Thursday, July 28, 2011

Афганистаны дайнд оролцож байсан нэгэн халимаг Монгол ахмад дайчны дурдатгал

Тэд мусульман шашинтай ч араб эрчvvд шиг эрvv амаар нь бавайсан сахал ургадаггvй тул бусдаас ялгардаг. Євєг дээдэс Чингэсийн монголчууд тэртэй зvvн зvгт оршдог гэсэн. Бидэнд тусламжийн гараа хэзээ сунгах бол. Холын хамаатан минь биднээс хавьгvй хvчирхэг хєгжилтэй байж таараа хэмээн єєр зуураа хазарчууд ярилцдаг гэнэ билээ.


Энэ таталтыг би денгеж саяхан олж энд тавьсан болно. Бидний ахан дуус биднийг мартаагуй байхад бид бараг Хазара гэж хэн юм гээд явж байдаг. Таньдаг мэддэг хумуусээс "чи хазарууд гэж хэн болохыг мэдэх уу" гэхэд огт мэдэхгуй гэдэг. Харин тэд едий олон зуун жилийн турш эх Монгол хэлээ мартаагуй байгаа нь хамгийн бахархалтай бегеед бидэнд сургамж болох явдал билээ! Энэ сэдвийг узэж буй эрхэм ах дуу нар минь нэгдэх цаг болж байна. би энэ бухнийг ямар нэгэн нам улс терийн сонирхолын ууднээс биш Монголчуудыг эв нэгдэлтэй байгаасаа гэсэн сэтгэлээр бичсэн болно. Энэ удаа та бухэнд сонирхолтой байх болов уу хэмээн Афганистаны дайнд оролцож байсан нэгэн халимаг Монгол ахмад дайчны дурдатгалаас толилуулъя!
Тэдний Монголоор ярьсан гэх баримтыг нь би афганд дайтаж байсан халимаг цэргуудийн дурсамжуудаас олсон юм.

Сонирхтугай!
Баримт№1
Нэгэн бяцхан эзлэж авах Даалгавар гуйцэтгэж яваад ус зееж явсан Хазара эмэгтэйтэй цэргууд тааралджээ.
Цэргууд сандарч айсан эмэгтэйгээс араб англи тэр ч буу хэл хятдаар асуулт тавьж узсэн боловч эмэгтэй юу чойлгохгуй нь илт байжээ. Гэтэл тэдний дунд байсан халимаг цэрэг ойртон ирж яваад хачирхалтай юм сонсов. Эмэгтэй:
-бич� намаг алтн, бич� намаг алтн! хэмээн орилж байжээ. Тэр цэрэг дехеж очоод халимагаар хэлжээ:
- Таниг кун алшго, бич� ��тн! гэтэл эмэгтэй:
- О, х��мнь, о, д�рк, д�рк, о, х��мнь, мана кел меддг б��� гэжээ.

Тэгээд эмэгтэйг дагаж сууринд орж, ахлагчтай нь уулзжээ. Тэр нь нэг буурал евген байж.
Менде, шурави, герт ор! гэж ахлагч найр тавин гэртээ оруулжээ.

Цэрэг баахан тайвширсан тул хэлж гэнэ:
- Танахс кучт� кев�р д��лднэ, мана церг нам яахан медж�хш! Эн цагас авн тадниг мана цер кенд�хн уга. Болв уг гиснтн хооосн уг. Танахс нанд иткхин тел�д юн кергт�? гэтэл евген:
- Маднд бу (автоматы) боль œуйр кергт� гэсэн яриа болжээ.
Энэ бугдээс узэхэд яг ч одоогийн бидний ярьдаг халх аялгуу биш ч яалт ч угуй Монгол хэл гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Би хэл судалдаг хун биш учир тайлбарлан хэлэх нь илуу бизээ. Гэвч чадан ядан халх аялгуунд оруулж узвэл : Битгий намайг алаач. Таныг хун алахгуй, битгий сандар.
Дараа нь евгений хэлдэг Менде бол бидний евег дээдсийн хэрэглэж байсан, одоо бол буриад халимаг гэх мэт Монгол ундэстнуудийн хэрэглэдэг мэндчилгээний "Мэндэ амур" буюу Мэндэ хэмээх уг байх. Аа Шурави гэдэг нь орос цэргуудийг тухайн уеийн афганчууд нэрлэдэг байсан нэр болно. Гэх мэтээр тэд яалт ч угуй Монгол хумуус болох нь батлагдаж байгаа билээ!




