Monday, October 4, 2010

А.Гизаби: Хазарчууд маань сайн яваа нэгнийгээ “монгол” гэдэг

Энэ зун монгол улсад маань Цахим Өртөө ТББ байгууллагын урилгаар хазара монголчууд айлчилаад ирсэн билээ.

Энэхүү айлчилан яваа хазара ахан дүүсийн дотор Эрхэм Гизаби гуай явсан юм.


Анх блог дээрээ хазара нарын тухай монгол хэлдээр мэдээлэл нийтлэх , энэ талаар судлаач , сэтгүүлчдийн мэдээлэлүүдийг олж блогтоо нэгтгэх зуур сэтгүүлч Мөнхбаяр ахтай танилцсан билээ.


Мөнхбаяр ах маань Хазара ахан дүүсийн минь төлөөлөл болох Гизаби эрхэмтэй хийсэн ярилцлагаа блог дээрээ нийтлэсэнийг та бүхэнд толилуулж байна.


Өнөөдөр миний ихэнх хазара найз нөхөд маань ийнхүү өгүүлж байна.


Дэлхийн нийт лалын шашинтануудын хувьд саудын арабд очих мөргөл үйлдэх тэр нь нэгэн насны мөрөөсөл болдог гэж ярилцдаг тэгвэл сүүлийн үед , монголчуудтай ойрхон харилцаатай байдаг хазара нар маань монгол бол бидний хувьд эцэг өвгөдийн минь ариун голомт тэнд энэ насандаа очиж үзэх мөргөх энэ бол бидний чин хүсэл болж байна хэмээн олонтаа өгүүлхийг сонсоод би хязгааргүй баярласанаа энд дахин дурьдмаар байна.


Доорхи нийтлэл та бүхэнд нэгэн үнэт ховорхон мэдрэмжийг өгөх болно.


7.31-нд санаа нийлсэн бидний хэдэн нөхөд хазарчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Акрам Гизаби, Монголд суралцаж буй хазар оюутан, “Hazaras in Mongolia” сайтыг хөтлөгч Гулам Аббас нартай уулзсан юм. Үндэстэн судлаач, “The Mongols” сайтыг эрхлэгч Алхана Болд ах, үзэл санаа нэгтэн, “Hazara Changezi” сайтыг эрхлэгч АНУ-д буй Д.Бямбахүү дүү нар Д.Гизаби гуайтай намайг эчнээгээр танилцуулж, холбож өгснөөр энэ уулзалт явагдсанд талархаж байна. Болд ах өмнө нь А.Гизаби гуайтай уулзсан байсан тул, энэ удаад би үндэсний холбогдолтой санал төслүүд болон, андуудтайгаа нийлэн байгуулалцсан Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлигийн (ДМХУЗН) талаар нөхөдтэйгээ (ДМХУЗН-ийн ГЗ Д.Цогбадрах, УЗГ Я.Мөнхжаргал) хамжин нэлээд ярьж танилцуулав. Болд ах яриаг орчуулж өгч их тус хүргэхийн зэрэгцээ, нийтийн дунд өрнөсөн чөлөөт ярилцлагад идэвхтэй оролцож байлаа. 


Гизаби гуай:
-Би өвөг дээдсийнхээ өлгий нутагт ирж, эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэв. Надад харь оронд аялж явна гэх бус, Хазар орондоо суух мэт дулаан дотно сэтгэгдэл төрж байна. Үнэхээр бид ахан дүүс гэдгийг мэдэрлээ. Монголчууд хазаруудын талаар, санасныг бодоход хавьгүй ихийг мэдэж байна. “NTV” ТВ-ийнхэн (ангийн анд М.Буянбадрах нарын маань “Монголоо хайсан Монгол” цуврал нэвтрүүлгийг хэлж байна. Зох.) үүнд их их хувь нэмэр үзүүлсэн биз ээ. Тэднийг Афганистанд байхад бид тусалж байсан, харин тэд биднийг Монголд урин ирүүлж, тусалж байна.
Миний бие Хазар, Монгол түмнүүдийн хооронд найрамдал нөхөрлөлийн элч, зууч болъё гэж бодож байна. Монгол нөхөдтэй тодорхой зүйлүүдийг тохиролцлоо. Бизнэсийн хамтын ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх; оюутны солилцоо, Монголд хазар оюутан сургах явдлыг нэмэгдүүлэх; Монголд жимс ногооны аж ахуйг хөгжүүлэх, жимс экспортлох; Монголоос исламын стандартын дагуу мах бэлтгүүлж, Афганистанд импортлох зэрэг чиглэлээр ажил хэрэг хийгдэх болно. Энэ нь хазар, монгол түмэн танилцах, ойлголцох, ойртон нягтрахад дөхөм болно шүү дээ.
Дэлхийн монголчуудын холбооныхонтой уулзаж, чухал асуудлуудыг хэлэлцэх бодолтой байгаа. Дэлхийн монголчуудын холбооны тэргүүн Ц.Гомбосүрэн бид найзууд байгаа юм гэв.
Бид хоёр түмнийг ойртуулах тодорхой ажлуудыг нь сайшааж, Дэлхийн монголчуудын холбоонд хазарчуудыг элсүүлж, хазар нарыг монгол туургатны өнөр бүлд багтаах нь онц чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, Ц.Гомбосүрэн даргатай уулзахад нь туслахаа илэрхийлэв (Уулзалтаас хойш удалгүй холбож өгсөн). Би, бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлж нэгтгэхэд чиглэсэн Уугуулшууллын тухай; бүх монгол туургатанд  хоёр улсын хоорондын гэрээ, давхар иргэнчлэлийн журмаар Монгол Улсын паспорт олгоно хэмээсэн Элэгшүүллийн тухай хуулийн төслийг танилцуулж; 2001, 2007 онд хазарчуудын тухай бичсэн үгүүллүүдээ үзүүлж; энэ бүхнийг Гизаби гуайд илүү сайн танилцуулах, төслүүдийг хазар хэл рүү орчуулахыг Аббас дүүгээс хүсэв. Мөн эрхлэн гаргасан “Нэр төр” сонин дээрх хазар өнчин хүүхдүүдийг авчирч өсгөх, Төв Азийн Холбоог Азийн 6 стан (Афганистан орно), Оросын Буриад, Тува, Алтай улсууд, Хятадын Өвөр Монгол, Шинжаан-Уйгур орнууд зэргийн бүрэлдэхүүнтэй байгуулах саналуудаа хэлэв. Бид ДМХУЗН-ийнхээ үйл ажиллагаанд хазар зохиолчдыг оролцуулах, Монгол-Хазарын мэдээллийн хамтын ажиллагааг буй болгож, эрчимжүүлэх талаар ярилаа.
Гизаби гуай бидэнтэй санал ихэд нийлж буйгаа илэрхийлж, асуудлуудыг хазар нөхөдтэйгээ сайтар судлан үзнэ гэв.
-Хазарууд сая саяараа хилийн чанадад сууж байна. Байгаа тухайн орнууддаа дүрвэгч, цагаач л гэгддэг, янз бүрийн гадуурхалтай учирдаг. Хэрэв тэдэнд Монголд уугуулших боломж олдвол сайн байлгүй яах вэ.
Элэгшүүллийн тухай төсөл ч бидэнд тустай юм байна.  Би бүр өнөөдөр ч Монголын иргэн болмоор л байна. Монгол руу зорчих, Афганистанд эрхээ хамгаалахад Монголын паспорт хазаруудад их хэрэгтэй. Гэхдээ Афганистаны ЗГ-т ийм асуудлуудыг дэвшүүлэхэд эрт байна. Учир нь, талибанчуудын дараа, “ардчилсан засаг тогтлоо” хэмээж, хазаруудыг төрийн үйл хэрэгт оролцуулж эхэлсэн ч, аажимдаа паштун улс төрчид манайхныг төрөөс шахан түрж, ахин үндэсний дээрэнгүй үзэл, ноёлох, уусгах бодлого руугаа хэлбийж байгаа. Одоогийн ЗГ дээрх саналуудыг хүлээж авах байтугай, хазаруудын эсрэг үйл ажиллагаа, суртал ухуулга явуулахад ашиглаж болно. 

