд өөртөө итгэлтэй хувийн хариуцлагаа ухамсарласан, өөрийгөө гэхээсээ илүү нийгмийн эрх ашгийг өмнөө тавьсан үзэл баримтлал, үнэт зүйлтэй олонхоороо асуудлыг шийдэж, хүлээн зөвшөөрч бас чаддаг чадварлаг баг бүрдсэн.

Manai удирдах зөвлөлийн гишүүд хийх ёстой зүйлээ мэддэг, түүнийгээ яаж хийхээ ч мэддэг, уламжлалт түүх соёлоо хамгаалж, түгээн сурталчилж, Монгол хүний нэр хүндийг өргөж, та бүхний хүсэл сонирхолд нийцсэн ажлуудыг хийж чадаx хүмүүс.

Бид хамтдаа ихийг сурна, сурсаарч байгаа, Монгол улсаа хөгжүүлнэ, зөвхөн сурахаас гадна бас бүтээж бид чадна, Чадахаа хийх болно, чадахаасаа ч илүүг хийж чадах хүмүүс, АМХ –ний У/З гишүүд.

Ингээд АМХ-ний удирдах зөвлөлийн эрхэм гишүүдэдээ нийт хуран цугалсан ах дүү Монголчуудын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярийг хүргэж, алтан нарний цацраг та бүхнийг үргэлж гэрэлтүүлэн гийгүүлэж байх болтугай гэж хүсэн ерөөе.

Давтагдашгуй түүх соёл, урлаг, зан заншил уламжлалаараа дэлхийн соёлийн унэт нэгээхэн хэсэгийг бүрдүүлүж байдаг Монгол соёлоосоо энэ оронд таниулах, хөгжүүлэх, бишрүүлэх ариун үүрийг нэр төртэй биелүүлэх үйл хэрэг АМХ-ны нэгэн амин чухал зорилго байх нь дамжиггүй.

Энэ холбооны хөгжил цэцэглэлтийн хувь заяa Монгол хүн бүрийн сэтгэлийн дэм, хүчин чармайлт, хамтран ажиллагч байгууллагуудын хамтын дэм тус, сэтгэлийн болон санхүүгийн тусламж дэмжлэг, сайн найз нөхдийн харамгүй хүчин чармайлтын үр дүнгээс шууд шалтгаална.

Та бүхнийгээ харамгүй сэтгэл, хичээнгүй зүтгэлээрээ холбоогоо дэмжинэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Австрали дахь Монголчууд гэр бүл нэмэхийн хэрээр үр хүүхэд нэмэгдэж Монгол хэл, соёл, зан заншлаа таниулах цэцэрлэг сургуультай болох шаардлагатай болж байна.Үүний зэрэгцээ бид бодиттой нүдэнд харагдах олон ажил хийхээр төлөвлөж байгаагийн нэг эдгээр үйл ажиллагааг сурталчлан түгээх зорилготой телевизийн нэвтрүүлэг явуулах “ Aussie Монгол студи” байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

Австралид байгаа Монгочуудын мэдээлэлийн сан, түүнчилэн Монголыг сонирхдог, Монголын төлөө үйл ажиллагаа явуулдаг Австралийн байгууллага, иргэдтэй хэлхээ холбоо тогтоож тэдгээрийн тухай мэдээллийн сан бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Мөн бусад муж хотуудийн холбоог үүсгэн байгуулалцан дэмжин, хамтран бүх Австралийн

Монголчууд ын нэгдсэн холбоог бий болгож http://www.mongol.org.au/ мэдээ мэдээлэлийн нэгдсэн site-tai холбож огно. ы

2011 онд Aрдийн хувьсгалийн 90 жил, Монгол улс байгуулагдсаний 100 жилийн ойн түүхэн тэмдэглэлт үйл явдалууд тохионо.

Эдгээр ойн хүрээнд Элчин сайдийн яaмтайгаа хамтраад нийгэм соёл, урлаг спорт, мэдээлэлийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулаж, монгол эх орноо сурталчлах сайхан боломж гарах нь дамжиггүй.

