Saturday, October 31, 2009

Монгол гаралтай Хазара хүмүүсийн MTDNA-н бүтэц



Манай австралид байдаг Хазара найз Абдул монголчуудын гэний талаар мэдээлэл оруулаач хэмээн линк явуулсан юм.

Дээрх мэдээлэл дээр үндэслэж Хамаг Монгол сэтгүүлийн Батсуурь ахын нийтлэлийг энд линктэй нь оруулла.
Дэлхийн нийт монголчууд, үүнд Хазара монголчууд хэрхэн бидэнтэй холбоотой талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг дагалдах линкээр орж үзнэ үү ?

Монголчуудын Ясан Төрөл Хаа Явна ?
Сүүлийн үед эрдэмтэдийн хийж буй хүмүүсийн гарал үүсэл бүрэлдэхүүний талаархи судалгаанд DNA буюу гений бүтэцийн бүрэлдэхүүнийг судалж тухайн угсаатан үндэстний гарал үүслийг тогтоох арга өргөнөөр хэрэглэгдэж буй билээ. DNA судлагаа нь гарал үүслийн судалгааны аргуудаас хамгийн оновчтой нь гэж тооцогдож буй ба эрдэмтэд үүнд ихээхэн ач холбогдол өгсөөр байна. Хүний генийн бүтэцэд эцэг болон эхээс нь өөрчлөлтгүйгээр үр төлд нь заавал дамждаг ген байдаг ба энэ нь тухайн эцэг эхээс бий болсон эрэгтэй эмэгтэй ямар ч хүүхдэд нь уламжлагдан дамждаг аж.
Энэхүү мэдээлэлийг Хамаг Монгол сэтгүүлээс авлаа.
Дэлгэрнгүйг энд дарж уншина уу

Монгол Хүний Цусан Төрөлийн Тархалт
Хүүхэд эхээс төрөхдөө өөрийн эцэг эхээс уламжилсан генийг авч төрдөг, гэхдээ тухайн хүүхдийн эцэгээс, мөн эхээс заавал, алдагдалгүйгээр дамждаг тодорхой ген байдаг энэ ген/хромсомыг хөөхөд хүүхдийн өвөг дээдэс эцгийн болон эхийн талаасаа чухам ямар гаралтай хүмүүс байж вэ гэдгийг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ. Монголчууд эцгийн талаа ясан төрөлөө гэж үздэг бол эхийн талаа цусан төрлөө хэмээдэг байна.


Энэхүү мэдээлэлийг Hamag Mongol сэтгүүлээс авлаа.
Дэлгэрнгүйг энд дарж уншина уу



Tatiana Zerjal1, Yali Xue1, 2, Giorgio Bertorelle3, R. Spencer Wells4, Weidong Bao1, 5, Suling Zhu1, 5, Raheel Qamar1, 6, Qasim Ayub1, 6, Aisha Mohyuddin1, 6, Songbin Fu2, Pu Li2, Nadira Yuldasheva4, 7, Ruslan Ruzibakiev7, Jiujin Xu5, Qunfang Shu5, Ruofu Du5, Huanming Yang5, Matthew E. Hurles8, Elizabeth Robinson1, *, Tudevdagva Gerelsaikhan1, †, Bumbein Dashnyam9, S. Qasim Mehdi5 and Chris Tyler-Smith1, ,

1Department of Biochemistry, University of Oxford, Oxford
2Department of Medical Biology, Harbin Medical University, Harbin, China
3Dipartimento di Biologia, Universitá di Ferrara, Ferrara, Italy
4Wellcome Trust Centre for Human Genetics, University of Oxford, Headington, United Kingdom
5Institute of Genetics, Chinese Academy of Sciences, Beijing
6Biomedical and Genetic Engineering Labs, Islamabad
7Institute of Immunology, Academy of Sciences, Tashkent, Uzbekistan

8McDonald Institute, University of Cambridge, Cambridge, United Kingdom

9Institute of Biotechnology, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

Received 27 September 2002; accepted 25 November 2002. Available online 24 October 2007.

We have identified a Y-chromosomal lineage with several unusual features. It was found in 16 populations throughout a large region of Asia, stretching from the Pacific to the Caspian Sea, and was present at high frequency: 8% of the men in this region carry it, and it thus makes up 0.5% of the world total. The pattern of variation within the lineage suggested that it originated in Mongolia 1,000 years ago. Such a rapid spread cannot have occurred by chance; it must have been a result of selection. The lineage is carried by likely male-line descendants of Genghis Khan, and we therefore propose that it has spread by a novel form of social selection resulting from their behavior.
Энэхүү мэдээлэлийг Sience Direct сэтгүүлээс авлаа.

Дэлгэрнгүйг энд дарж уншина уу

Wednesday, October 28, 2009

Шинээр 5 Хазара Оюутан Монголд ирлээ

Монголд 5 шинэ хазара оюутан ирсэн тухай найзуудаасаа сонслоо.
Эдгээр таван Хазара сурагчид Оюутан солилцоогоор ирсэн байна.
Тэдгээр оюутануудтай холбоо тогтоож чадсангүй , гэхдээ тэдний суралцаж байгаа сургуулын вэб дээрx маш сонирхолтой мэдээлэлүүдийг оллоо.

http://www.miu.edu.mn/ мэдээж Афганистаны далбаа байна.
Афганистаны оюутан суралцдаг нь тодорхой боллоо.


MIU is an international university preparing leaders for the new millennium, as well as further educating the current leadership. The university campus serves not only Mongolians, but also minority groups from Russia’s Siberian area (Buryatia, Tuva, Yajutia) and China (Inner Mongolia, Uygur, Tibet). With a hundred percent foreign juridical foundation endorsed by the Mongolian government, MIU was established on September 4, 2002.
Maintaining an International University
By reaching out to minority groups in Siberia, China and other Central Asian countries, MIU has a reputation of being an outstanding international campus. MIU encourages the students to actively participate in international exchange programs and to get involved in "Vision Trip". "Vision Trip" is an innovative approach for students to experience, explore and study abroad by visiting other counties during their summer and winter break.


Энэ сургууль 2007 онд Афганистаны Балхтай холбоотой ажиллаж эхэлсэн байна.
Балх Их сургууль1986 онд байгуулагдсан 4000 орчим оюутантай Афганистаны 2 дахь том сургууль Кабулын их сургуулын дараа ордог юм байна.