А.Гизаби гуай Хазарын Юсүфи баатрыг дурсах цуглаан дээр


ДМХУЗН-ийн үйл хэрэгт хазар зохиолчид дуртайяа оролцоно гэж бодож байна. Манай Хазар олон зохиолч найрагчтай шүү гэж байлаа.
Бид, “Өнөөгийн Монгол улс оршиж буй түүхэн бүс нутгийг Халх гэх бөгөөд, бүх монголчуудын хувьд халх бамбай, нөмөр нөөлөг болж ирсэн зуун зууны уламжлал буй. Хазар түмний хувьд ч халх хамгаалалт болж чадах ёстой. Та бүхэнд өмгөөлж түших олон монгол түмэн ахан дүүс бий шүү. Мөн хазарчуудад бидний талаар ойлгуулж; бидэнтэй хамтран ажиллах, нэгдэн нягтрах чигтэй хүлээлт, эрэлт хүсэлтийг буй болговол үйлс маань улам урагшилна” гэхчлэн хэлэв. Чингээд Гизаби гуайгаас өөрийгөө болон хазар түмний байдлыг танилцуулан үгүүлэхийг хүслээ. Гизаби гуай:
-Та бүхэн улс үндэстнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгч гэдэг нь харагдаж байна. Эрхэм зорилготой, ухамсартай тэмцэл гэдэг бол хүнийг амьтнаас ялгаруулах гол шинжүүдийн нэг гэж би боддог. Манай Хазарт “Тэмцэл, эсвэл үхэл” гэсэн нөхцөл байдал зонхилж ирлээ дээ. Тиймээс би насанд хүрэнгүүтээ л хазарчуудынхаа эрх чөлөөний төлөө тэмцэлд татагдан орсон. 
Гэхдээ их төлөв хазарчуудын дуу хоолой болж, мэдээллийн фронтод тэмцэж ирсэн. Хүүхэд байхдаа л хазар угсаатайн тул, дарагдаж хавчигдаж, миний өмнө байнга паштун хүүхдүүдийг шударга бусаар гаргаж ирэхийг үзэж, ард түмнийхээ зовлон бэрхшээлийг ойлгож мэдэрч ирсэн тул, боломж гарангуут л эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэж боддог аснаа биелүүлсэн. 
Манай Хазарын агуу баатар  Баба Мазариг багахан удирдагч байхад нь танилцаж, үзэл санаа, үйл ажиллагааг нь дэмжиж, сурталчлан бичсээр, хазарууд үндэстний эцгээ гэж хүндэтгэн дээдэлж, Аав (Баба) гэж өргөмжилдөг болохыг нь үзэж байлаа. Саявтар эрсэдсэн Юсүфи баатрыг ч олонд таниулахад би тусалсан. Хазарын үндэсний олон удирдагч, баатрыг зүй ёсоор алдаршиж мандахад  нь хувь нэмрээ оруулсан. 
Мөн хазар түмнийхээ тулгамдсан хурц асуудлуудыг, паштун нарын фашист бодлогыг дотоод гадаадад ойлгуулж сэнхрүүлэхийн төлөө их бичсэн. Энэ паштун улс төрчид нөхцөл байдлыг аялдан дагаж, монархист, коммунист, талибан, дэмократ гээд мөн ч олон хувирлаа; хазарыг ялгаварлан гадуурхах, уусгах устгах бодлого нь л ерөөс хувирсангүй. Тэгвэл хазарууд тэгж янз бүрийн баримтлалтай болж огтхон ч хувираагүй, үндэсний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх тэмцэлдээ л үнэнч байж ирлээ. Тиймээс ч, Зөвлөлтийн түрэмгийллийн үед хазарууд маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн. Харин паштунчууд оросуудтай нийлээд манийгаа даралцаж явлаа. 
Тэр бүхний тухай, нийтэлж нэвтрүүлэхэд зориулан бичиж байтал “Амэрикийн дуу хоолой” тэлэрадиостанцийнхан (VOA) надад хамтран ажиллах санал тавьсан. Пакистанд VOA-тай гурван жил хамтран ажиллаад байхад минь, АНУ-д ирж ажиллах санал тавив. Түүнээс хойш Вашингтонд 20 гаруй жил ажиллаж амьдарлаа. Тэгэхдээ хазар түмнийхээ төлөө тэмцэлд оролцсоор ирлээ. 
Би зургаан хүүхэдтэй, бүгд дээд боловсролтой, хоёр нь мастэр. Тэдэндээ би “Та нар хамгийн том байшин, хамгийн үнэтэй машин авч, хамгийн сайхан ажил хийж , хамгийн сайхан амьдар. Хазарууд хэн болохыг паштунчуудад харуул. Тэнд хазарууд нуруу бөхгөр явдаг бол, паштунчууд дарладаггүй газар гэдгэр явах ёстой шүү” гэдэг. Ер нь манай хазарууд дарлал хавчлага байхгүй бол сэргэлэн, амьдралын арчаа, овсгоо самбаатай улс. Гадаадад бол афганчууд дотроос хазарууд илүү өнгөлөг явдаг. Пакистанд бол мундаг мундаг бизнэсч, улс төрч, уран бүтээлчдийг олноор төрүүлж, нэр нөлөөтэй болсон. 
Талибууд Афганаас хөөгдсөнөөс хойш би дайсангүй, хийх зүйлгүй болсон мэт хэсэг сатаарсан тал бий. Хазарыг дарлах нь арилсан шиг түр зуурын үзэгдэл байсныг ч хэлэх үү. Тэр үедээ би хазар түмнийхээ уг язгуурын талаар, өнөөгийн нөхцөл байдлын учир шалтгааны талаар уншиж гарлаа. Унших тусам л, хазарууд бид монголчуудтай элгэн садан, ахан дүүс болох нь тодорч байв.

Зураг дээр: (сууж буй нь) Акрам Гизаби, 
(зогсч буй нь) Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр, Гулам Аббас