Эрхэмсэг ноёд хатагтай, Эх орон нэгт миний Монголчуудаа
АМХ байгуулагдсаны ёслолын үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг баяртайгаар мэдэгдэж та бүхэнд цог жавхлан, амьдарлын гэрэл гэгээ, баяр баясгалан, сурлага хөдөлмөрийн гялалзсан сайхан амьжилт хүсэн ерөөе.

Австрали дахь Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батхуяг

Австрали дахь Хазара Монголчууд

Манай австралид байдаг найз Абдул , монгол ахан дүүсээ Хазара нартайгаа уулзуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.


Энэ эрхэм үйл хэргийг бодитой ажил болгосон Австралын Монголчуудын холбооны тэргүүн ноён Ц.Батxуягд гүнээ талархаж байгааг илэрхийлж байна.


Эрхэм хүндэт Монголчуудаа

Монгол улс тунхагласний 85 жилийн ой хүрээнд ,Австралын Монголчуудын холбоо байгуулагдсаныг тэмдэглэн өнгөрүүлэх цэнгүүн 11сарийн 29 ний ням гаригт “ Xаадын зам” Монгол зоогийн газар маш амжилттай болж өндөрлөлөө.

Тус нээлтийн арга хэмжээнд нийт 280 гаруй хүн оролцож итгэл сэтгэлээ өргөж мартагдашгүй сайхан Австралын Монголчууд түүхийг бичлээ .
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ийн гишүүн ноён Нямжавын Батбаяр оролцож баяр хүргэлээ.

Мөн Монгол улсаас Австрали улсад суугаа ноён элчин сайд Ц.Жамбалдорж уг хэлж Австрал дахи Монголчуудаа нэгтгэн зангидах, эвсэн эвлэлдэх талаар чармайн ажиллаж ирсэн холбооний тэргүүн Ц.Батxуяг, удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж элчин сайдын яамны ӨРГӨМЖЛӨЛ-ийг $400 хамт гардуулан өглөө.

Бүх Австралын Монголчуудын Холбоог байгуулалцсан, Queensland- ын Монголчуудийн Xолбооны тэргүүн ноён E. Гантулга баяр хүргэж үг хэлж бусад муж хотуудад байгаа нутаг нэгтүүдээ уриалж холбоогоо дэмжин хамтран ажиллах тунхаг бичиг гаргалаа.

Тэрээр тус үйл ажиллагаанд оролцсон гадаадын олон зочид үг хэлж баяр хүргэлээ. үүнд; консул асан Пэтэр Слоун, Хазар Монгол түмний тэргүүн ноён Wahid Yousofi үг хэлж баяр хүргэлээ. Шинжан Уйгарийн Монгол ахан дүүс мөн оролцож баярласан талархсанаа илэрхийлж байлаа.

Австралын Монголчуудын холбооны тэргүүн ноён Ц.Батxуяг, Австралын Монголчуудад өөрийн сэтгэл зүтгэлээ харамгүй зориулж ирсэн, одоо ч тусалсаар байгаа консул асан ноён Пэтэр Слоун -д АМХ-ны дээд шагнал “Алтан Гэрэгэ” гардуулж өглөө.