Одоо монголд 8 Хазара оюутантай боллоо. Энэ тоо улам ихээр нэмэгдээсэй.
Өнөөдөр дэлхийн улсуудад амьдран суугаа Хазара монголчууд маань монгол улсад суралцах аялах, амьдрах тэнд иргэншил олох өрнүүн хүсэл эрмэлзлэлтэй байгаа түүнийг нь дэмжицгээе.

Энэ сургуулын тэтгэлэгт хөтөлбөр бас их сонирхолтой байна.
доор хавсаргалаа ороод үзнэ үү?
it might be useful informations for my hazara brothers.

Scholarship
Scholarship Categories
Special Scholarship
Designated Support Scholarship
Financial Support
Academic Scholarship
1. Academic Scholarship
1) LEI Academic Scholarship
Among LEI students, the top and the second students will receive academic scholarship. For the top student, 100% of tuition fee will be waived and for the second student, 50% of tuition fee will be waived.
The scholarship recipients will be nominated by the director of LEI.
2) MIU Academic Scholarship
According to the entrance examination, the top students and the second students of each department will receive academic scholarship. For the top student, 100% of tuition fee will be waived and for the second student, 50% of tuition fee will be waived.

According to the GPA the top students and the second students of each department will receive academic scholarship. For the top student, 100% of tuition fee will be waived and for the second student, 50% of tuition fee will be waived.
In the case of IM (excl. freshmen) for the top student, 100% of tuition fee will be waived and for the second & third students, 50% of tuition fee will be waived. However, in a case where students' number is less than 25 for each department grade, only the top student will receive scholarship.

Academic scholarship will be applied to students whose GPA is above 3.3 for the last two semesters.

2. Special Scholarship
1) Special Achievement Scholarship
Student who wins the first place of a contest will get full scholarship in the year of entrance.
One student each from IT/ BT Dept.
2) Affirmative Action
I. New regions support
If there are students from New Region (Republics in Russia, Provinces of China, countries in Persia and Middle Asia), the first year's tuition fee will be waived.

5 students maximum per year (incl. LEI)

II. Korean Diaspora support

For the Korean Diaspora (Russian Korean & Chinese Korean), 1/3 of tuition will be waived for 4 years.

Above supports will only applied to students with GPA higher or equal to 3.0(B0) in the last two semesters.

3. Designated Scholarship

Donation institute or Donor designate certain students or department and give the scholarship.

4. Financial Support (Aid)

1) Bright future Scholarship

Among the graduates of Bright future high school, two recommended students' tuition (100%) will be waived for one year. Two students will be recommended by the president of the Bright future high school every year.

Replacement of rent for Bright future high school's farm.

2) Recognition of Service

For a family in service, 50% of tuition fee will be waived for four years.

Above support will only applied to students with GPA higher or equal to 3.0(B0) in the last two semesters.

3) MIU family support

I. Foreign family support

For the full time foreign (other than Mongolia) volunteer workers' family (spouse and children) tuition fee will be waived for four years.

It limits to one person per worker

In a case of two people, one person will be applied as above but the other will get 50% tuition fee waived

If the worker stops work, support scholarship will also stop since then

Above scholarship will only applied to students with GPA higher or equal to 3.0(B0) in the last two semesters.

II. Mongolian family support

For the full time Mongolian worker's family (spouse and children), 100% of tuition fee will be waived for the first year.

It limits to one person per worker

If the worker stops work, support scholarship also will stop since then

4) General financial support

Among the students who are not able to pay the full tuition fee due to difficult family financial situation, MIU will select some of them and support certain amount of tuition fee.
Tuition Fee does not include Registration Fee and Activity Fee.

Middle Asia: Kazakhstan, Uzbekistan, Turkmenistan, Tajikistan, Kyrgyzstan, Afghanistan (Northern part of), Pakistan (Northern part of), Tibet autonomous region of People's Republic of China, Xinjiang Uygur autonomous region, and Qinghai are designated.

Family in a direct line - Parents, spouse, Children

Full time foreign volunteer workers- The Foreigner (other than Mongolia) who are stated as a full time worker in a contract or work as a volunteer (receiving not payment, but subsidy for accommodation).

http://www.miu.edu.mn/

Monday, October 26, 2009

Хазара ба Монгол Амэрикын Харилцаа

Хазара нарыг монгол нүүлгэн суурьшуулах асуудал дээр биднээс шалтгаалахгүй хөндлөнгийн боломжууд байна .


Үүнийг би ямар жишээн дээр хөндөж гаргаж ирж байна вэ гэхээр.

Монголыг АНУ өөрийн улс төр, эдийн засгийн сонирхолын хүрээнд оруулсан энэ нь ойрхи дорнодын улсууд , үүнд Иран ,Афганистан улсуудад амэрикаас харилсах бодлогод нөлөөлж байна.

Энэ амэрик Афганистаны харилцаа, Амэрик Ираны Харилцааг нилээд судлах хэрэгтэй.

2005 оноос өнөөдрийг хүртэл Монгол Америкийн стратегийн шинэ чиг хандлага нь ямар түвшинд хүрсэнийг монгол дах амэрик элчингын вэбийн архиваас уншихад л хангалттай.
1999 оноос 2005 онд монгол амэрикийн харилцаа ямар байсныг энд дурьдахгүйгээр шүү.

Өнөөдөр Афганистан улсын Хазара нарыг Бушын засгын газрын үед стратэгийн түншээрээ сонгосны дүнд Хазара хүмүүсийн амьдралд эргэлт гарсан юм.
1990 ээд онд Өнөөдрийн Оросын холбооны улсуудын задрал хүчтэй явагдахад Амэрикийн нэгдсэн улсын бодлого хүчтэй нөлөөлсөнийг ч дурьдах нь бий.

жишээлхэд Казакстан улсыг амэрикүүд маш их дэмжиж байна.

Тэр үед яав монгол дахь Казакууд Казакдаа эргэн нэгдсэн , үүнд дан ганц Казакуудыг өөрсдийн хүчин чармайлт байгаагүй юмаа.
Баянөлгий аймагт Амэрикүүд онцгой анхаарал хандуулж байсан үүний ч үр нөлөө байгаа том улсын том бодлого гэж.