Жич: Орос хэлнээс орчуулж амжсангуй яаруу сандруу тавьсан учир гунээ хулцэл ечье!

Июнь 1987 года. "Ровно неделя, как прибыл в родную роту (был в отпуске)... Вечером уже ушел в горы. Снова ощутил знакомую тяжесть своего автомата. К сожалению, как и на всякой войне, бывают жертвы. У меня в этот выход погиб солдат... Тяжело, обидно и горько. Жалко парня. До невозможности жалко... Отпуск вспоминаю как о чем-то далеком".
Декабрь 1987 года. "... Вернулись с гор. Там холодно. Задачу выполнили... На днях Новый год. Но я в это время буду в горах... Привязан чем-то к Афгану. Хочу, чтобы афганцы жили в мире... "
Краткие, лаконичные, но емкие строки. Сразу видно, что писал военный. Ничего лишнего. Позже я спрашивал у Нарана Улановича, рассказывал ли он что-нибудь о встрече с хазарейцами. В ответ было краткое - нет.
- Выйдя к склону очередной высотки, разведчики присели отдохнуть. По привычке заняли круговую оборону. Курить нельзя. Можно лишь сделать глоток воды.
Вдруг из-за валуна выскочил маленький смуглый мальчишка и крикнул: "Шурави, менд, ямаран бяянчи", - засмеялся и тут же убежал. Мне на мгновение показалось, что я в Кетченерах или в Яшкуле, - вспоминал Геннадий Шалхаков, - я был готов к любому бою, но от такого... растерялся и вслед мальчишке крикнул: "Кембчи, хамаhас ирвчи?" - но его и след простыл. В то время я уже немного говорил на пушту и дари (афганские диалекты персидского), и мои товарищи подумали, что я говорю на их языке, но я был буквально в шоке, - откуда здесь калмыцкий мальчишка? " Пока думал, он прибежал снова и, подойдя ко мне, сказал: "Чамаг мана аксакалмуд кюляжяня, йовий!" Я встал и пошел за мальчишкой, ничего не понимая.
Недалеко был их кишлак. На дастархане сидели старики. Головные уборы из хорошего каракуля, но верх почему-то из желтого шелка. Приветливо, мешая калмыцкий, монгольский и дари, поздоровались, меня угостили зеленым чаем, разговорились. Я спросил: "Откуда здесь калмыки? " Они ответили: "Мы не калмыки, мы - хазарейцы. А сюда пришли еще во времена великого и непобедимого Чингис-хана, мы - их потомки, поэтому сохранили язык, обычаи и традиции. "
Язык их сохранился на уровне 13-14 веков, поэтому некоторые слова я не понимал, но догадывался по смыслу. Лишь слушая древнюю речь понял, почему мы в недавнем бою остались живы. И на миг, представив неукротимые монгольские тумены, подумал, вот с какими воинами не страшно было бы идти в бой.
В подтверждение сказанным словам Геннадия Шалхакова, я нашел в газете "Совершенно секретно" № 1 от 2002 года о современных хазарейцах такие строки: "В провинции Каписа мне довелось наблюдать учения так называемого хазарейского батальона. Вглядываюсь в бесстрастные лица солдат. Их раскосые глаза пусты. А им, быть может, завтра снова в бой. Оттого безразличие к возможной смерти выглядит неестественным и пугающим. Дикие и жестокие, среди других национальностей, населяющих страну, они всегда считались низшей кастой... И готовы воевать против талибов и умирать во имя призрачной идеи создания своего государства - Хазараджат".
Так что это за народ - хазарейцы? Советский и Новый энциклопедический словари этому народу посвятили лишь по 2-3 строки, в которых говорится, цитирую: "Хазарейцы (самоназв. - хазара), народ в Афганистане (1,7 млн. чел.1995) и Иране (220 тыс. чел.). Язык иранской группы. Верующие - мусульмане-шииты". Скромно и фактически ничего не сказано.
