Monday, February 21, 2011

Монгол туургач номнолын концепци




Єнєєдєр монгол vндэстний дийлэнх хэсэг хилийн чанадад оршин буй учир, Монгол Улсынхувьд монгол туургач (панмонголист) бодлого эн тэргvvний ач холбогдолтой байх учиртай. Монгол туургатны нэгдэл нягтрал нь монгол улс vндэстний оршин тогтнох хамгийн чухал нєхцлvvдийн нэг мєн. Тиймээс, Монгол Улс “Монгол туургач номнол”-той (доктрина) болох зайлшгvй шаардлагатай. Номнолд дараахь санаанууд тусгагдваас зохилтой:


1. Монгол Улсын тєрийн “Монгол туургач номнол” тусгай хуулиуд, хєтєлбєрvvдээр хэрэгжинэ.
2. Монгол туургатны угсаатны бvлгийнхнийг нэг туургатай, угсаатай, ашиг сонирхолтой гэдгээ мэдэрдэг, байршлаар юм уу, угсаатны бvлгээр тодотгосон Монгол гэдэг нэгдмэл нэршилтэй болгохын тєлєє vйл ажиллагаа явуулна.
3. Бvх монгол туургатантай улс тєр, соёл, мэдээлэл, эдийн засаг, бизнес, хvмvvнлиг, эрхзvй, боловсрол, шинжлэх ухаан, мэргэшилт, дипломат харилцаа, шашны зэрэг салбаруудад єргєнєєр хамтран ажиллаж, идэвхтэй солилцоо явуулна.
4. Дээрх хамтын ажиллагаа, солилцоонд оролцож буй гадаадын монгол туургатан бvтэц, иргэдийг бусад гадаадын бvтэц, иргэдээс онцгойлон vзэж, тєрєл бvрийн дэмжлэг, хєнгєлєлт vзvvлнэ, оролцож буй Монгол Улсын бvтэц, иргэдэд ч тусгай дэмжлэг, хєнгєлєлт vзvvлнэ.
5. Монгол туургатны vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн, аливаа шударга тэмцлийг дэмжинэ.
6. Монгол туургатан гадаадын иргэдийг Монгол Улсад нvvлгэн ирvvлж, уугуул болгох уугуулшууллын vйл ажиллагааг явуулна.
7. Монгол туургатан гадаадын иргэдийг Монгол Улсын дан буюу давхар иргэншилтэй болгох элэгшvvллийн vйл ажиллагааг явуулна.
8. Монгол туургатныг мєхєєх зорилготой vйлдэгдэж байсан геноцидийг (хvй тєрєлгvйтгэл) хvлээн зєвшєєрvvлэх, таниулах vйл ажиллагааг явуулна.
9. Монгол Улсад асар их хэтийн тєлвийг авчрах ашигт малтмалын зєв зvйтэй эзэмшилтээс монгол туургач бодлогыг санхvvжvvлэхэд анхаарна.
10. Монгол туургатан олноор амьдардаг улсуудтай монгол туургач бодлогын vvднээс єргєнєєр хамтарч ажиллана.
11. Монгол туургач бодлогыг хэрэгжvvлэхэд НVБ, улсуудын засгийн газрууд, холбогдох байгууллагуудаас тусламж авах тал дээр идэвх санаачлагатай ажиллана.
12. Монгол туургач бодлогыг хэрэгжvvлэх Монгол туургатны газрыг, сайд тэргvvнтэйгээр байгуулна.
13. Монгол туургатны хамтын ажиллагааны зохицуулах тєв хэмээх монгол туургатан дундын засгийн газар-тєрийн бус байгууллагын холимог бvтэцтэй байгууллагыг байгуулах, vр нєлєєт vйл ажиллагаатай болгохын тєлєє ажиллана.
14. Монгол туургатны тулгамдсан асуудлыг хэлэлцэх Монгол туургатны хуралдай (конгресс) хэмээх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.
15. Монгол туургатны засгийн газар, тєрийн захиргаа, vндэсний байгууллага бvрийг нэгээс салаалсан, єєрийн гэсэн онцлогтой, нэгдмэл монгол туургач номнолтой болгохын тєлєє vйл ажиллагаа явуулна.
16. Монгол туургач бодлогын ач тусыг Монгол Улсын ард тvмэн, нийт монгол туургатан, дэлхий даяарт таниулах єргєн сурталчилгааг зохион байгуулна.

Концепцийн зохиогч Ч.Мєнхбаяр
2007.10.19
Жич: Уг номнолын тєслийг концепцийн зохиогч боловсруулж буй.
http://moenhbayar.blogspot.com/2007/10/blog-post_6849.html

2 comments:

  1. хазара монгол биш ээ.

    ReplyDelete
  2. хазарачууд бол монгол биш ээ

    ReplyDelete