Хэрвээ өнөөдрийн Амэрикийн Харилцаа тэргүүн дээд хэмжээнд хөгжсөн нөхцөлд ирээдүйд Манай монгол улс Орос Хятадын өөдөөс ч үг хэлэх бардам хүчтэй болох юм.
Амэрикийн эвсэлийн 32 орны тоонд Монгол улс багтсан байна.
Амэрикийн нэгдсэн улс бид ардчилалын төлөө явж байна гэж яридаг ч угтаа дэлхийд энэ улсын эрх ашгын асуудал яригдаж байгаа , энэ ч утгаараа Монголыг одоогын байгаа хүн ам дээр Афган Ираны монголчуудыг монголд нүүлгэн суурьшуулах дээр нөлөөлөл үзүүлж болох юм.
Бидний монголын одоогийн 2 сая 800 мянган хүн хөгжлийн хувьд их тоо бишээ бидэнд ахиад 5 сая хүн хэрэгтэй тэгэж байж , Орос Хятадын өмнө бардам байх концэптс үүсч байна.

Энэ бол миний уян дүгнэлт байлаа.

Иран улсад 1 сая орчим Хазара монголчууд амьдардаг.


Иран улсад 1 сая орчим Хазара монголчууд амьдардаг.

Эдгээр Хазара монголчуудаа эцэг өвгөдийн нутагт авчирхад ямар саад бэрхшээл учирч болох вэ ?
Би Иран Монголын Харилцаа ямар төвшинд байгаа талаархи мэдээлэлийг энд оруулж байна.
Мэдээлэл бүр хойно хойноосоо гинжин холбоос үүсгээд явах болно.

Би Хазара Монголчуудтай холбоотой мэдээлэл олж болох бүх сувгыг ашиглах болно.
Олдсон мэдээлэл бүрээ энд нийтэлнэ.


Лалын Бvгд Найрамдах Иран Улс

Дипломат харилцаа тогтоосон огноо: 1971-05-20


МОНГОЛ, ИРАНЫ ХАРИЛЦАА
1971 оны 5 дугaaр сaрын 20-нд Монгол, Ирaны хооронд дипломaт хaрилцaa тогтоосон. Ирaны Ерөнхий сaйд А. А. Ховейдагийн урилгaaр БНМАУ-ын сaйд нaрын Зөвлөлийн дaргa Ю.Цэдэнбaл 1973 оны 11 дүгээр сарын 24-29-нд Ирaнд aлбaн ёсны нaйрсaг aйлчлaл хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны харилцаа болон олон улсын харилцааны асуудлаар хоёр талын баримтлах үндсэн зарчмуудыг тусгасан хaмтaрсaн Тунхaглaл, мөн соёлын сaлбaрт хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурсан.

БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Ирaны Ерөнхий сaйд А.А.Ховейдa 1976 оны 7 дугаар сарын 9-13-нд Монголд aлбaн ёсны aйлчлaл хийсэн. Тэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалтай албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын эцэст БНМАУ-ын Засгийн газар, Ираны хааны Засгийн газрын хооронд эдийн зaсaг, худaлдaa, шинжлэх ухaaн-техникийн тaлaaр хaмтрaн aжиллaх тухaй хэлэлцээрт гарын үсэг зурж, айлчлалын дүнгийн талаар хaмтaрсaн мэдэгдэл гaргaсaн.

Иранд 1979 оны 2 дугаар сард хувьсгал гарч, Ираны Шахыг түлхэн унагаж, хуучин хаант дэглэмийг халж, түр Засгийн газар байгуулагдахад түүнийг манай тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, дээд хэмжээнд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсэн. Мөн хоёр орны үндэсний баяр болон бусад чухал тэмдэглэлт ойг тохиолдуулан хоёр орны удирдагчид, ГХЯ-ны сайд нар харилцан баяр хүргэсэн илгээлт, цахилгаан утас жил бүр солилцдог уламжлалтай.

ЛБНИУ-ын Гадаад хэргийн яамны хэлтсийн дарга Расул Мувахедиян тэргүүтэй төлөөлөгчид 1990 оны 8 дугаар сарын 4-8-нд манай улсад айлчилж, ГЯЯ, ХХАAЯ, Соёлын яам, ШУА-ын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Ираны талын урилгаар “Монгол газрын тос” пүүсийн төлөөлөгчид 1990 оны 12 дугаар сард Иранд айлчилж, манай газрын тосны анхны хуулийг боловсруулахад Ираны нефтийн салбарын мэргэжилтнүүд үнэтэй зөвлөлгөө өгч байсан.

1996 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн холбооны 11 дүгээр чуулганд Ираны Зам, тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд доктор А.М.Ноориани ирж оролцсон. Энэ үеэр А.М.Ноориани, манай Байгаль орчны сайд Ц. Адъяасүрэн нар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, харилцан ойлголцох тухай Санамж бичигт гарын үсэг зурсан. Ираны цаг уурын байгууллагаас 1997 оны 9 дүгээр сард зохион явуулсан олон улсын курст манай улсаас 2 хүн оролцсон. 2000 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо болсон Мянганы Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Мохаммед Хатамитай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Хоёр тал элчин сайд нараа гуравдах орноос хавсарган томилж ирсэн. Ираны тал манай улсад суух элчин сайдаа 1973, 1975, 1981, 1988, 1992 онд Москвагаас, 1997 оноос Бээжингээс хавсарган томилж ирлээ. Манай тал Иранд суух элчин сайдаа 1973 онд Прагаас, 1991 онд Белградаас, 1995 оноос Бээжингээс, 1997 оноос Москвагаас тус тус томилон ажиллуулж байна. Ираны ГХЯ-ны Улс төр, олон улсын судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Хажи Хусейни ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраагийн урилгаар 1997 оны 4 дүгээр сарын 18-19-нд манай оронд айлчилж, манай ШУА, Ираны дээрх хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

2001 оны 4-5 дугаар сард Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач М.Хурметхан Ираны ГХЯ-ны дэргэдэх Улс төр, олон улс судлалын хүрээлэнд Монголын Эзэнт гүрэн, Ираны харилцааны талаар судалгаа хийсэн. Монгол, Ираны хооронд 1973 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн хүрээнд хоёр тал соёлын солилцооны 2 жилийн төлөвлөгөөг 1974, 1977 онд байгуулж, Ираны ГЯЯ-ны орлогч сайд тэргүүтэй соёлын төлөөлөгчид 1974 онд манай оронд айлчилсан байна. Ираны тал өөрийн оронд 1982, 1983, 1984 онд зохиогдсон олон улсын бөхийн чөлөөт болон сонгодог барилдаан, хүндийн өргөлтийн тэмцээнд манай тамирчдыг урьж байжээ. Манай тал ч Улаанбаатар хотноо жил бүр зохиогдож байсан “Интернационал” тэмцээнд Ираны бөхчүүдийг урж оролцуулдаг байжээ. Гэхдээ аль аль тал нь тэр бүр тамирчдаа илгээж чаддаггүй байснаа 1989, 1990 оноос хоёр талдаа зохиогдож буй олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа идэвхтэй оролцуулж эхлэх болжээ. Бээжингээс хавсран суух Ираны элчин сайд Ферейдоун Вердинежад 2002 оны 7 дугаар сарын 22-24-нд Монголд ирж ажиллан ИЖБ-ээ барьж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дэд дарга нартай уулзав. Эдгээр уулзалт ярианы үеэр Ираны тал Монголтой харилцаа хөгжүүлэх, харилцааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв. 2003 оны 2 дугаар сард Куала Лумпурт болсон Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Ираны Ерөнхийлөгч Мохаммед Хатами-тай уулзаж хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2003 оны 12 дугаар сард Иранд газар хөдөлсний улмаас олон мянган хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ЛБНИУ-ын Ерөнхийлөгч М.Хатами-д эмгэнэл илэрхийлсэн утас илгээж, Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1000 ширхэг ноосон хөнжлийг Иранд хүргүүлсэн байна.

Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарна уу

Дэлхий даяар 18 сая хөх толбот “Монгол үндэстэн” амьдарч байна



Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ. Уртын дуугаа уянгалуулж, элгэн саднаа санагалзан суух хөх толботой, босоо бичигтэй, эсгий туургатай монгол үндэстний суурьшин байгаа муж, тосгоноор явж судалгааны ажил хийж буй "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчиртай уулзаж ярилцлаа.


Хэдийгээр тэд орших газар тусдаа ч огших зүрх нэгтэй, монгол үндэстний мах цусны тасархай гэдгийг судлаач бүсгүй ард түмэндээ ойлгуулахыг зорьсон байна. Судлаачдын баг дайн самуун дэгдэж буй Афганийг хүртэл зорьж "Хазара" хэмээх монгол үндэстнүүдтэй уулзаад иржээ. Чингис хааны байлдан дагууллаас хойш ерөөсөө сэргэн мандалт болоогүй, төмрийн зэв, хүний яс хаа сайгүй байх тэр газар очиход хэдэн зууны тэртээ энэхүү газрыг сэрээсэн морин төвөргөөн, уухайн дуу чихнээ хадах шиг санагджээ. Мөргөлдөөн самууны дунд хазара эмэгтэйчүүдийн ядарсан царай, гунигтай харц, дарамт шаналал нь урьд өмнө нь очиж байсан монгол үндэстнүүдээс илүү зүрх шимшрэм байсныг ч хуучилсан юм. Юутай ч Чингисийн байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурьд хөл тавьж, буурал түүхийн жимээр аялж, богц дүүрэн ирсэн судлаачдын аян замын тэмдэглэлийг хуваалцлаа. Түүхийн гашуун үнэний гомдлыг тайлахаар гологдож гээгдсэн нэгэндээ “хайртай" хэмээн хэлэхийг хүсч буй судлаачдын багт амжилт хүсье.

-Судалгааны ажлаа хэзээнээс эхэлсэн бэ. Энэ бол монголчуудын хувьд цоо шинэ зүйл юм шиг ээ. Яагаад гэвэл өмнө нь ингэж газар дээр нь очиж баримттайгаар гаргасан зүйл гараагүй санагдана?

-Тийм ээ. Энэ бол монголчуудын хувьд цоо шинэ сэдэв. Урьд өмнө нь түүхийн ном судраас л янз бүрийн мэдээлэл олж сонсдог байсан. Бидний энэ судалгаа бол газар дээр нь очиж, монгол үндэстнүүдтэй биечлэн уулзаж, тэдний санаа бодол, сэтгэгдлийг нь хуваалцаж, баримтжуулан гаргаж буй гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж байна. Энэ бол ганц хоёр жил, ганц нэг удаагийн ажил биш. Нэг удаа очоод энд монгол байна гэж хэлэхийг хүсээгүй, олон удаа очсоны дараа жинхэнэ баталгаа, баримт, домог түүх яриаг олж судалж цуглуулсан байгаа. Олон удаа очиж, олон судалгаа баримтын үндсэн дээр тэр хүмүүсийн хууч яриаг сонссоны дараа тэд монголчууд байна гэж хэлэхийг хүссэн. Долоон жилийн туршид судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд Ойрхи Дорнод, Дундад Ази, Хятад гэсэн чиглэлээр торгоны замын дагуу, Чингис хааны очсон тосгон, тулалдаан болсон газар бүрт болж өгвөл тухайн явсан он дарааллын дагуу судлахыг хичээдэг.

-Одоогоор хичнээн газраар яваад байна вэ. Хичнээн улс оронд хичнээн монгол үндэстэн амьдарч байна вэ?

-Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 7004-аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Бао-Ань, Ёгар, Дүнсиань гээд үндэстнүүдийг оруулах юм бол 18 сая гэдэг тоог судлаачид хэлдэг.

-Ихэвчлэн аль оронд монгол үндэстэн олноор амьдарч байна?

-Ерөнхийдөө тархан суурьшсан монголчууд дөрвөн хэсэг газар байгаа юм. Тархан суурьшсан монголчууд гэхээр 1990 онд Солонгост очсон монголчуудыг хэлээгүй шүү дээ. Харин түүхийн улбаанд, монгол хаадын угсаанаас, монгол цэргүүдийн удмаас, 10-т, 100-т, 1000-таараа тухайн нутаг оронд галаа сахиж үлдсэн, эсвэл шархдаад үлдсэн монгол цэргүүдийн удам угсааны тухай юм. Нэг тосгонд 200 мянгаараа ч юм уу, нэг аймагт 500 мянгаараа амьдарч байгаа энэ хүмүүсийн тухай яригдаж байгаа юм.

-Монгол үндэстэн ямар дөрвөн газар тархан суурьшиж байна гэдгийг тодруулбал...

-Нэгдүгээрт мэдээж Монгол улс гэдэг газар нутаг орно. Хоёрдугаарт БНХАУ. Энд 5 сая 900 мянга орчим монголчууд амьдарч байна. Дараа нь ОХУ. Халимаг, Буриад, Тува, Алтай гэдэг дөрвөн угсаатан бий. Үүний дараа Ойрхи Дорнод гэж нэрлэдэг Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг улсууд. Энд Хазара, Аймак, Могол үндэстнүүд байдаг.

-Тархан суурьшсан монгол үндэстнүүдийг энэ яг монгол үндэстэн мөн гэдгийг юугаар, яаж нотолж байна вэ гэдэг нь уншигчдад сонирхолтой байгаа...