Известный монголовед БЛ. Владимирцов, в своей книге "Чингисхан", изданной в 1922 году, пишет, что после убийства его послов "Потрясатель Вселенной" начал войну против Хорезмшаха Ала-ад-дин-Мухаммеда, которому принадлежали Туркестан, Афганистан и Персия. Кстати, нужно отметить, что именно Чингис-хан ввел обычаи - всегда беречь и охранять послов, который неукоснительно соблюдается и по сей день во всем мире. С 1219 по 1222 год, разгромив противника, Чингисхан вернулся в родной нутуг, оставив гарнизоны на завоеванной территории.
В годы войны ЦК Народно-демократической партии Афганистана для высшего руководства советской армии подготовила брошюру "Особенности национальных, родо-племенных отношений в афганской обществе и его армии".
Солидный раздел посвящен хазарейцам. Здесь говорится: "Хазарейцы, третья по численности этническая группа, представляет собой потомков монгольских завоевателей, поселившихся на территории Афганистана в XIII веке. Они проживают в основном в центральной части страны - Хазариджате (район включает провинции Гур, Узурган, Бамиан), а также в ряде крупных городов - Кабуле, Кандагаре, Мазари-Шарифе и Балхе. Общая численность - около 1,5 млн. человек. Говорят на особом диалекте таджикского языка (хазарачи). Наиболее крупные племена хазарейцев такие, как джунгури, проживают на обширной территории западных районов - Хазариджате (Центральный Афганистан), в южной части страны (Узурган), на севере (племя данкундов), северо-востоке (данвали, як-ауланги, шейх-али) и на востоке (бехсуд).
Хазарейцы долго сохраняли независимость. Только в 1892 году афганскому эмиру Абдурахману удалось покорить Хазариджат с помощью пуштунских кочевых племен
Здесь нужно обратить внимание на провинцию Бамиан, где находились древнейшие статуи Будды, высотой 35 и 53 метра, которые были взорваны в прошлом году талибами.
Еще наше внимание могут привлечь такие названия племен, как джунгури, что, очевидно, означает "зюнгары" и "бехсуд". Среда дербетов Калмыкии есть такой аран, который называется "бексюд". Вполне возможно, что с одними из представителей вышеназванных племен Геннадий Шалхаков встречался в Афганистане.
Ученый В. Кисляков в журнале "Советская этнография" в №4 от 1973 г. опубликовал статью "Хазарейцы, аймаки, моголы" (к вопросу об их происхождении и расселении), - где говорится: "Проблема этногенеза хазарейцев издавна привлекала внимание исследователей. Интерес к этому народу объясняется, прежде всего, его наиболее ярко выраженной монголоидностью, среди всех народов, говорящих на иранских языках...
Важно подчеркнуть, что само название хазарейцев связано с числительным "хазар", что на персидском языке означает "тысяча". А в эпоху монгольской экспансии этот термин означал отряд воинов в 1000 человек. Вообще же большинство народных преданий связывает происхождение хазарейцев с Чингис-ханом и его преемниками... Уже В. Бартольд называл хазарейцев "иранизированными монголами". Г. Шурманн считает, что после истребления Тимуром войск чагайтайского царевича Никудера, хазарейцы продвинулись на восток, современный Хазарджат, и там осели. Они приняли культуру местных иранских насельников, с которыми смешались. По мнению Л. Темирханова, хазарейцы - народ, сформировавшийся в результате синтеза монгольских и таджикских элементов.
Еще нужно отметить, что недалеко от города Герат расположен город Сари-Пули, который хазарейцы называют Сарпуль, точно также как мы называем Ставрополь.

