Monday, February 21, 2011

Зовж зүдэрсэн хазарууд түүхэн эх орон Монголдоо амьдаръя гэж хүсэлтээ тавьдаг

Зовж зүдэрсэн хазарууд түүхэн эх орон Монголдоо амьдаръя гэж хүсэлтээ тавьдаг

Хазара Болд хэмээн алдаршсан үндэстний үзэлт анд-ахтайгаа уулзан хөөрөлдлөө. 1994-95 онд Б.Сэргэлэн бид хэд Чечений дайныг эсэргүүцэн гудамжны акци зохион байгуулж байхдаа танилцсанаас хойш олон жил өнгөрчээ. Саяхан бид хэд ТВ5 руу дайран орж, үндэстнийхээ тухай ярина гээд үймүүлээд авцгаасан...


-Та Хазара гэсэн “цолтой” болсон хүн. Хазааруудыг монгол гэж баттай итгэж үнэмшиж явдаг болохоор чинь л тэгсэн байх даа.
-Тэд Монголчууд байлгүй яах вэ. Би тэднийгээ олон жил судлаад итгэл үнэмшилтэй болсон юм…
Нэг сонинг чамд дуулгахад, саяхан нэг монгол бүсгүй хазаруудтай уулзаад ирсэн байна. Пакистанд болсон “Хазарууд ба монголчуудын холбоо” гэдэг эрдэм шинжилгээний хуралд манай сэтгүүлч оролцоод иржээ. Тэр Н.Болормаа бүсгүйг Квэттад хазаруудын тухай сурвалжлага хийнэ гэж очиход, хазарууд түүнийг маш баяртайгаар угтаж тийм хурал зохион байгуулсан юм билээ.
Афганистанаас дүрвэж очсон 0.6 сая хазар Пакистанд байдаг шүү дээ. Тэд голдуу Квэтта хотод бий. Бас Иранд 0.4 сая хазара дүрвэгсэд бий. Нөгөө хурлыг зохион байгуулагчид нь Монголчуудад их элэгтэй хүмүүс байна гэнэ. Боловсролын төвшин илүү учраас пакистаны хазаруудад монголч санаа хамгийн илүү байдаг.
Хурлын дараа багахан наадам болжээ. Хазарууд бөх барилдах дуртай юм байна. Зан заншилд нь Монголоос улбаатай зүйл зөндөө бий.
Зарим тооцоогоор хазаруудыг 7 сая гэдэг.  Хазаруудын олонхи нь цэвэр монгол боловч,  пэрс, түрэгтэй холилдсон хазар олон бий. Гэхдээ тэд монгол эцгээс-монгол цэргүүдээс үүсэлтэй. Холимог хэсэгт нь ч монголжуу царай байдаг. Тийм учраас эргэн тойрны расистууддаа гадуурхагддаг.
Хазарууд ихэнхи нь монгол царайтай байгаагийн учир нь, цэргүүдээ алс газарт удаан байлгахын тулд Монгол нутгаас эхнэр, хүүхэд, ар гэрийнхнийг нь аваачдаг байсантай холбоотой юм.
Тэд монголчуудыг маш их сонирхож байна.  Иранчууд адилхан лалын шийт шүтлэгтэй хазаруудыг өөрсдийн зорилгодоо ашиглах гэдгээс зовлонг нь нэмэгдүүлээд байдаг. Харин хазаруудын дунд монголчууд өөрсдөд нь үнэн ач тусыг үзүүлж чадна гэсэн итгэл нэмэгдсээр байна.
Монголд элэгтэй, монгол мэнталитэттэй хазаруудаа татаж авах л ёстой.
Надад хазар нөхөд олон бий. Тэд өвөг дээдсийнхээ голомт, дайн дажингүй, өөрсдийг нь царай зүсээр ялгаварлахгүй Монгол Улсад ирж амьдрахсан гэдэг.  Одоо Пакистанд ч хазарууд гадуурхагдаж,  байнга халдлагад өртөж, алагдсаар  байна.
Тэд Монголд амьдрахыг хүсдэг ч, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Афганы ч, Пакистаны ч, Ираны ч хазарууд яаж монголчуудад, Монголын ЭСЯ-нд хандахаа мэдэхгүй байна.
Чиний тэр уугуулшууллын хуулийг л батлуулж, ахан дүүсээ татмаар байна. Янз бүрийн хэлээр орчуулж түгээвэл, монголчууд гадна, дотноос шахаж шаардаад үр дүнд хүрмээрсэн.