-Бид нарын судалгааны хэсэг маань яг 800 жилийн өмнөх байлдан дагууллын дараа түүх хэрхэн үргэлжилсэн бэ. Үүнийг бүгдээрээ мэдье, бодитойгоор хүмүүсийн ярианаас, ахуй байдлаас харъя гэж үзсэний үндсэн дээр тухайн улс орнуудад явж өөрийн биеэр судалгаа шинжилгээ, уулзалт ярилцлага хийж баримтжуулж байгаа юм шүү дээ. Миний хувьд яг таван жилийн турш энэ ажил дээр дагнан ажиллаж байна. Би өөрөө урлаг судлаач мэргэжилтэй учраас хүмүүсийн хувцас хэрэглэлээс маш олныг анзаардаг.

Хамгийн анх таван жилийн өмнө Цагаанмонгол гэдэг үндэстэн дээр очихдоо энэ ажил дээр тууштай зогсъё гэж бодсон. Бид хийхгүй юм бол хэн хийх юм бэ. Америк, Японы монголч эрдэмтэд энэ Афган, Иран, Хятадад очиж судалгаа хийхээсээ илүү үндэс угсаа нэгт бид өөрсдөө очиж. талхыг нь. төмсийг нь "очиж, талхыг нь, төмсийг нь" хувааж идэнгээ түүхийн улбаагаа бодитойгоор, баримттайгаар мэдэж авсан нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой шүү дээ.

-Та бүхнийг очиход тэр хүмүүс хэрхэн хүлээж авч байх юм?

-Анх цагаан монголчуудтай уулзахад "780-аад жилийн турш та нарыг хүндэлсээр ирлээ. Бид монгол хүмүүстэй уулзах хувьтай хүн байжээ" гэж их сайхан хүлээж авч, сэтгэлээ уудлан бидэнтэй ярилцсан. Тэдний амьдрал их хүнд л дээ. Шинийн 15 хүртэл гахайны махтай шөлтэй хоол иддэг. Хамгийн боломжтой хоол нь энэ. Бид тэдэнтэй уулзаж, ярилцаж байхдаа зүрх шимширмээр, өрөвдмөөр түүхийг харж байсан. Хэд хэдэн удаагийн уулзалт, судалгаагаар бид энэхүү баримт түүхээ монгол түмэндээ хүргэх нь бид нарын үүрэг юм байна гэж мэдрээд, одоо эхнээс нь ард түмэндээ сонирхуулж байна. Монголчууд маань маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч, бидэнд урмын үг хайрлаж байна.

-Тэрхүү монгол үндэстнүүд маань өөрсдийгөө монгол үндэстэн гэдгээрээ үнэхээр бахархаж байна уу. Монгол гэдэг улсын тухай ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хазара хүмүүс зургаан сая. Тэдний зарим нь "бид монгол биш" гэдэг. Яагаад гэвэл монголчуудын байлдан дагуулал, хүчирхэг байдлаас болоод бид 800 жилийн турш хүмүүсийн дарамтлал дор амьдарч байна гэдэг бол зарим нь бид монгол үндэстэн мөн, бид хаадын удам гэдэг. Дээд монгол үндэстнүүдийн хувьд боловсрол өндөртэй. Бараг бүгдээрээ их, дээд сургууль төгссөн тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн хувьд монгол гэдэг нэрээр үнэхээр бахархдаг юм билээ. Тэд монголын бахархал болсон Чингис хаанаас эхлээд хар чоно, Чингисийн баатруудын зураг гээд монголын холбоотой бүхий л мэдээ мэдээллийг цуглуулдаг. Тэр бүү хэл, монгол дуучдын хамгийн сүүлийн үеийн CD хуурцгийг хүртэл монголоос өндөр үнээр захиж авчруулдаг. Харин Цагаан монгол, Дагур, Бао-ань, Ёгар, Салар үндэстнүүдийн хувьд үнэхээр монгол гэдэг үндэстэн байгаа болов уу, байхгүй болов уу. Хэрэв байгаа бол морио унаад, сэлмээ бариад явж байгаа байх даа гэж боддог. Афган хүмүүсийн хувьд дайн байлдаан болж байна. Тэнд мусулман шашин илүү давамгай. Дайн самуунтай байгаа

газар буй хүмүүс монгол гэдэг үндэстэн байгаа болов уу, очиж үзэх юмсан гэхээсээ илүү зүгээр л амьд мэнд, хоол ундтай байх юмсан гэдэг л тэр хүмүүсийн хамгийн том хүсэл, мөрөөдөл шүү дээ. Ер нь бол тухайн үндэстний боловсрол, өв уламжлалаа хэр зэрэг хадгалагдаж үлдсэнээс л шалтгаална.

-Хазара хүмүүсийг монгол үндэстэн гэдгийг нотлох зүйл нь юу вэ?

-Бид Чингис хааны очсон тосгон, хот бүрт очсон болохоор тэндээс үлдсэн туурь бодит байдлууд, мөн нутгийн ахмадуудын хууч ярианаас сонсоход үнэхээр монголчууд гэдэг нь нотлогддог. Хазара хүмүүсийн хувьд дари хэлээр ярьдаг боловч шагай гэх зэрэг зарим үгээ монголоор хэлнэ. Царай зүсний хувьд яг л монгол төрхтэй. Афганистанд Узбек, Тажик, Балуч, Пашту, Хазара гэсэн таван үндэстний хамгийн дор хүнд байдалтай байгаа үндэстэн нь Хазара. Пашту, Тажик, Балуч үндэстнийг ажиглахаар оросжуу ч юм шиг яг Узбекстанд очсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Ерөнхийдөө Дундад Азийн нийтлэг төрхийг хардаг. Харин гудамжаар явж байгаад энэ хазара үндэстэн байна даа гээд өөрөөс нь асуухад, эсвэл хүнээр асуулгахаар тэр хүн яг л хазара хүн байдаг. Манай ахтай адилхан ч юм шиг, эсвэл манай найзын аавтай ч адилхан юм шиг яг л монголжуу царайтай, хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай тийм л хүмүүс байдаг.

-Тархан суурьшсан монгол үндэстнүүдийн үндэснийхээ өв соёлыг хамгийн их хадгалж үлдсэн нь. Яг эх хэлээрээ ярьдаг юм уу...

