Saturday, October 20, 2007
Монгол Улсын Хууль
200... оны ... сарын ...-ны єдєр Улаанбаатар хот
Геноцидийн тухай
(Хуулийн тєсєл)
1 дvгээр бvлэг. Нийтлэг vндэслэл
1-р зvйл. Монгол Улс монгол туургатны геноцидийг хvлээн зєвшєєрєх,
зєвшєєрvvлэх эрх
Хvн амын олонхи нь монгол угсаатнаас бvрдсэн улсын хувьд; Монгол Улсын болон олон улсын эрхзvйн тогтолцооны хэм хэмжээний хvрээнд багтсан эрхvvдийн дагуу Монгол Улс нь дэлхийн монгол туургатны эсрэг геноцидийг (цаашид геноцид гэх) хvлээн зєвшєєрєх, зєвшєєрvvлэх, энэхvv геноцидийн vнэнийг таниулах эрхтэй.
2-р зvйл. Геноцидийн тухай хуулийг хэрэгжvvлэхийн ач холбогдол
Геноцидийн хуулийг хэрэгжvvлснээр:
1. Дахин монгол туургатны эсрэг, хvн тєрєлхтний эсрэг энэхvv гэмт хэрэг гарахаас сэргийлэхэд тус дєхєм vзvvлнэ.
2. Монгол туургатны нэгдэл нягтрал бэхжиж, тvргэснэ.
3. Нийт монгол туургатны тєлєєлєгчдийн єєрсдийгєє монгол туургад хамруулан ухамсарлах тvвшин дээшилнэ.
4. Геноцид явагдсан улс орнуудтай бvрэн ойлголцох, эвлэрэлцэх, найрамдалтайгаар зэрэгцэн оршиход тvлхэц гарах болно.
2 дугаар бvлэг. Монгол туургатны эсрэг геноцидийг хvлээн зєвшєєрєх, зєвшєєрvvлэх, vнэнийг нь таниулах
3-р зvйл. Геноцидийг хvлээн зєвшєєрєх, зєвшєєрvvлэх, vнэнийг нь таниулахад чиглэсэн арга хэмжээнvvд
1. XX зуунд монгол туургатанд нэгдэх нягтрах зvй ёсны хандлага, эрмэлзэл буй болсныг улс тєрийн атгаг зорилгынхоо vvднээс таслан зогсоох гэж хvн тєрєлхтний эсрэг гэмт хэрэг vйлдсэн сталинист дэглэм, “соёлын хувьсгалчид”:
1/ БНМАУ, БНТУ, мєн Буриад, Халимаг, Євєр Монгол зэрэг бvс нутгуудад, монгол туургад хамрагдах эх оронч, сэхээтэн, соёлын болон шашны зvтгэлтэн, язгууртан, чинээлэг ард, энгийн номхон иргэдийг олон мянгаар алж хядаж, vндэсний хэл соёл, тєр, vзэл, эдийн засгийг нь устган сєнєєхийг чармайсан, зарим бvс нутагт vндэсний нэр (этноним)-ийг нь ч мартуулахыг оролдсон;
2/ Буриадын автономит улсын нутаг дэвсгэрийг 5 хэсэг болгон салгаж, vндэсний нэгдмэл байдлыг алдагдуулсан;
3/ Халимагийн ард тvмнийг Сибирь, Дундад Азид тараан цєлж, угсаатных нь хувьд мєхлийн ирмэгт аваачсан юм.
Монгол туургатныг устгах нэгэн зорилготойгоор vйлдэж байсан, хvн тєрєлхтний эсрэг эдгээр гэмт хэргvvдийг Монгол Улсын УИХ энэхvv хуулиараа монгол туургатны эсрэг геноцид гэж хvлээн зєвшєєрч, тодорхойлж байна.
2. Монгол Улсын Засгийн газар энэхvv геноцидийг НVБ, олон улсын байгууллагууд, улсуудын засгийн газрууд, холбогдох ТББ-уудаар хvлээн зєвшєєрvvлэхийн тєлєє чармайн ажиллана.
3. Энэхvv хуулиар єнєєгийн ямар нэг улс, ард тvмэн, засгийн газрыг буруутган яллахгvй.
4. Монгол туургатны эсрэг геноцидийг хvлээн зєвшєєрч, сєрєг vр дагаврыг нь арилгахад туслах эрмэлзэлтэй гадаадын засгийн газар, байгууллага, зvтгэлтэнтэй Монгол Улс идэвхтэй хамтран ажиллана.
5. Энэхvv геноцидийн vнэнийг таниулахын тулд засгийн газар:
1/ Бvх шатны сургуулийн сургалтаар геноцидийн тухай мэдэгдэхvvн олгохыг зайлшгvй vvрэг болгоно;
2/ Улс тєрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хvндэтгэх єдрийг Монгол туургатны эсрэг геноцидэд хэлмэгдэгчдийн дурсгалыг хvндэтгэх єдєр (Геноцидийн єдєр) болгон тэмдэглэнэ.
3/ Энэхvv єдєр геноцидийн vнэнийг таниулсан нийтлэл, нэвтрvvлгийг тvгээхийг бvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд vvрэг болгоно.
4/ Геноцидийн асуудлыг судлах, таниулах ажлыг зохион байгуулна, дэмжинэ.
5/ Геноцидэд хэлмэгдэгчдийн музей байгуулах, хєшєє босгох, бусад арга хэлбэрээр дурсгалыг нь хvндэтгэх арга хэмжээ авна.
6. Монгол туургатны бусад засгийн газар, тєрийн захиргаа, vндэсний байгууллагуудтай геноцидийн талаар нэгдмэл бодлоготой vйл ажиллагаа явуулахыг эрмэлзэнэ.
7. Геноцидэд хэлмэгдэгчдийн дурсгалыг гутаан доромжилсон этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ.
3 дугаар бvлэг. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэхvv хууль нийтлэгдсэн єдрєєсєє эхлэн хvчин тєгєлдєр болно.
УИХ-ын дарга ……………………….
Хуулийн тєслийг зохиогч Ч.Мєнхбаяр
2007.10.17
http://moenhbayar.blogspot.com/2007/10/blog-post_4870.html
No comments:
Post a Comment