Хазарчууд олон зууны турш дайсагнасан хүрээлэл дунд байв. Хазаруудыг устгах ариун дайн гэж зарлагдаж, өрнөж байсан. Хазарууд ч эрслэн босч, хүч тэнцвэргүй тулалдаанд эр зориг, дайчин чанараа харуулж ирсэн. Дайны үе, дарагдсан үеийн аль аль нь л аймшигт зовлон, хэрцгийллийг хазаруудад авчирч байсан. Чингис хаан, бусад залгамжлагч хаад, Монголын байлдан дайгууллыг лалын шашны эсрэг хамгийн муу муухай явдал хэмээн Афган, Иран, Пакистаны үзэл сурталчид байнга улиглаж ирсэн. Та нар тийм муу муухай өв, үлдэгдлээс бүрэн татгалзаж, паштунд уусах хэрэгтэй гэж дайрч давшилна. Өвөг дээдсийн маань алуурчид, лалын шашны дайснуудын үр удам хазаруудыг  устгаж, газрын хөрснөөс арчих хэрэгтэй гээд л бас дайрч давшилна. Мянга мянгаар нь алж хядна. 
Хазарын түүхийг судлах, бичих, тэр бүү хэл хазар соёл уламжлалаа дагах, хазар хэлээр ярихыг ч хориглож байсан. Хазар үндэсний сургууль гэж байхын аргагүй. Тэгэхлээр хазарууд монгол угсаа гарвалиа мэдэх боломжгүй төдийгүй, мэдэхийг оролдох нь аминд халтай. Одоо ч Хазарт бид монгол гаралтай гэж чөлөөтэй ярьж болохгүй. “Тийм сүрхий монгол юм бол та нар тэр Монгол руугаа зайлцгаа, тонилцгоо. Манай Афганаас явахгүй бол хүйс тэмтэрнэ” гээд л шинэ харгислал өрнөхийг үгүйсгэшгүй. 
Ийм  учир Хазарт монголчуудын тухай, Монголын тухай тун хангалтгүй мэднэ. Өөрийгөө хазар гэж хэлэхээс эмээдэг, паштун, пэрс гэдэг хүмүүс ч цөөнгүй. Монголтой ямар ч холбогдолгүй, эндхийн уугуул ард түмэн гэх нь ч мундахгүй. Үхэл амьдралын зааг дээр байгаа хүмүүсийн байдал хэцүү шүү дээ. 
Хилийн чанадад очсон хазарууд харин монгол угсаа гарвалиа эмээлгүй судалж тодруулж, хаа ч гэсэн монголчуудтай нөхөрлөж байна. Гэхдээ хилийн чанадад ч таагүй явдал бишгүй тохиолдоно. Иранчууд адилхан шиа шашинтай хэрнээ, цагаачлан очсон хазаруудыг ялгаварлан гадуурхаж, харин өөр, сунна шашинтай, дайсагнасан харилцаатай байдаг паштун, тажик нарыг илүүд үзэхийг яана. Зөвхөн угсаатны гарваль, Чингис хааны байлдан дагууллаас шалтгаалаад биш, арьсны үзлээс болоод биднийг хялайдаг. Арьсны үзэл туйлширсан газар өдгөө ч зөндөө байна шүү. Бидний монгол төрх тэдний дайсагналын шалтаг болдог.  Пакистанд хазаруудыг алж хядаж байна. Ер нь хазаруудын аль олигтойг гадаадад ч, дотоодод ч сорчлон алах, хорлох бодлого бөөнөөр нь устгах бодлогын оронд гарч ирж, их хөнөөл учруулж байна. Үүнээс болоод, АНУ-д ч хазар гэдгээ нууж дарж явдаг хүмүүс буй. 
Энэ нөхцөл байдлууд манайхныг монголчуудын тухай мэдэхгүй байхад, мэдэхээс эмээхэд ч хүргэдэг. Гэвч хазар бид байнга ингэж явж болохгүй. Бидэнд жинхэнэ анд нөхөд, холбоотон хэрэгтэй. Тэр бол Монголын ертөнц гэж би бодох болсон. Афганистан, Иран, Пакистаны улс төрчид бидний жинхэнэ анд нөхөд байсангүй. Чингээд Хазар Монгол түмнүүдийн хооронд элч, зууч, гүүр болъё хэмээн би ирсэн юм. 
Сүүлийн үед би Иргэний хөдөлгөөний намыг байгуулалцан, улс төрд идэвхтэй оролцож байгаа. Хазарчуудынхаа сайн сайхны төлөө санаж сэдэж, эхлүүлж, урагшлуулж буй ажил наддаа л ахдахаар их байна. Нэг эрхэм үйлс маань - монгол ахан дүүстэйгээ нягт хэлхээ холбоог тогтоох. 
Энд ирээд хазарчууд болон монголчуудад адил төстэй зүйл ямар их болохыг үзлээ. Манай хазарууд Эрийн гурван наадамтай төстэйгээр нааддаг. Бөх барилдана, гэхдээ цээж нүцгэн, өмдтэйгээр золгоно. Афганистаны бөхийн шигшээгийн ихэнхийг хазарууд бүрдүүлж ирсэн, Токиогийн олимпод хазар бөх тавдугаар байр эзэлсэн нь манай орны дээд амжилт байсан чинь, сая хазар тамирчин хүрэл авч, анхны олимпийн медалийг улсдаа авчирлаа.  Бас морь, тэмээ унаж уралдана, морины давхиан дунд харвах, буудах зэргээр цэц мэргээ сорино. Хазарчууд аливаад гоц сайн нэгнийгээ “монгол” гэж магтдаг гэв.
Түүнийг хазар түмний туулж ирсэн гашуун зовлонгийн тухай хүүрнэн байхад, миний бие 2007 оноос “Stop Hazara Genocide” хэмээх акци зохион байгуулна гэж санаж явсаар эс гүйцэлдүүлсэндээ гэмшин, далайд дусал ч болов нэмэрлэхсэн гэж бодож суув. Ярилцаад байхнээ, хазарууд бараг 20 сая болж таарав уу, үгүй юу. Тэр нь ч сайн юм. Тэд олон болох тусам л наашаа чигтэй хазаруудын тоо олон байх юм шүү дээ.
Г.Аббас биеийн хэсгүүдийг хазараар нэрлэн хэлэх нь бүгд монгол үг байв. Алс холын ард түмэн төрсөн биеэ монголоор хэлээд, сайн яваагаа монгол гэж нэрлээд, эрийн гурван наадмаар наадаад, монголчууд гэж хавчигдаад, монгол зүс царай, төрхийг огт өөр төрхтнүүдийн дунд хадгалаад яваа нь юуны учир вэ гэдэг нь ойлгомжтой бус уу?
Тэрбээр хазар хэлэнд монгол үг 10 хувийг эзэлдэг гэдэг, би энд ирээд үзэхүл 20-30 хувь байж магад шиг билээ гэж мөн хэлэв. 
-Манай хазаруудыг тэрроризм, хар тамхи, лалын экстрэмизм авчирна гэж болгоомжлох улс цөөнгүй тохиолдох юм. Аль аль нь хазар түмэнд байхгүй. Манайхны уламжлал, зан характэр өөр гэж Аббас ярив. Ер нь тэдгээрийг паштунчууд “хувьчлаад” авчихсан байдаг юм билээ л дээ. Тэр, уламжлал, зан характэр “өөр” гэсэн нь “монгол” гэсэн шиг л дуулдав.
Д.Цогбадрах маань “Ирландад байхдаа, хазарууд шагайг манай монголчуудтай адилаар нэрлэдэг, шагай нааддаг гэж сонсч байсан” гэвэл хазар нөхөд баталж, бүгд шагай ээлжлэн хаяж хөгжилдөв. 
Гизаби гуай миний санаачлагуудыг хүлээж авах, хэрэгжүүлэх нь хэр байдгийг сонирхоход: “Үзэл бодол нэгтнүүд маань л лав сайн, өргөн олон дунд зэрэг, дарга нар маш муу хүлээж авдаг гэх үү дээ. Гэхдээ энэ дарга нар чинь миний санааг хулгайлаад, өөр нэр хаяг өлгөөд,  би анх сэдэв гээд явж байдаг, хэрэгжүүлэх гэдэг тохиолууд цөөнгүй гарсан юм шүү. Зөвхөн дарга нар ч бус. Тэгэхлээр би бас ч гэж нийгэмд нөлөөтэй байна” гэхэд нөхөд “Санааг чинь хулгайлдаг нь тусгүй ч, нөгөө талаар хулгайлах тусам хэрэгжилтэд эергээр нөлөөлөх юм биш үү” гэхчлэн, инээд хөөр үүсгэж байв.
Энэ уулзалтыг зохион байгуулахад Цогоо найз маань их тус хүргэсэн бөгөөд А.Гизаби, Г.Аббас нарын нэрийг монгол уран бичлэгээр буулгуулан дурсгав. Цаашид хэлхээ холбоотой, хамтын ажиллагаатай байхаа илэрхийлж хаягаа солилцлоо, бид...
Юунаас болж хазарын гэноцид үүсэв? Түрэг, пэрс цуснаас болов уу? Үгүй ээ. Хазар түмэн монгол цустайгаас л болж, түмэн зовлон бэрхшээлтэй учирсан буюу. Монгол цус зовлон бэрхшээлийн бус, аз жаргалын шалтгаан байх ёстой. Үүнийг би уулзалтын үеэр хэлсэн. 
Энд ч монгол цустайгаас болж бид түмэн зовлон бэрхшээлтэй учирч байна. Монголчууд минь, нөхцөл байдлыг орвонгоор нь, үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болж дээ.
Ч.Мөнхбаяр
MMX.VIII.I

Tuesday, June 8, 2010

Hazara Demonstration

Amerikiin negdsen uls dakhi mongol garal uuseltei Hazara nar 6 sariin 4nd NEW York hotiin negdsen undesnii baiguullagiin omno talibanchuudiin alan hyadlagiig eserguutsen jagsaal hiisen bilee.
Ene 5 dakhi odor buyu 6 sariin 11nd  Washington DC hotod enekhuu tsuglaralt zogsolt ogloonii 10 tsagaas odriin 1 tsag hurtel urgeljilne.
Hazara mongol akhan duusee demjij enekhuu tsuglaand oroltsokh humuus doorkhi holboosoor medeelel avna uu ?

http://hazara.net/takeAction/kuchis/2010/usa/newyork.html
http://hamagmongol.net/news.php?readmore=428
http://hamagmongol.net/readarticle.php?article_id=103
http://hamagmongol.net/readarticle.php?article_id=103&rowstart=1
http://hamagmongol.net/readarticle.php?article_id=107
http://hazarachangezi.blogspot.com

Tuesday, March 2, 2010

Хазара нийтлэлийн Монгол сэтгэгдэлүүд

Хазара монголчуудтай холбогдох нийтлэл бүрийн доор өч төчнөөн сэтгэгдэлүүд үлдсэн байна эдгээрээс дэмжсэн үгүйсгэсэн олон байгааг энд нийтэлж байна.