-Сэтгэл догдолмоор, зүрх шимширмээр зүйл их харагддаг. Тэр хүмүүсийн монголоо гэсэн сэтгэлийг мэдрээд зүрх шимшрэхгүй байхын аргагүй. Дээд монголд очиход бага сургуулийнх нь музей бүгд монгол ахуй амьдралтай холбоотой байхыг харсан. Бүх ном судар нь монгол бичгээр бичигдсэн. "Нүүдэл суудал", "Лу", "Алтантовч", "Гэсэржангарын тууж, "Нууц товчоо", "Мандухай хатны түүх", "Батмөнх даян хааны түүх" гээд бүгд монголоор. Гэтэл манай залуус "бид монгол, бид монгол" гээд л яриад байдаг. Харин бид түүх соёл, өв уламжлалаа хэр авч үлдэж байгаа билээ. Ялангуяа залуучууд. Үнэхээр цээжээ дэлдэж байгаа бол яг түүн шигээ ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байх аа. Ялангуяа монгол бичгээ чөлөөтэй хэрэглэдэг болчихвол маш гайхамшигтай. Монголоос 4000 км-ын хол, далайн түвшнээс 3800-5800 метрийн өндөрт байдаг. Уул толгод, гол мөрөн, нутаг ус нь бүгд монгол нэртэй. Бүх ерөөл магтаал, хоол унд, хувцас зүүсгэл, хөсөг тэрэг, эсгий үүд гээд монгол өв соёл тэнд илүү байна.

-Танд ер нь ингэж судлах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Манай нэвтрүүлгийн дараа хүмүүс намайг олон төрлөөр хэлсэн. Зарим нь бараг хөдөө явж үзээгүй байж юу судлаад байгаа юм бэ гээд л. Би Улаанбаатарынх л даа. Монголын нийслэлийг дэлхий Хархорин гэж мэддэг байх гэж боддог юм. Хархорин гэдэг газар би арав гаруй жил амьдарсан. Тэнд амьдарч байхдаа л Монголын эзэнт гүрэн энэ л газраас эхэлсэн шиг, Монголын эзэнт гүрний нэр энэ газартай салшгүй холбоотой шиг яагаад энэ газраас судалгаа эхэлж явж болохгүй гэж бодсон. Энэ нь илүү зөв байх аа гэж бодсон. Миний мэргэжил, миний амьдарч байсан газар үүнд илүү нөлөөлсөн гэж боддог юм. Монголын жирийн нэг залуус, монголын төлөө цохилох зүрхтэй, мэдлэг, чадвартай залуус яагаад явж болохгүй гэж.

-Судалгааны ажил цааш хэдий болтол үргэлжлэх бол?

-Мэдээж судалгааны ажил цааш үргэлжилнэ. Улам илүү баялаг, өргөн хүрээтэй, шинэ содон, ховор мэдээллүүдийг авчирах болно. Манай багт эмч, багш гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс явдаг. Заримдаа би ганцаараа ч явах нь бий. Зарим нь дайн самуунтай, хаалттай дэглэмтэй тийм газрууд учраас тийм гоё баян аяллаар, тухтай аяллаар ерөөсөө аялж үзээгүй гэхэд болно. Удахгүй би Иран, Ирак гэдэг газар луу явах гэж байна. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин байсан гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл Монголын эзэнт гүрний баруун нийслэл Ираны Табриз гэдэг хот байжээ. Энэ газар луу очихын тулд нэлээн удаан оролдож байна. Явахыг их хүсч байна. Миний зорилго бол Чингис хааны очсон бүх газар очно гэж боддог. Очно гэдэгтээ найдаж байна. Иран, Ирак руу явчих юм бол ерөнхийдөө Чингис хааны очсон улсууд дуусч байгаа. Цаашлаад муж, хотууд руу очих юм.
-Танд ажлын амжилт хүсье.
Г.Мянганцэцэг
Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарна уу

Хазара Пакистан , Монгол Улс


Хазара блогыг бичих явцад, Бид нэгдэн нийлэх , тэдний эх орондоо авчирах , гэх мэтээр ярилцаж байгаач , монгол улс Пакистан улстай гадаад харилцаа ямар түвшинд байдаг вэ?
Пакистан улсын иргэдээс тусдаа , Монгол Гарал Үүсэлтэй Хазара Нарыг монголд суурьшуулахтай холбогдсон асуудалд , Монгол улс ямар байр суурьтай хандах нь сонирхолтой байна.

Доорхи мэдээлэлийг уншаад нэгэн дүгнэлт хийнэ үү.
Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас Пакистаны иргэн Хазара виз авах гээд чадаагүй талаар Болодьн зочины хуудас дээр байгаа мэдээлэлийг энд бас хавсаргалаа.

Email : komailali@ymail.com

Comments :"During my visit to Japan, I planned to visit Mongolia, but the behaviour of Mongolian Embassy was very cold and even harsh. They asked the purpose of my visit, I told that I am a official of Government of Pakistan and intend to visit Mongolia just to see the country of My fore father. I told the Embassy that I am mongol, who during raids on wester world settled in Afghanistan and onward after a severe defeat by Afghan Govt: we came to present Pakistan and joined Royal British Army. Here a complete Corps not less 12000 Hazara Mongol troops in the name of Hazara Poineer formed who fought against Japan and stopped the Japanese Army in Burma, where hundreds of our hazara soldiers graveyard still exists. Some Married their and did not came back. Sorry I gone to history and subsequently the Embassy refused to give me visa. I shown my Passport, that I have already visited USA, England, Germany, Gerece, Beijing and now Japan but refused"
2009-05-13



Манай Монгол улс , уугуулшил, нутагшилтын талаар хууль гаргасан уу ? Монгол улсын бүс нутгын ашиг сонирхолд , эдгээр улс ямар байр сууринаас ханддаг вэ гэсэн цогц асуултууд гарч ирж байна.


Пакистан улс
Дипломат харилцаа тогтоосон огноо: 1962-07-06

МОНГОЛ, ПАКИСТАНЫ ХАРИЛЦАА

Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын хооронд 1962 оны 3 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтсон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэх явцад Энэтхэг, Пакистаны харилцааны байдлаас шалтгаалан Монгол Улс Элчин сайдаа Делигээс хавсарган томилохгүй байх хүсэлт тавьсныг харгалзан манай улс Элчин сайдаа Бээжингээс томилж ирсэн. Элчин сайд Д.Цэгмид 1964 онд, С.Сосорбарам 1973 онд, Л.Чулуунбаатар 1979 онд, Ё.Очир 1989 онд, Д.Цахилгаан 1999 онд, Б.Амарсанаа 2004 онд тус тус ИЖБ-ээ барьсан. Пакистаны Элчин сайд 1964, 1966, 1972, 1975, 1981, 1989, 1994, 1999, 2000, 2003 онуудад ИЖБ-ээ барьсан. Бээжинд суугаа шинэ Элчин сайд Салман Баширт агрман хүссэнд зөвшөөрсөн хариуг 2005 оны 4 дүгээр сард өгөв.