Анатолий ДЖАВИНОВ,
"Бумбин Орн".
http://www.durlal.mn/forum/

Казим Резай: Хазара Монголчууд 700 жилийн турш цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн

Монгол царайтай, Монгол-Турк-Перс холилдсон хэлээр ярьдаг,  мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдардаг, өөрсдийгөө эзэн Чингисийн удам гэж бахархдаг  Хазара монголчуудын төлөөлөл болсон 15 оюутан өдгөө Улаанбаатарт суралцаж байна.

Монгол нутгаас 700 жилийн өмнө гарсан  Хазара монголчуудыг Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад болов уу гэж түүхчид бичдэг.

Хазара монголчууд XIX зууны үед  Афганистаны  хүн амын 50 хувийг бүрдүүлж, тэр хэрээрээ хүчтэй  байж.  Харин англичууд Афганийн гар хөлөөр дамжуулан 2-3 сая Хазара иргэдийг аймаглан устгаж, улмаар тэдний сүр хүч үгүй болсон гэж түүхэнд үлджээ. Дэлхийд тархсан монголчуудын нэг хэсэг Хазара монголчууд  Чингисийн Монголын өлгий нутагт ирэхийг ихэд хүсдэг аж. Тэдний төлөөлөл болсон Казим Резай гэж эрхэмтэй таарч, цөөн хором ярилцсан юм. 

- Таныг Монгол нутагт анх  удаа ирж буй гэж дууллаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу бидэнтэй?
- Хазарачууд бид Монголоосоо гараад 700 жил болж байна. Бид Монгол цустай ард түмэн. Тиймээс би өвөг дээдсийнхээ нутагт ирж үзье. Монголчуудаа, Монгол газар нутгаа харъя гэж ирсэн юм. Ирээд  монголчуудтайгаа уулзахад үнэхээр сайхан байна. Үнэндээ  Монголд ирж үзэх нь миний энэ насны мөрөөдөл байсан юм.

Хазара гэдэг үгийг Монголоор орчуулбал Мянга, Мянгат гэсэн утгатай. Нэгэн Мянгатын үр сад болсон хүмүүс бид өдгөө Афганистаны Хазарагийн нутагт амьдарч байна. Миний хувьд оюутнуудаа эргэхийн зэрэгцээ Монгол ахан дүүстэйгээ танилцах, Монгол орны өнөө цагийн хөгжил ямар байна. Монголчууд хэрхэн амьдарч байна вэ гэдгийг мэдэх, улмаар Хазарагийн ард түмэндээ сайн мэдээ дуулгах  зорилготой ирсэн юм.  

- Тэгэхээр Та бүхэн бидний амьдралыг мэдэхийг хүсч байгаа шиг, бид ч бас өнгөрсөн 700 жилийн  туршид Та бүхнийг хэрхэн амьдарч ирсэнийг мэдмээр байна л даа? 
- Дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг өвөг дээдсийн үр удам болох  мянган хүн тэр нутагт үлдсэн. Хазарачууд бид сүүлийн 700 жил  Афганистаны ард түмний дунд  цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн. 40-хөн жилийн өмнө Хазара хүн сургуульд сурч, боловсрол эзэмших эрхгүй байлаа. Хазара түмэн Афганистаны төв нутагт, уулын дунд хавчигдсан байдалтай, маш их хүйтэрдэг, эсвэл их халдаг,  байгалийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг. Гэхдээ бурханы авралаар Хазарагийн ард түмний дунд зоригтой, боловсролтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй  хүмүүс маш олон байна. Хазарагийн ард түмний төлөөлөл болсон  элит, эрдэм боловсролтой хүмүүс дэлхий даяар тарсан гэж болно. Америк, Европ, Австри, Австрали, Герман гэхчлэн олон оронд бий.  Тэр хүмүүс маань  Хазарагийн ард түмэндээ чадах  хэрээрээ дэм тус болж байна. Тухайлбал, одоо Монголд сурч байгаа, Хазарагийн анхны элч төлөөлөгчид болсон  оюутнууд маань ч  Монгол хэл сураад, Монголчуудын түүх,  соёл урлагийг судлаад Хазара Монголчууддаа сайн мэдээ хүргэх байх. Мөн Монголын Засгийн газар, Монголын ард түмэн Хазарагийн ард түмнийг  хүлээж авах байх.  Монгол нутагт ажиллах, бизнес эрхлэх, түр оршин сууж амьдрах боломж бид нарт олдох байх  гэж найдаж байна.