Нэг заваараа тэрхүү сэтгэгдэлүүдийг задлаж хувиар гаргах бодолтой байгаа.

Афганы дүрвэгчдийг орогнуулахад бэлэн гэсэн Монгол улс хазар монголчуудыг татаж авах болсон биш үү?

Анх энэхүү нийтлэлийг даяар монгол сониноос олж уншаад олзуурхаж байлаа.

Өнөөдөр үндсэн эхийг нь олж үзлээ.
Ч.Мөнхбаяр сэтгүүлч 2001 онд Хазара Дүрвэгчдийг орогнуулах тухай нийтлэл бичсэнийг олж мэдлээ.Энэхүү нийтлэлийн дараа 9 жил болжээ.
Монгол болон Хазара нарын харилцаа, соёлын солилцоонд асар их дэвшил гарсаныг та бүхэн харж байгаа.
Миний олж уншсан нийтлэлээс хамгын анх монгол сэтгүүлчийн бичсэн хазар монголчуудыг татаж авах асуудал хөндсөн нийтлэл энэ байлаа. Магадгүй энэхүү нийтлэл өнөөдрийн олон хувьсалын эхлэл тулгуур байсан .

Афганы дүрвэгчдийг орогнуулахад бэлэн гэсэн Монгол улс хазар монголчуудыг татаж авах болсон биш үү?


Терроризмын эсрэг дайн эрч хүчээ авч буй өнөө үед афганы монголчуудын хувь заяа аргагүй л анхаарал татаж байна. Афганистан бол пушту, тажик, узбек, белуж, туркмен гээд олон үндэстний улс. Тэр дундаа хазарууд Афганистаны түүх, нийгэм, соёлд чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Монгол угсаатныг баруун, зүүн, хойд гэж ангилж үздэгийн алинд нь ч хамааралгүй явж ирсэн Афганистаны монголчуудыг Монголын ертөнцийн хүрээнд авч үздэг болох нь зүйтэй билээ.

Монголын эзэнт гүрэн унасны дараа дундад дорнодод Монголын улсууд оршсоор байсан. Цагаадай, Хүлэгүгийн улсуудад байсан монголчуудын удам нь хазарууд юм. Хожим тэд Хазаражат хэмээх өөрийн улсыг байгуулан оршсон. XIX зууны эцсээр л Афганистаны бусад овог аймгуудтай хамт одоогийн энэ улсыг бүрдүүлэлцжээ.

XX зууны эхээр монголч эрдэмтэн Лигети, Рамстедт нар Афганистанд хэл соёлоо хадгалсан монголчууд байна гэж мэдээлэн, зохих хэмжээгээр судалсан. Тун харамсалтай нь өнгөрсөн хэдэн зуун жилийн хугацаанд монгол угсааны зарим бүлгүүдэд тохиолдсон харьд уусах ижилсэх явц хазаруудыг тойрсонгүй. Угаас перс түргийн нөлөөнд орсоор байсан тэд өнөөдөр хамгийн ихээр өвөрдсөн монгол угсаатан болжээ.

Хазар гэдгийг персээр орчуулбал мянгат гэсэн утгатай. Хазаражат нь мянгатын орон гэсэн үг болох агаад цэргийн зохион байгуулалтаас үүдсэн нэр ажээ. Афганистаны монголчууд улс орны төв хэсэгт байх Хазаражат мужаас гадна Герат, Кандагар, Нангархар, Бадахшан мужуудад тархан суудаг байна. Мөн Ираны Хорасан, Пакистанд буй.
Хазарууд монголжуу нүүр царайтай, өмсөх зүүхээр харин бусад афганчуудаас ялгарахгүй. Персийн бүлгийн дари хэлээр ярилцах агаад монгол үгсийг нэлээд хэмжээгээр хэрэглэдэг байна. Исламын шийт урсгалыг дагах боловч шүтлэгт нь бөөгийн элемент бий. Тариалан, нүүдлийн мал аж ахуй эрхлэхээс гадна худалдаа наймаанд сайн улс гэнэ. Баярын үед морь, тэмээгээр уралдаж, бөх барилдана.


Афганистанд буй хазаруудын тоог 2-4 саяын хооронд хэлбэлзэлтэйгээр гаргасан байдаг (Дэлхийд бол 10 сая бий ч гэдэг). Ер нь хазарууд бага судлагдсан ард түмэн. Нэгэн судлаач Афганистанд 20 мянган монголчууд буй гэсэн байв.

Исламын шашинт монголчуудаа элэг нэгтэн гэж үзэх сэтгэл зүйн бэлтгэл бидэнд хэрэгтэй юм. Туркийн Челебей, Оросын Бартольд нарын судлаачид Кавказад кайтак хэмээх ислам шашинт монголчууд байна гэж мэдээлж байсан. Бартольд мөн Хөх нуур орчимд толмукгун хэмээгч ислам шашинт монголчууд буй гэж мэдээлж байв. Гзтэл бид монголчуудыг зөвхөн буддын шашинтны хүрээнд ойлгодогоос бусад монголчуудыг умартжээ. Уг нь монгол л бол монгол шүү дээ.

Хазарууд бусад монголчууддаа элэгсэг дотно ханддаг гэнэ. Орост цагаач хазарууд цөөнгүй буй бөгөөд тэд буриад, халимагуудтай нөхөрлөж, Монголын ертөнцийн талаар ихэд сонирхон ярилцдаг ажээ.

Саяхан нэгэн танил маань Афганистаны хазар хүмүүсийн зүгээс монголчуудад хандаж тусламж хүссэн материал Интернэтэд байсан гэж өчлөө. Үнэхээр ч бид Афганистаны монголчуудад туслах цаг болоод байна.

Талибууд шашин, үндсээр ялгаварлах дайн хийсээр ирсэн. Суннит урсгалыг дагадаг талибуудын хувьд шийт хазарууд буруу номтон. Мөн талибууд нь пушту үндэстний дээрэнгүй үзэлтнүүд бөгөөд Герат мужид хазаруудыг бөөнөөр хөнөөж байсан. Афганистаны төвд орших Хазаражат 1996 онд талибууд засгийн эрхийг авснаас хойш эмгэнэлээр дүүрэн байв. Тиймээс ч хазарууд бусад үндэсний цөөнхийн хамт Умардын эвслийн талд тулалдсан. Олон хазарууд өдгөө ч яс үндсээр, арьс өнгөөр ялгаварлах дарлал дор, цагаачилж дүрвэн зүдэрч байна.

Манай Засгийн газар, террортой тэмцэхэд хувь нэмэр оруулах хүрээнд орогнол олгох, дүрвэгч хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн. Үүнийгээ ажил болгож, Афганистаны монголчуудыг аврах хэрэгтэй болоод байна. Энэ ажилд барууны улсууд, байгууллагууд тусалж, санхүүжүүлэх нь мэдээж. Зарим улстөрч газар нутгаа түрээсэлнэ худалдана гэх юм. Тэр “илүүдээ гарсан” нутаг дээрээ Афганистаны монголчуудыг суурьшуулбал эх орны эрх ашигт нийцэх биш үү?