АМХ-ны дээд шагнал “Алтан Гэрэгэ” нь үнэхээр уран зураачийн бурхан ухааныг шингээж бүтсэн, Монгол түмний сэтгэл, итгэл шингэсэн эзэн Чингисийн хааны алтан пайзаар толгой хийж, дэлхийн таван хилээр бичигдэж, удам Монгол бичгээ уран сийлж гайхуулсан, төрийн сүлдэт алтан соёмбоо тэргүүнд нь бадам лянхуа цэцэг дээр бөх залсан, төгс цаглашгүй үргэлжлэхийн билэгдэл түмэн насан хээгээр эмжээр татаж хүрээлүүлсэн үнэхээр бишрэм хүндэтгэлийн бэлэгдэлийн баталгаа болжээ. Олон хүний нөр хөдөлмөр ур ухаан шингэсэн нь илт байлаа.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Австралид ажиллаж амьдарч байгаа манай авьяаслаг Монголчууд ая дууныхаа мэндчилгээг өргөж хуран цугласан хувьтай Монголчуудынхаа сэтгэл, оюуных нь их баяр жаргал цэнгэлд турлэг нэмж Язгуурын дөрвөн хөөмий,морин хуурын уянгат эгшиг, гэр бүлийн Хийл хөгжимийн хамтлагын сонгодог аялгуунууд, уран тансаг нугаралт, Жалам хар бүжгийн гайхамшиг, төгөлдөр хуурийн гоцлол, залуу гоо бүсгүйчүүд, залуучуудын ая дууг сонсож нэг өдрийг ёстой л цэнгэл жаргалаар дүүрэн өнгөрөөлөө.

Мөн үйл ажиллагааны хүрээнд олон олон surprise явагдаж шарсан загасны дуудлага худалдаа явагдаж, сугалааны тохирол тааруулж уран сийлбэртэй гэр, 13-р зууны Чингисийн баатруудын хувцас хэрэгсэл, онцгой ер бусын чимэглэлтэй зассан “Xаадын зам” Монгол зоогийн газарт Монголчууд ёстой л бут авлаа даа, энэд тэндгүй л фото зургийн гэрэл тасралтгүй ажиллаж гурвын гурван зурагчин бүр ядар ч орхисон байлаа.

Манай “Xаадын зам” Монгол зоогийн газрын хоолны амт, порц үнэхээр түмний сэтгэлийг гэрэлтүүлж Монгол орчин, Монгол амт, юм бүхэн нь Монголчуудыг “бид шүү” гэж омогшуулж, мэдрүүлж чадаж байлаа.

Монголчуудын царай жаргал цэнгэлээр дүүрэн бялхаж, баяр талархлын үг хүн бүрийн амнаас асгаран орох бороо мэт урсаж байсан бахархууштай.

Энэ их баяр цэнгэл наадам яах аргагүй Австралын Монголчуудын холбооны тэргүүн Цэрэндoржийн Батхуяг удирдах зөвлөлийн гишүүдийн нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотойг дурдах хэрэгтэй.

Тус үйл ажиллагааны хамгийн томд орох нэгэн арга хэмжээ бол Австралын Монголчуудын холбооны шинэ цахим хуудасны нээлт танилцуулга байлаа.

Дэлгэцэн дээр projectoroor цацаж үзүүлсэн холбооны цахим хуудас http://www.mongol.org.au/ сурталчилгаа олон түмэнд хүрч ,бид мэдээ мэдээллийн шинэ цахим хуудастай болж Mонголчуудынхаа оюуны боловсролд том хувь нэмэр оруулах болсонд хүн болгон баяртай байж, шинээр үнэгүй и-майл хаяг нээн өгч мэдээллийн сан үүсгэж байлаа.

Монгол түмэн маань дуу хуур бужиг наадамд дуртай юм хойно Хэн сайн дуулах вэ? kараокэ дууны тэмцээн болж залуучууд авьяас билэг арга ухаанаа сорьж тун сайн чамбай дуулцгааж бас бүжиглэцгээлээ.

Эхлэл төгсгөл хоёр нэг орон зайд орших нь бидний амьдралын жам юм хойно, АМХ энэ удаагийн төлөвлөсөн ажлаа амжилттай эхлүүлж бахархалтайгаар дуусгаж чадав.

Ийнхүү Австралын Монголчуудын Холбооны сурталчилгааний цэнгүүн түмэн олныхоо сэтгэл, хүсэл таашаалд нийцсэн сайхан болж өндөрлөлөө.

Монголын үрс улам олон болох болтугай. Сайн үйлийн эхэнд сүү өргөм үү.