-2001 оны намар Афганистанд талибийн эсрэг дайн өрнөхөд ерөнхийлөгч маань бүх талаар тусалж болно л гээд амлаад байсан. Би “Өдрийн сонин”-д хазар монголчуудын тухай тэр үед бичихдээ, хазар дүрвэгчдийг авах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байсан. Одоо ч гэсэн, ядаж, гэноцидээс болж зовж зүдэрсэн, өнчирсөн хазар хүүхдүүдийг авч уугуулшуулж болмоорсон доо.
-Харин тийм. Зовж зүдэрсэн хазаруудыгаа татаж авахгүй бол оронд нь харийнхан ирнэ. Жишээ нь, Хойд Солонгосын дүрвэгсэдийг Монгол Улсад байлгах тухай НҮБ-ээс санаачилсан гэх олон улсын хурал манайд хэдэн удаа болсон. Өмнөд солонгосууд үүнийг санаачилж НҮБ-ээр шийдвэрлүүлэх гээд байгаа сурагтай. Өмнөд Солонгосууд Монгол руу чиглэсэн том гэополитик явуулж байгаа нь сохор хүнд ч мэдэгдэж байгаа шүү  дээ.
Бид өөрсдийгөө хамгаалах гэополитикийг явуулах ёстой. “Баян ах дүүстэй\Өмнөд Солонгос\, хүчирхэг ивээгчтэй\Хятад Улс\ харийн дүрвэгсэдийг Монгол Улс авч аажмаар бусдын идэш болох биш, харин өдөр бүр алуулж, гадуурхагдсаар байгаа өөрийн ах дүүс -хазар дүрвэгсэдийг авъя” гэдэг асуудлыг бид НҮБ-д сөргүүлэн тавих ёстой.
-Манай төр чинь олон жилийн турш хойд солонгос дүрвэгчийг бус, хазар дүрвэгчийг авах тухай ярьж, НҮБ-д асуудал тавьж байх ёстой ш дээ. 
-Харин тийм.
Тэгэлгүй яахав, Монголд яаж очиж амьдрах вэ гээд л хазарууд надад их бичдэг.
-“Хазара” гээд рэсторан манай энд байх юм. Ямар учиртай газар вэ?
-Хазаруудтай холбоогүй юм билээ. Энэтхэг хүн ажиллуулдаг. Үгийн давхцал, эсвэл хазаруудын нэрийг зээлдсэн хэрэг. Манайд хазарууд одоогоор байхгүй.
-Ерөөсөө хэдүүлээ олны анхаарлыг татсан акци л зохион байгуулмаар байна. Яриад, бичээд, төдийлөн ахихгүй байна. Ямар нэг талбай дээр “Хазарын гэноцидыг зогсоо!” гэдэг акци зохион байгуулъя л даа. Тэгээд хазарууд монголчууд болох тухай, тэднийг харгисласаар ирсэн тухай, хазаруудыг уугуулшуулах тухай таниулцгаая. Жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олддоггүй юм бол талбай дээр чөлөөт ярилцлага зохион байгуулъя л даа. Чөлөөт ярилцлагыг хорихгүй юм байгаа биз дээ. 
-Тийм ээ, бид тодорхой акци зохион байгуулж, олны анхаарлыг татах цаг болсон. Бид ч бас бодоод л байгаа юм.

Ч.Мөнхбаяр
MMIX.VIII.X
http://moenhbayar.blogspot.com/2011/01/blog-post_07.html#more

11 comments:

  1. tegeed hurdan hiigeech de hudlaa l yaryad baihin facebookeer ch yumuu yahoo messengireer humuusd noloolhoor neg ih hurts bish ug bicheed taraawal demjihgui geed baih hun oldohgui l baih. hudlaa chalchaad suuhad chine tsaana chine gol humuus ni uheed duuslaashdee

    ReplyDelete
  2. faceebook , blog bolon mash olon helbereer hazara mongolchuudiig holbokh arga hemjeeg avch baigaa , setgel hodloloor bukh zuiliig shiidekhgui shuu dee,

    ene blog deer bicheegui medeeleluudiig zovkhon emaileer soliltsoj baigaa iimees nadruu emailee yavuulna uu