Ч.Мөнхбаяр

MMI.IX

P.S. 2001 оны намар "Өдрийн сонинд" хэвлэгдсэн нийтлэл юм.
http://moenhbayar.blogspot.com/2010/02/blog-post_4234.html

Уугуулшууллын тухай Монгол Улсын Хууль

Сэтгүүлч Ч.Мєнхбаяр ахын санаачилж байсан энэ хуулийг сая олчихоод бөөн баяр боллоо.

Хазара монголчууд бол монголын сонирхолын хүрээнээс гадуур яваагүй юм шүү гэдгийг энэ санаачилга дээрээс дахин харах болно.



Монгол Улсын Хууль

2006 оны … сарын …-ны єдєр Улаанбаатар хот
Уугуулшууллын тухай
(Хуулийн концепци-тєсєл)
1 дvгээр бvлэг. Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Монгол Улсын уугуулшууллын бодлого явуулах эрх

Хvн амын олонхи нь монгол угсаатнаас бvрдсэн улсын хувьд; Монгол Улсын Vндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгvvд, Монгол Улсын нутагт хvлээн зєвшєєрєгдсєн олон улсын эрхзvйн тогтолцооны хэм хэмжээний хvрээнд багтсан эрхvvдийн дагуу Монгол Улс нь дэлхийн бvх монгол угсаатны тvvхэн эх орон, гал голомт болох, тvvний vндсэн дээр гадаадын монгол угсаатан харъяатыг єєрийн улсын уугуулшигч болгох эрхтэй.

2 дугаар зvйл. Уугуулшууллын хуулийг хэрэгжvvлэхийн ач холбогдол
Уугуулшууллын хуулийг хэрэгжvvлснээр Монгол Улсын:

1. Vндсэн, уугуул хvн ам болох монголчуудын:
1/ Зуу зуун жилийн турш эрхэмлэн дээдэлж явсан элэг нэгтнээрээ нэгдэн нийлэх, Их Монгол улсаа байгуулах тvvхэн шударга vзэл санаа хэрэгжиж эхэлнэ;
2/ Бvх vзvvлэлтээр уналтад хvрсэн байдлыг арилгаж, угсаатны хувьд аврах, шинэчлэх, сэргээн мандуулах хэтийн тєлєв нээгдэнэ;
3/ Бусад улсад амьдарч буй элэг нэгтнvvдийнхээ эрхийг хамгаалан тэтгэх vvргээ биелvvлэхэд дорвитой ахиц гарна;
2. Тусгаар тогтнол, аюулгvй байдал бэхжинэ;
3. Геополитик, стратегийн нєхцєл сайжирна;
4. Хєрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хєгжvvлэхэд тустай;
5. Нийгэм эрvvлжиж, ардчилал, шударга ёс, хvнлэг энэрэнгvйн vнэ цэнэт зvйлсийг тєлєвшvvлэхэд дэвшил ирнэ;
6. Оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал єснє;
7. Хvн амын єсєлт эрс буурсан, хvн ам бага, хvн амын гадаад дотоод эрс шилжилт хєдєлгєєн зэрэг демографийн таагvй байдлын vр дагаврыг арилгана;
8. Газар нутгийн эзэмшигдэх тvвшин дээшлэнэ, суурьшил нутагшил жигдэрнэ;
9. Эдийн засгийн:
1/ Ашигт малтмалын нєєцєє vр нєлєєтэй, бvрэн дvvрэн эзэмших боломжууд нээгдэнэ;
2/ Хєгжил эрчимжинэ, зах зээл тэлнэ, далайц ихэснэ;
3/ Бvтэц сайжирна; гол салбарууд болох уул уурхай ард тvмний эрх ашигт vйлчилдэг болно, vйлдвэрлэл, газар тариалан сэргэнэ, мал аж ахуй шинэчлэгдэнэ, vйлчилгээ єргєжин тэлнэ.
4/ Мэргэшсэн боловсон хvчин, чадварлаг ажиллах хvчний архаг дутагдалыг багасгана.

3 дугаар зvйл. Энэ хуулийг тогтоох хуулийн vндэслэл

“Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах vндэслэл, журмыг гагцхvv хуулиар тогтооно” гэсэн Монгол Улсын Vндсэн хуулийн II бvлгийн 15-р зvйлийн 1-д заасны дагуу энэхvv хууль тогтоогдож байна.


4 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь уугуулшигчийн эрх хэмжээг олгох, уугуулшигчийг Монгол Улсын харъяат болгох, уугуулшигчид тусламж vзvvлэхтэй холбогдсон эрхзvйн орчныг зохицуулахад оршино.


2 дугаар бvлэг. Уугуулшигчид горилогч, уугуулшигч
5 дугаар зvйл. Уугуулшигч болох эрх

Энэ хуульд монгол угсаатан гэж тодорхойлогдсон угсаатны бvлэгт хамаарагддаг, энэхvv хуулийн шаардлагыг хангах гадаадын харъяат нь эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхдийн хамтаар (цаашид гэр бvл гэх) Монгол Улсын уугуулшигч болох эрхтэй.

6 дугаар зvйл. Уугуулшигчид горилогч
Насанд хvрсэн, хуулийн хариуцлага хvлээх чадвартай; монгол угсаатан буюу: монгол хэлтэн угсаатны бvлэг, тvрэг хэлтэн-монгол угсаат болох тува, алтай, сарт халимаг, перс хэлтэн-монгол угсаат болох хазар угсаатны бvлэгт хамаарах; Монгол Улсын иргэн болсны vндсэн дээр Монгол Улсад аж тєрєхийг хvсэгч; энэ хуульд заасны дагуу бичсэн єргєдєл, бvрдvvлсэн горилогчийн бичиг баримтыг зохих байгууллагад єгснєєр хvсэлтээ илэрхийлсэн; Монгол Улсад уугуулшигчийн виз, гэрчилгээгээр (цаашид уугуулшигчийн журмаар гэх) ирээгvй байгаа гадаадын иргэнийг уугуулшигчид горилогч (цаашид горилогч гэх) гэнэ.

7 дугаар зvйл. Уугуулшигч

Уугуулшигчийн эрх хэмжээтэй болсон, Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирсэн горилогчийг уугуулшигч гэх бєгєєд, эхнэр/нєхєр болон 16 насанд хvрсэн хvvхэд нь зєвшєєрлєє бичгээр илэрхийлсний vндсэн дээр, насанд хvрээгvй хvvхдийн хамтаар мєн уугуулшигч болох боломжтой.


3 дугаар бvлэг. Уугуулшигчийн эрх, vvрэг
8 дугаар зvйл. Уугуулшигчийн эрх

1. Монгол Улсын Vндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгvvд, Монгол Улсын нутаг дэвсгэрт хvлээн зєвшєєрєгдсєн олон улсын эрхзvйн хэм хэмжээнд тусгагдсан бvх эрхээр Монгол Улсад уугуулшигч хангагдана.
2. Монгол Улсын иргэн, харьяат болсон уугуулшигч дээр дурдагдсан бvх эрх, тvvний дотор уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй бол; иргэн, харьяат болоогvй уугуулшигч Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын харьяатын бvх эрх, уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй.

