Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга МУИС, Монголын олон улсын их сургуульд сурч байгаа Афганистаны хазар оюутнуудын төлөөлөл Гулам Аббас, Мекдад Салехи, Захра Гулами, Мох Анвар, Разиа Хуссейни нарыг өөрсдийн нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсанд бид сэтгэл ихэд хөдөлж баяртай байгаа. Энэ уриалгыг Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаад бүр олзуурхаж байна. Үүнийг өвөг дээдсийнхээ газар нутагт ирж амьдрахыг дэлхий улс орнуудад тархан суурьшсан бүх монголчуудаас хүссэн албан ёсны урилга гэж бид хүлээн авч байна.
Хазар монголчууд хэд хэдэн оронд амьдардаг. Зөвхөн Афганистанд гэхэд зургаан сая хазар монголчууд бий. Хэдэн үеийн турш бид өвөг дээдсийнхээ нутгаас алс амьдарсан болохоор хэл, соёлын ихээхэн ялгаатай болсон ч Монголд ирж суурьших хүслийг олон хүн тээж явдаг юм. Монгол Улсад ирэх хүсэлтэй хүмүүсийн хувьд нэгэн бэрхшээл байна. Энэ бол виз. Виз авахын тулд урт зам туулан Бээжин ордог. Тиймээс юуны өмнө хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэх, харилцан зорчих боломжийг хөнгөвчлөх үүднээс Афганистанд Элчин сайдын яам нээж өгөөч гэж хүсэх байна.
Хазар монголчууд бид Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Бид хазар монголчуудынхаа сэтгэлийн үгийг Ерөнхийлөгчид хүргэн уулзахыг хүсч байна. Ийм боломж олгоно гэдэгт найдаж байна гэж тэд ярив.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оюутнуудад сурлагын амжилт хүсээд тэдний хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжлахаа мэдэгдлээ.
I want to thank you.unfortunately I can not read and understand your language.can you please put some of your posts in english as well.
ReplyDelete