    ReplyDelete
    Replies
    1. сайн байна уу интернетеер тэнэж байхдаа үнэхээр сайхан мэдээлэлдээр орчихлоо урьд нь би яг энэ сэдвээр ярилцдаг байлаа тэд нарч ам нэгтэй байдаг.энэ сэдвийг өөр олон сайтуудад байршуулвал олон хүнд хүрэх болвуу бас иргэдийн анхаарлийг татчмаар гудамж талбайд ч юмуу ухуулаг маягийн хуудасууд тараавал

      Delete
  3. Hamag Mongoliin Halh bambai bolson HALHchuud maani als holiin Hazarchuudiigaa baitugai hajuudaa baigaa Uvurlugchduu hujaa hemeen ad uzej harin ulaan aluurchin Oros hytadiig ah duugiin barildlagatai hemeen urgumjluh yum. Ene teneg/esvel archaagui/ humuust yaj oilguulah ve?

    ReplyDelete
    Replies
    1. tenegtee ter afgan haltariig mongol gej yamar shulam ni helchih bee chamd enh amgaliin eh orondoo laliin heden haltar abchirch gai bitgii boloo?? chi ene afganuudaas bolood dundad azi,oros oron har tamhid jibj bnaa?? afganii har tamhinaas bolood say say hvn vhej bna, ene afganuudaas dundad azi, orosuud aij hilee haaj baihad manaihan irj amidaruulan gej soliorood bh yumaa?? cham shig teneg garuud tarhi ugaaltand amarhan orj zombi boloh yumaa??

      Delete
  4. Хийж чадах бүхнийг хийж тэднийгээ нааш нь татах л юм сан. Энэ дээдсүүдэд яаж ойлгуулна даа...

    ReplyDelete
  5. yag zov hellee hudlaa shaatsgaaj bhaar hurdan neg yum hiij ehluulj yanz buriin tomoohon hemjeenii bulgem baiguulah heregtei bna gol humuus ni aluulaad duusah ni

    ReplyDelete
    Replies
    1. hoo ergvv tolgoitoo 9 say hvntei hazaruudiig abchirbal mongol vndesten cononoo?? ted nariig alaad bgaa genee tend irgenii dain bolj bna, hazar bnuu pushtun tajik,vzbek hamaagui ee bombog sum ylgahgui l alanaa??haltar afganuud bol hvnii adag bolson hvmvvsee???ene delhiid heden shig shashindaa mun harsan ard tvmen hobor shuu??taliban hazaruud sh zondoo baigaa??ed naraas sain saihan zvil irehgui ee?lalariin shashinaa, har tamhia, oodgui muu zan zanshilaa abchiraanaa?? gaig holuur baigaa?? delhii niit afganii tsagaachid durgui abahgui bhad???

      Delete
  6. ХАЗАР ГЭХЭЭС ИЛҮҮ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ \БУРИАДУУДААС ДЭЭР\, БУДДЫН ШАШИНТАЙГАА БАЙГАА ДАРЛАГДАЖ ЗОВСОН НЬ ГЭВЭЛ ХАЛИМАГУУД БАЙНА. ОЛОНХИ НЬ ТОРГУУД, ДӨРВӨДҮҮД БАЙДАГ. ТЭДНИЙГ Л ЮУНЫ ТҮРҮҮН АВЧРАХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ МОНГОЛ Ч ГЭСЭН ЦУС СЭЛБЭХ БОЛЧООД БАЙНА. ЦААШИД ХҮЧИРХЭГ БАЙЯ ГЭВЭЛ ЭНЭ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

    ReplyDelete
  7. ene hudalaa ard tvmenii tvvh zohiochid odoo dabarlaa?? hazaruud mongol garaltai bishee?? oni ertenii tvvhtei ard tvmen shuu??delhiin tom erdemted tegej vzdeg.. mongol garaltai gej vzdegui ee??laliin shashint persiin dari heleer yridag 9 say hvntei hazaruudiig enh amgalganiin eh orondoo abchirj gai zoblon duudaad bh yumaa? ed nar oodgui muu shashinaa, har tamhi, olon abgai abah geh zereg oodgui es zanshilaa l abchiranaa?? ed naraas sain saihan zvil hvleegeed heregui ee??iim gai duudaj bgaa tenegvvdiig harahaar neg afgan ybuulj ter hazaruudiig afganuudaas ylgahiig ni harah yumsan??

    ReplyDelete
  8. Thank You and I have a tremendous present: House Renovation average cost to renovate a house

    ReplyDelete