9 дvгээр зvйл. Уугуулшигчийн vvрэг
Уугуулшигч нь:
1. Горилогчийн бичиг баримтдаа єєрийн болон гэр бvлийнхээ талаар vнэн зєв мэдээлэл єгєх;
2. Уугуулшууллын тухай болон Монгол Улсын бусад хуулийг сахин биелvvлэх;
3. Хууль ёсны хєдєлмєр эрхлэн аж тєрєх;
4. Монгол хэлийг эзэмших;
5. Монголын ард тvмэн, хэл соёл, уламжлал, зан заншил, эрх ашгийг хvндэтгэж, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх;
6. Монгол Улс, монголын ард тvмний эрх ашигт харшилсан vйл ажиллагаа явуулахгvй байх vvрэгтэй.
4 дvгээр бvлэг. Уугуулшигч болгох журам

10 дугаар зvйл. Горилогчийн бичиг баримтыг бvрдvvлэх

1. Горилогч болохын тулд, энэ хуулийн 2-р бvлгийн 6-р зvйлийн шаардлагад нийцсэн гадаадын харъяат юуны ємнє горилогчийн єргєдєл гаргаж, уугуулшигч болоход шаардлагатай бичиг баримтыг бvрдvvлэн (цаашид горилогчийн бичиг баримт гэх) илгээх учиртай.
2. Горилогчийн гэр бvлийнхний талаархи уугуулшигчийн гэрчилгээ олгоход зайлшгvй шаардлагатай мэдээлэл горилогчийн бичиг баримтад бvрэн агуулагдсан бол уугуулшигч болохыг хvссэн гэр бvлийн гишvvн бvр тус тусдаа горилогчийн бичиг баримт бvрдvvлэх шаардлагагvй.
3. Горилогчийн хамаатан, насанд хvрсэн хvvхэд уугуулшигч болохыг хvсвэл тусдаа горилогчийн бичиг баримт бvрдvvлж, тусдаа илгээнэ.
4. Горилогчийн бичиг баримтад хамрагдахгvй гэр бvлийн гишvvн болох горилогчийн хvvхэд, эцэг эх, монгол угсаат эхнэр/нєхєрийн эцэг эх горилогчтой гэр бvлийн холбоотойгоо нотолсон бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт горилогчийн бичиг баримтуудаа багцаар илгээвэл асуудлыг нь илvv шуурхайгаар хамтад нь шийдэж, уугуулшигчийн гэрчилгээнvvдийг нь хамтад нь илгээнэ.
5. Горилогчийн бичиг баримтаа хууль ёсоор бvрдvvлсэн бол Монгол Улсын дипломат тєлєєлєгч рvv юм уу, Монгол Улсын Уугуулшууллын газар (цаашид УГ гэх) луу илгээнэ.

11 дvгээр зvйл. Горилогчийн бvрдvvлэх бичиг баримтын бvрэлдэхvvн
Горилогч дараахь бичиг баримтуудыг бvрдvvлнэ:

1. УГ-ын электрон маягтыг хэвлэж, гараар бєглєж гаргасан горилогчийн єргєдєл;
2. Горилогчийн паспорт, тєрсний гэрчилгээний хуулбар, горилогчийн болон тvvний гэр бvлийн бvх гишvvний 2 хувь цээж зураг;
3. Горилогч болон тvvний эхнэр/нєхрийн монгол угсаатайг нотлох харьяалагч улсынх нь засаг захиргааны байгууллагуудаас олгосон баримт бичгvvдийн хуулбар, хэрэв тийм баримт бичигтэй байх боломжгvй бол засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, эсвэл vндэсний чанартай байгууллагын тодорхойлолт (Монгол Улсын харьяат байсан бол монгол угсаатайг нотолсон Монгол Улсын баримт бичгvvдийн хуулбарыг хавсаргаж болно);
4. Эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхдийн горилогчид албан ёсны хамааралтай болохыг баталсан бичиг баримтын хуулбар;
5. Горилогчийн гурван vеийн намтар;
6. Монгол Улсад хэрхэн ажил эрхлэх, аж тєрєх талаархи тєсєєллєє танилцуулсан бичиг;
7. Эрvvл мэндийн хувьд хvн амд онц аюулгvйг нотолсон, гэр бvлийн бvх гишvvдийн тухайд гаргасан зохих эмнэлгийн байгууллагын тодорхойлолт;
8. Єєрийн болон гэр бvлийн гишvvдийн хувьд ял шалгаж гаргасан цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
9. Горилогчийн эхнэр/нєхрийн болон 16 насанд хvрсэн хvvхдийн уугуулшигч болохыг зєвшєєрсєн бичиг;
10. Насанд хvрээгvй хvvхдийн харъяаллын талаар эх эцгийнх нь юм уу, хууль ёсны асрагч халамжлагчдынх нь зєвшилцсєн бичиг (Хэрэв хvvхэд хагас єнчин юм уу, нэг асран халамжлагчийн ивээлд байдаг бол зєвшилцсєн бичиг шаардлагагvй);
11. Горилогчийн монгол угсаатан эхнэр/нєхєр юм уу, єєр улсын иргэн болсон хvvхэд Монгол Улсын иргэн болохыг хvссэн бол тvvний хэвлэсэн электрон маягтыг єєрийн гараар бєглєсєн єргєдєл, иргэнийг нотолсон бичиг баримтын хуулбар;
12. Горилогч, тvvний эхнэр/нєхєр Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэвэр авах хvсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэвэр авч байснаа юм уу, уг улсдаа ажиллаж байснаа нотлох баримт бичгийн хуулбар;
13. Горилогч, тvvний эхнэр/нєхєр, хvvхэд Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэмж авах бол харъяалагдагч улсаасаа тэтгэмж авч байснаа нотлох баримт бичгийн хуулбар.

12 дугаар зvйл. Монгол хэлний шvvлэг, шалгалтын материал

1. Монгол хэлийг эзэмших хангалттай боломж бvхий БНХАУ-ын монгол угсаат иргэн горилогч Монгол Улсын дипломат тєлєєлєгч юм уу, эрх бvхий ажилтанд амаар єгсєн монгол хэлний шvvлгийн дvн, мєн тэрхvv тєлєєлєгч, ажилтны хяналтын дор бичгээр єгсєн монгол хэлний шалгалтын материалыг горилогчийн бичиг баримтууддаа хавсаргана.
2. Тийм улсын иргэн горилогчийн монгол угсааг тодорхойлоход эргэлзээ тєрєхvйц тохиолдол гарвал, тэрхvv тєлєєлєгч, ажилтны хяналтын дор, нvvр-гавал судлалын дvгнэлт гаргахад зориулсан фото зургийг авахуулж, горилогчийн бичиг баримтдаа хавсаргана.

13 дугаар зvйл. Горилогчийн бичиг баримтад тавигдах шаардлага

Дээрх баримтууд монгол, англи, орос хэлний нэгээр vйлдэгдэж, албан баримт бичгийн хуулбарууд нотариатаар баталгаажсан байна. Баримт єєр хэлээр vйлдэгдсэн бол нотариатаар баталгаажсан, дээрх хэлнvvдийн нэг рvv орчуулагдсан эхийг хамт хавсаргана.

14 дvгээр зvйл. Горилогчийн бичиг баримтын vндсэн дээр шийдвэр гаргах

1. Горилогчийн бичиг баримтыг Монгол Улсын дипломат тєлєєлєгч, хариуцлагатай ажилтан юм уу, УГ хvлээн авснаас хойш 3 сарын дотор уугуулшигчийн эрх хэмжээг олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, албан ёсны хариуг єгнє.
2. Албан ёсны хариуг єгєхдєє хуулийн шаардлагыг хангаж, уугуулшигч болсон хvнд уугуулшигчийн гэрчилгээг нь хамт илгээнэ. Уугуулшигч болоогvй хvнд албан ёсны хариуг горилогчийн бичиг баримтынх нь хамтаар илгээнэ.
3. Дээрх 3 сарын хугацаанд горилогчтой холбогдолтой мэдээллийг УГ хянан vзэх, тагнуулын ерєнхий газар шалгах, харъяатын асуудал хариуцсан тєв байгууллага бvртгэлжvvлэх ажлыг хийнэ.


15 дугаар зvйл. Уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзах vндэслэл

Хэрэв горилогч:
1. Горилогчийн бичиг баримтаа хуулийн шаардлага хангахуйц хэмжээнд бvрдvvлж єгєєгvй;
2. Ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдоод байгаа, эрvvгийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй, давтан юм уу хvнд гэмт хэргээр яллагдаж байсан;
3. Монгол Улсын vндэсний аюулгvй байдал, язгуур эрх ашгийн эсрэг vйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;
4. Гоц халдварт євчин бvхий, наркологийн архаг хамааралтай, хуулийн хариуцлага хvлээж чадахгvйд хvргэсэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй;
5. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаснаас хойш 5 жил єнгєрєєгvй;
6. Жилийн Монгол Улсын уугуулшигчийн квотоос хэтэрсэн бол энэхvv vндэслэлvvдээр Монгол Улсын уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзана.