Бангладешийн тусгаар тогтнолыг манай улс хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэн, пакистаны тал 1972 оны 1 дүгээр сарын 13-нд Монголтой дипломат харилцаагаа тасалсан тухай ноотыг Москва дахь ЭСЯ-аараа дамжуулан өгсөн. Үүнтэй холбогдуулан манай ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Манай Засгийн газар улс түмний тэгш эрх, өөртөө засан тохинох явдлыг хүндэтгэх тухай НҮБ-ын дүрмэнд заасан зарчмыг баримтлан, Энэтхэгийн хойгт буй болсон бодит байдлыг үндэслэн, Бангладеш улсыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ дипломат алхам нь Пакистаны эсрэг огтхон ч чиглээгүй” гэдгийг дурдаад, “Пакистан улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд цаашид ч чармайх болно” гэсэн аж. 1972 оны 5 дугаар сараас Москва дахь Пакистаны Элчин сайд хоёр орны харилцааг сэргээх асуудлаар манай Элчин сайдтай хэд хэдэн удаа ярилцсаны дараа мөн оны 8 дугаар сарын 2-нд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс дипломат харилцааг сэргээх санал тавьж, ноот гардуулсан. Манай тал уг асуудлыг нааштайгаар хүлээн авч, хоёр тал анх харилцаа тогтоосон өдрийг дипломат харилцаа тогтоосон өдрөөр тооцохоор тохиролцсон. Монгол, Пакистан хоёр улс олон улсын тавцанд зарим асуудлаар бие биеэ дэмжиж ирсэн.

1967 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Пакистан улс нэрээ дэвшүүлэхэд манай улс дэмжсэн. Мөн 1974 онд НҮБ-ын IV хороонд Элчин сайд Б.Дашцэрэнг илтгэгчээр сонгоход Пакистан улс дэмжиж байсан. 1997 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд Пакистанаас нэр дэвшигч сонгогдоход Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд Пакистаны Гадаад хэргийн сайдаас манай Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлсэн захидал ирүүлсэн. Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хоёр орны төр, засгийн удирдагч нар харилцан баяр хүргэсэн цахилгаан утас тогтмол солилцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 2002 оны 6 дугаар сарын 4-нд Казахстаны Алматы хотноо болсон Төв Азид итгэлцэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөний анхдугаар чуулганы үеэр ЛБНПУ-ын Ерөнхийлөгч П.Мушаррафтай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Монгол Улсын Дэд Eрөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 1992 оны 3 дугаар сард Азийн сангийн шугамаар Пакистанд айлчилж, хоёр орны төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд харилцаа тогтоох талаар ярилцаж, Пакистаны парламентын хуралдааны явц, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан. “Шилжилтийн үе дэх БНМАУ-ын Үндсэн хуулийн үүрэг” сэдвээр 1991 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон симпозиумд Пакистаны парламентын гишүүн Асиф Фасимал Дин Хэн Вардак, доктор Мухамед Рахман нар оролцсон.

Пакистаны төлөөлөгчид Хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн Монголоос худалдан авах, бага оврын гурилын үйлдвэр, цахилгаан станц нийлүүлэх боломжийн талаар санал солилцож байжээ. ЛБНПУ-ын Гадаад хэргийн сайд Абдул Саттар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулууныг Пакистанд айлчлахыг 2000 онд урьсан. 2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон АШСТО-уудын V бага хуралд Пакистаны парламентын хоёр гишүүн ирж оролцсон. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд 1998, 1999 онд манай улс нийт 400 орчим мянган ам. долларын бараа импортолсон бол 2000 онд 134 мян. ам.долларын, 2001 онд 6,8 мян. ам.доллар бүхий 19,4 тонн хонины сэмлээгүй буюу самнаагүй ноос экспортолсон байна.

Харин сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хэмжээ эрс буурсан үзүүлэлттэй байна. Манай улсаас Пакистаны дипломатын курс, ИАТГ-ын сургалт, семинарт тус тус 2 хүн жил бүр оролцож байсан. Тус орны дотоод байдал болон бүс нутгийн байдлаас үүдэн дээрх курс, сургуулиудад манай орноос сүүлийн 3 жилд хүн хамрагдаагүй болно. 2004 оны 8 дугаар сард Элчин сайд Б.Амарсанаа Пакистан улсад очиж ИЖБ барих үeэр Пакистаны Eрөнхийлөгч болон Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол Улсад бизнс эрхэлж буй пакистан иргэдийн визний асуудлыг аль болох нааштай хэлбэрээр зохицуулах, тэдний бизнeсийн үйл ажиллагааг дэмжих замаар хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх санал дэвшүүлж байжээ. 2004 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Монгол Улсад зорчих, хувийн урилгаар ирэх, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах болон олон удаагийн виз хүссэн Пакистаны 33 иргэн /хувийн урилгаар ирэх 13, оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахаар 14/ Харьяатын албанд хандсан байна.

Эдгээр иргэдэд TEГ-ын саналыг үндэслэн татгалзсан хариу өгчээ. Энэ асуудлыг нааштай шийдэхийг Бээжинд суугаа Пакистаны ЭСЯ манай талаас удаа дараа хүсч байгаа ба энэ 6 дугаар сарын 24-25-нд Улаанбаатар хотноо болсон АРФ-ын хуралд оролцсон Пакистаны ЭСЯ-ны зөвлөх Бабар Амин ГХЯ болон ХЗДХЯ-нд холбогдох хүмүүстэй уулзсан байна. Одоогийн байдлаар Пакистаны 17 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар бүртгэлтэй ба автомашин оруулж ирж монголын зах зээл дээр борлуулдаг байна.

Эдгээр компаниудад хийсэн шалгалтаар оруулж ирсэн машинаа улсын бүртгэлд оруулалгүй борлуулж байсан, татвараас зайлсхийсэн зэрэг дутагдал илэрсэн байна. Монгол хүнтэй гэр бүл болсон 7 Пакистаны иргэд манайд оршин сууж байна. Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд Салман Башир-т агрeман хүссэнд манай тал зөвшөөрсөн хариу 2005 оны 4 дүгээр сарын 6-нд өгчээ. Тэрээр энэ 6 дугаар сарын 13-нд ИЖБ-ээ барих санал тавьсан ба хугацаа богино байсан тул түр хойшлуулаад байна.