- 6-7 сая Хазара монголчууд бий гэсэн тоо байдаг. Энэ хэр бодитой тоо бол? 
- Дэлхий дээр Хазара гаралтай 8 сая  монголчууд байна гэж үздэг. Хүйтэн дайны үед, дотоодын тэмцлээс үүдсэн Иргэний дайны үеэр 1 сая Хазара Монгол хүн Пакистан руу дүрвэсэн. Мөн Кувейт, болон эргэн тойрны орнуудад цагаачилж гарсан,   дэлхийн олон оронд боловсрол эзэмшихээр явсан Хазарачууд байна. Ерөнхийдөө Афганистаны хүн амын 20 хувь буюу 8 сая Хазара Монгол байдаг гэсэн тоо бий. 

- Таныг  бас  нутгаасаа гарсан  Хазарачуудын нэг гэж ойлгож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Миний нэрийг Казим Резай гэдэг. Архитекторч мэргэжилтэй. АНУ-ын Техас мужид ажиллаж, амьдардаг. Олон улсын импорт, экспортын худалдаа эрхэлдэг. Бизнесээ эрхлэхийн хажуугаар Хазарагийн ард түмэндээ туслахыг хүсдэг.  Афганистан дахь  төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, олон нийтийн ажил хийж Монголд суралцаж байгаа оюутнуудаа дэмждэг юм. Оюутнуудаа Монголд анх ирэхэд нь дэмжиж байсан. Одоо ч дэмжиж, урам зориг өгөөд явж байгаа юм.

- Тань шиг оюутнуудаа эргэж тойрдог хүмүүс өөр бий юү? 
- Сэтгэл зүрхнийхээ угаас хэлэхэд миний хувьд маш их баяртай байна. Над шиг олон хүн байгаа байх. Би буцаж очоод найз нартаа хэлнэ. Монгол ахан дүүс маань намайг Монголд буусан өдрөөс  эхлээд халуун дулаанаар хүлээж авч байна. Анх Монголд гурван Хазара Монгол оюутан ирж  МУИС –д орсон. Дараа нь  MIU сургуулиар дамжин 12 оуютан ирж, одоо 15-уулаа болоод байна. Тэгэхээр эдгээр оюутнуудыг дагаад, мөн миний өгөх мэдээллийг дагаад бүгдээрээ Монголд  ирж үзэхийг хүсэх байх. Тиймээс цаашдаа Монголчуудтайгаа хамтарч ажиллах, залуучуудаа  сургах, хоёр ард түмнийг хооронд нь шашин, урлаг, хэлээр нь ойртуулахын  төлөө бид зүтгэнээ.

- Та Ану хатны тухай жүжгийг үзэх гэж байгаа юм байна. Ану хатны талаар хэр мэдэх вэ?
- Үнэнийг хэлэхэд бид Ану хатны тухай мэдэхгүй ээ. Монгол хэлийг ойлгохгүй ч гэсэн Монголын түүхэнд мөнхөрсөн домогт Ану хатны тухай жүжгийг үзье. Урлагийн бүтээлээр дамжуулаад түүхийн нэг хэсгийг ойлгоё, мэдэж авъя гэж бодож байна. 

Бид Хазарагийн ард түмэндээ монголчуудын тухай аль болох сайн сайхан, олон мэдээлэл аваачих зорилготой байгаа юм. Тиймээс түүхийн холбогдолтой энэ жүжгийг үзэж байна.

- Танд баярлалаа. Монголд дахин ирээрэй. 

http://www.mglradio.com/newforum/index.php?document_srl=738202