16 дугаар зvйл. Монгол Улсын уугуулшигчийн квот

1. Энэ хууль vйлчилж эхэлсэн оноос эхлэн хvлээж авах уугуулшигчийн жил бvрийн квотыг Монгол Улсын Засгийн газар (цаашид ЗГ гэх) тогтооно.
2. Квот тогтоогдсон жилдээ л хvчинтэй бєгєєд дараагийн он руу шилжихгvй.
3. Уугуулшигчид vзvvлэх тусламжийг авахаас татгалзсан уугуулшигч квотод хамрагдахгvй.
4. Угсаатны хувьд холимог уугуулшигч гэр бvлийн квот нь жилд монгол угсаатан олноор амьдардаг БНХАУ, ОХУ, БНАфгУ-аас тус бvр 100 гэр бvл, бусад улсаас нийт 100 гэр бvлээс илvvгvй байхаар тогтоогдоно.


17 дугаар зvйл. Уугуулшигчийн гэрчилгээ, уугуулшигчийн эрх хэмжээ

1. Уугуулшигчийн гэрчилгээ нь горилогч болон гэр бvлийнхнийг нь уугуулшигчийн эрх хэмжээнд хамруулсан баримт бичиг байна.

2. Уугуулшигчийн эрх хэмжээ гэдэг нь горилогч Монгол Улсын харъяат, иргэн болох, Монгол Улсад аж тєрєх, уугуулшигчид vзvvлэх тусламжийг авах эрхтэй болохыг хэлнэ.

3. Уугуулшигчийн эрх хэмжээ горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн єдрєєс эхлэн vйлчлэх ба 3 жил vргэлжилнэ.


18 дугаар зvйл. Уугуулшигч Монгол Улсад ирэх, Монгол Улсын уугуулшигч болсонд тооцогдох, Монгол Улсын иргэн, харъяат болох



1. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч Монгол Улсын дипломат тєлєєлєгчид хандаж, єєртєє болон гэр бvлийнхэндээ уугуулшигчийн виз авснаар Монгол Улсад нэвтрэх боломжтой болно. Монгол Улстай харилцан визгvй зорчдог улсын харъяат горилогч уугуулшигчийн гэрчилгээгээр Монгол Улсад нэвтэрнэ.
2. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн бол тэр єдрєєсєє эхлэн уугуулшигч болсонд тооцогдоно.
3. Горилогч болон тvvний Монгол Улсын иргэн болох хvсэлтээ илэрхийлсэн эхнэр/нєхєр, насанд хvрээгvй хvvхэд нь єєр улсын иргэнчлэл, харъяатаас гарсан тохиолдолд Монгол Улсад ирсэн єдрєєсєє хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Єєр улсын иргэнчлэл, харъяатаас гаралгvй Монгол Улсад ирсэн бол, гарсан єдрєєсєє хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Горилогч байсан уугуулшигч Монгол Улсад ирснээсээ хойш єєр улсын иргэнчлэл, харъяатаас гарах ёстой хугацаа 1 жилээс хэтрэхгvй.
4. Уугуулшигчийн эхнэр/нєхєр монгол угсаатан бол, мєн хvvхэд Монгол Улсын харъяат болсон бол уугуулшигчийн хєнгєвчилсєн журмаар Монгол Улсын иргэн болох боломжтой. Тийм бус бол Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу буюу энгийн журмаар Монгол Улсын иргэн болно.
5. Горилогч Монгол Улсад ирэхэд УГ-аас єгсєн баримтад vндэслэн, горилогч ирснээс хойш 2 сарын дотор Монголын Улсын харъяатын асуудал эрхэлсэн байгууллага Монгол Улсын иргэн болгох эсэхийг шийдвэрлэнэ.


5 дугаар бvлэг. Монгол Улсын Засгийн газраас (ЗГ) уугуулшигчид vзvvлэх тусламж


19 дvгээр зvйл. Уугуулшигчид туслах ЗГ-ын хєтєлбєр

1. Монгол Улс УГ болон ЗГ-ын бусад зохих бvтцээрээ дамжуулан уугуулшигчид эрх зvй, эд материалын болон бусад тусламжийг vзvvлнэ.
2. Монгол Улсын Засгийн газар (ЗГ) уугуулшигчид туслах vндсэн чиглэлvvдийг тодорхойлох, зохицуулах урт хугацааны хєтєлбєр боловсруулна. Уг хєтєлбєрийн vндсэн чиглэлvvд жилийн хєтєлбєрєєр хэрэгжинэ.
3. Уугуулшигчид туслах ЗГ-ын хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардагдах мєнгє хєрєнгийг Улсын тєсєвт тусгайлан тусгаж байна.
4. Уугуулшигчид туслах урт хугацааны болон жилийн хєтєлбєрvvддээ ЗГ дараахь vvргvvдээ тусгана:

1/ Уугуулшигчийг Монгол Улс дахь тvр болон байнгын оршин суух газарт нь хvргэж єгсєн дунд ангиллын, агаарын бус тээврийн баримт нотолгоотой зардлыг нь нєхєн тєлнє. Агаарын бус тээврээр ирэхэд хангалттай мєнгийг олгох замаар уугуулшигчийн агаарын тээврийн зардлын хэсгийг нєхєн тєлнє.
2/ Уугуулшигчийн хувийн болон гэр бvлийн зориулалттай эд хєрєнгийг гаалийн татвар, хураамжаас чєлєєлнє.
3/ Уугуулшигчид нэг удаа (уугуулшигч гэр бvлийн гишvvн бvрд) сарын цалингийн албан ёсоор тогтоогдсон 2 доод хэмжээтэй тэнцэх мєнгє оногдохоор тусламжийг олгоно.
4/ Байнга суурьших, нутаглах газраа сонготол тvр байрших газрыг хєтєлбєрийн дагуу уугуулшигчийн саналыг харгалзан олгож, нэг удаа гэр, хашааг буцалтгvй тусламжийн журмаар єгнє. Тvр байрших газарт уугуулшигч байнга суурьших, нутаглах боломжтой. Уугуулшигчийн сонголт, хєтєлбєрийн боломжийн дагуу байнга суурьших, нутаглах газар сонгогдвол тэнд оршин суух зориулалттай газрыг олгоно.
5/ Уугуулшигч орон сууц барих болбол хєнгєлєлттэй зээллэгээр дэмжинэ.
6/ Уугуулшигч ажилгvй байх vед Монгол Улсад тогтоогдсон ажлын хєлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгож байна.
7/ Тэтгэвэр авч байснаа баримт бичгээр нотолсон уугуулшигчид Монгол улсын тэтгэврийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэврийг олгож байна. Уугуулшигч буюу, уугуулшигч байсан хvн Монгол Улсад аж тєрж байхдаа тэтгэврийн насанд хvрвэл Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоно, тvvний хилийн чанадад ажилласан хугацаа нь Монгол Улсад ажилласантай дvйцэгдэнэ.
8/ Уугуулшигч Монгол Улсын хуулиар тогтоогдсон бусад тэтгэмжvvдийг зохих баримт, нотолгооны vндсэн дээр авах боломжтой. Мєн Монгол Улсад тэтгэмжээ тогтоолгон авч болно.
9/ Уугуулшигчийн нийгмийн болон эрvvл мэндийн даатгалыг тєлнє.
10/ Уугуулшигчийг ажлаар хангана. Ялангуяа уул уурхайн салбарт олон ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нєхцєл бvрдvvлэх замаар ажлаар хангах явдалд онцгой анхаарна.
11/ Уугуулшигчийн урьд амьдарч байсан улсдаа авсан боловсролыг гэрчлэх баримт бичгvvдийг хvлээн зєвшєєрєх нєхцлийг бvрдvvлнэ.
12/ Уугуулшигч бизнес эрхэлж, ажлын байр буй болгох, ашигт малтмал олборлохыг болон, бизнесменvvд уугуулшигчид ажлын байр буй болгох, тэдэнд туслахыг бизнесийн хєнгєлєлттэй нєхцєлєєр дэмжинэ. Ялангуяа уугуулшигч ашигт малтмал олборлох, бичил, бага уурхай эрхлэх явдлыг онцгойлон дэмжинэ.
13/ Уугуулшигчийг сурч боловсрох нєхцлєєр хангана. Хvvхдийг нь шаардлагатай бол монгол дунд сургуульд суралцуулах vнэ тєлбєргvй бэлтгэл сургалтад хамруулна.
14/ Уугуулшигчид шаардлагатай бол дасан зохицох тусгай дамжаанд vнэ тєлбєргvй суралцах боломж олгоно. Дасан зохицох дамжаанд монгол хэл, бизнесийн, хєдєлмєрийн, эрvvл мэндийн, даатгалын зэрэг хууль тогтоомжууд, зарим байгууллагын vйл ажиллагаа зэргийг таниулах, сургах болно.
15/ Уугуулшигчийг Монгол Улс дайны байдалд байгаа бус нєхцєлд цэргийн албанаас чєлєєлнє.
16/ Уугуулшигчид vзvvлж буй тусламжийн ач холбогдлыг уугуул иргэдэд зєв зvйтэйгээр ойлгуулан сурталчилж; уугуулшигчийг тусламжид хамруулах болон бvх нийгмийн хичээл зvтгэлээр монгол угсаатан-соёлын орон зайд идээшvvлэх ажилд уугуул иргэдийг идэвхтэйгээр оролцуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

6 дугаар бvлэг. Уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох

20 дугаар зvйл. Уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох vндэслэлvvд

1. Насанд хvрсэн уугуулшигчийн гэрчилгээг хvчингvйд тооцох замаар уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох бєгєєд:
1/ Хууль бусаар уугуулшигч болсон;
2/ Горилогч асан уугуулшигч болсноосоо хойш хvндэтгэх шалтгаангvйгээр 1 жилийн дотор єєр улсын иргэнчлэлээс гараагvй;
3/ Уугуулшигч болсон хойноо Монгол улсын vндэсний аюулгvй байдал, язгуур эрх ашгийн эсрэг vйл ажиллагаа явуулах;
4/ Уугуулшигчийн гэрчилгээг авснаасаа хойш тухайн байдалд хvргэсэн хvндэтгэх шалтгааныг мэдэгдэлгvйгээр 3 жилийн дотор Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирээгvй;
5/ Уугуулшигч эрх хэмжээгээ хvчингvй болгох хvсэлт тавих;
6/ Уугуулшигч нас барах;
7/ Уугуулшигч болсноос хойш 3 жил єнгєрєх тохиолдлуудад уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгоно.

2. Уугуулшигчийн эрх хэмжээг хvчингvй болгох нь бусад уугуулшигчийн эрх хэмжээнд нєлєєлєхгvй.


7 дугаар бvлэг. Монгол Улсын Уугуулшууллын Газар


21 дvгээр зvйл. Монгол Улсын Уугуулшууллын Газрыг байгуулах, тvvний эрх vvрэг

1. Уугуулшууллын хуулийг болон уугуулшигчид туслах ЗГ-ын хєтєлбєрийг хэрэгжvvлэх, биелvvлэх ажлыг гvйцэтгэх, зохион байгуулах, хянах vvрэгтэй гол байгууллага УГ-ыг ЗГ Монгол Улсын Хууль зvй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулна.
2. УГ нь vvргээ биелvvлэхэд шаардлагатай эрхvvдийг эдлэнэ.

8 дугаар бvлэг. Уугуулшууллыг дэмжих ЗГ-ын vйл ажиллагааны чиглэлvvд

22 дугаар зvйл. Уугуулшууллыг тєрийн бодлогоор дэмжих

ЗГ:
1.Уугуулшууллыг Монгол Улсын стратеги, геополитикийн тэргvvлэх чиглэл, Монгол Улсын хэтийн тєлєвд шийдвэрлэх ач холбогдолтой, улс vндэстнийг аврах vйл явц гэж vзэн дэмжинэ.
2. Хууль зvй, дотоод хэргийн яамны харъяа УГ-ыг байгуулж, vйл ажиллагааг нь тал бvрээр дэмжинэ.
3. Уугуулшигчид туслах хєтєлбєрийг боловсруулж, УГ болон бусад зохих бvтцээрээ дамжуулан хэрэгжvvлнэ.
4. Уул уурхайн салбарт уугуулшигчид зориулсан олон тооны ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нєхцєл бvрдvvлэх тал дээр онцгой анхааран ажиллана. Бусад салбарт болон эдийн засгийн чєлєєт бvсэд тэдэнд зориулсан олон тооны ажлын байр буй болгохын тєлєє чармайн ажиллана.

5. Уугуулшууллын бодлогыг хэрэгжvvлэхэд олон улсын байгууллага, гадаад улсуудын тусламжийг авах арга замыг эрэлхийлж, олж, тусламжийг vр нєлєєтэй зарцуулж байна.
6. Монгол угсаат иргэд бvхий улсуудтай хамтран ажиллаж, харилцан туслалцаж байна.

23 дугаар зvйл. Уугуулшууллыг санхvvжvvлэх

ЗГ:

1.Уугуулшууллыг санхvvжvvлэхийн тулд уул уурхайн салбараас олох орлогыг эрс нэмэгдvvлэх ажлыг зохион байгуулж, уг орлогоос уугуулшууллын бодлогыг хэрэгжvvлэхэд єргєнєєр ашиглана.
2. Гадаадаас уугуулшууллын зорилгоор зээл тусламж авч ашиглана. Монгол угсаат олон иргэдтэй улсаас тусламж авах бодлого баримтална.
3. Хандив, бусад эх vvсвэрээс бvрдэх Уугуулшууллын Санг байгуулж ажиллана.
4. Уугуулшуулалд тустай хєрєнгє оруулалтыг тал бvрээр дэмжинэ.

9 дvгээр бvлэг. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэхvv хууль нийтлэгдсэн єдрєєсєє эхлэн хvчин тєгєлдєр болно.
УИХ-ын дарга ...
Хуулийн тєслийг зохиогч Ч.Мєнхбаяр

2006.05.30

2007.02.08-нд №1 засварлалт гvйцэв.

4-р бvлгийн 11.7, 12.2, 14.1, 14.4-т 2007.10.14-нд засвар хийв.

http://moenhbayar.blogspot.com/2007/10/blog-post.html

Saturday, February 20, 2010

Хазара Монголчуудтай Танилцах Уулзалт

Вашингтон ДС хотод амьдардаг Хазара Монголчуудтай уулзаж , чөлөөт ярилцлага өрнүүлэх тул сонирхсон хүмүүс 2 сарийн 25нд 7 цаг 30 минутад Toscano Grill Restaurant 2300 North Clarendon Boulevard Arlington, VA 22201 дээр хүрэлцэн ирнэ үү ?



Хазара Монголчуудтай Танилцах Уулзалтын Хөтөлбөр

Бидний энэ удаагийн уулзалтаар Хазара нар Монголчуудтай соёл болон түүхээрээ хэрхэн холбогддог талаар ярилцана.

  • Монголчууд Хазара нарыг юу гэж боддог вэ ?

  • Хазара нар монголчуудыг юу гэж боддог вэ ?

  • Ирээдүйдээ Хазара Монголчууд түүх соёл үндэс угсаагаараа нэгдэх боломжтой эсэх талаар нээлттэй харилцан яриа өрнүүлэх болно.
Хазара Монголчуудын талаар сонирхон судалдаг ,судлаачидыг энэ үдэш урьж байна.
byambakhuu.darinchuluun@gmail.com эмайлээр дэлгэрэнгүй мэдээлэл авна уу ?