Мэдээлэлийн Эх Сурвалж

МОНГОЛ, ПАКИСТАНЫ ХАРИЛЦАА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам ЛБНПУ, ЛБНПУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Улсын хэргийг тус тус хамаардаг.
Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш Элчин сайд нараа тогтмол харилцан томилж ирсэн. Монгол Улсын Элчин сайд Д.Цэгмид 1964 онд, С.Сосорбарам 1973 онд, Л.Чулуунбаатар 1979 онд, Ё.Очир 1989 онд, Д.Цахилгаан 1999 онд, Л.Амарсанаа 2004 онд тус тус Пакистан Улсад ИЖБ-ээ барьсан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Г.Батсүх 2005 онд ЛБНПУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

ЛБНПУ-ын Элчин сайд нар 1964, 1966, 1972, 1975, 1981, 1989, 1994, 1999, 2000, 2003, 2005 онуудад тус тус Монгол Улсын Төрийн тэргүүнд ИЖБ-ээ барьсан.
Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хоёр орны төр, засгийн удирдагч нар цахилгаан утас тогтмол солилцдог.
Монгол Улс, Пакистан Улс нь хоёр тал, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж олон улсын тавцанд бие биеийн байр суурийг ойлголцож, найрсгаар хамтран ажилладаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2002 оны 6 дугаар сарын 4-нд Казахистаны Алматы хотноо болсон Төв Азид итгэлцэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөний анхдугаар чуулганы үеэр ЛБНПУ-ын Ерөнхийлөгч П.Мушаррафтай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байв. Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 1992 оны 3 дугаар сард Пакистанд айлчилж, хоёр орны төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд харилцаа тогтоосон.
2003 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилалыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын тавдугаар Бага хуралд Пакистаны Парламентын төлөөлөгчид оролцож байв. 2005 онд Пакистан Улсад болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ(ACD)-ний сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил оролцов.
Худалдаа эдийн засгийн харилцааны хувьд 1998, 1999 онд манай улс нийт 400 орчим мянган ам.долларын бараа импортолсон бол 2000 онд 134 мянган ам.доллар, 2001 онд 6,8 мянган ам.долларын 19,4 тонн хонины самнаагүй ноос экспортолсон байна. Харин сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хэмжээ эрс буурсан үзүүлэлттэй байна.
Монгол, Пакистаны Худалдааны танхимууд 2003 онд харилцаа тогтоосон.
Пакистаны тал залуу дипломатуудад зориулсан тусгай сургалт, шуудан холбоо, банк, санхүү, төмөр зам, хяналт шалгалт, иргэний нислэг зэрэг чиглэлээр зохион байгуулдаг богино хугацааны сургалтад Монгол Улсын мэргэжилтнүүдийг хамруулдаг.
Мэдээлэлийн Эх Сурвалж


Холбоотой мэдээлэл
Seminar on racial similarity in relationships between Hazaras & Mongols held in Quetta
Монголд Хазара Бизнэсмэнүүд авчрах
 ПАКИСТАНЫ ХАЗАРУУД: ХОЛБОО ТОГТООМООР БАЙНА...

Bolod's Tours & Guesthouse


Дэлхийн монголчуудад зориулж үйл ажиллагаа явуулдаг Болодын тэргүүн нүүрэнд байгаа мэдээлэл миний анхааралыг татлаа.

Монгол хувь хүмүүс , олон нийтийн байгууллага, бизнэсийн байгууллагууд ашиг сонирхолоо нэгтгэж байж , бидний чин хүсэл бүрдэх юм.
Дэлхийн монголчууд нэгдэгтүн .
Dear Guest,

Sain bainu?/ "Are you fine?"/. Ta saikhan namarjij bainu?/"Are you having a good autumn ?"
It's me, Bolod, a Mongol man who runs a tour operator-the Bolod's Tours and Guesthouse in Mongolia.


Thank you for visiting my live website! It's about Mongolia and the Mongols.


Welcome to the ancestral heartland for more than 12 mln. Mongols who live now in 8 countries/Mongolia/2.7mln/, China/6.0mln/, Afghanistan/2.5-3.0mln/, Russia/0.8mln/, Iran, Burma, Kyrgyzstan and Pakistan/. ...If we can bring Mogholis, Kalmyks and those Hazaras who are clearly of Mongol descent and who want it themselves, back to the central land of their ancestors ?! They wouldn't be coming to Mongolia as refugees, they will be here at home ! ... If Astana is bringing the Kazaks from different countries to Kazakhstan in order to make their country stronger, why Ulaanbaatar wouldn't consider to do the same?! We have enough land for everybody who wants to settle in the ancestor's land. UN should help us too. When Soviet Union ended up with the splits, Germany has received ethnic Germans from Russia, Kazakhstan, Ukraine and other former republics too. Remember, Turkey received ethnic Turks from Bulgaria when Todor Jivkov changed his mind towards them. Russia welcomes more and more ethnic Russians from the post-Soviet countries to settle in their country.


We, the Mongols are even more separated than the ill-fated Kurdish people. Do we know any person, any family or any nation who is happy for being separated ?!


We invite you to visit the country and its people. You will be visiting a people with centuries-old nomadic lifestyle, listening to the absolute silence and breathing the purest ever air and seeing the eternal blue sky dominating over this beautiful land on Central Asian plateau:

green taiga forests, the second largest fresh water lake in Siberia, ancient burials, icy streams of crystal clear rivers, in its north,
two-humped camels, towering sand dunes, green oases with saksaul trees, rocky mountains in scarsely green plains, natural formations of cliffs... in its South,

endless steppes, homeland of best horses, bird gathering at blue lakes, fishing rivers, numerous gazelles, volcanic craters... in its East,

snow capped mountains, great lakes, rock paintings, steep canyons, yak herds and massive sand dunes, mountain and field caves ... in its West!

Discover Mongolia with Bolod's Tours which operates since 1991! Stay comfortably in Bolod's guesthouses operate since 2000! It's a truly experienced native tour operator and guesthouse reccommended by Lonely Planet's "Mongolia" guidebook of 2001/page 139/ and 2005/pages 69, 72/ and its "Trans Siberian Railway" of 2006/p. 263/, "Mongoru"/in Japanese/ by Globe-Trotter/ of 2007-2008/page 56/, "Mongolie" by Petit Fute of 2008-2009/page 86/and on the www.mongoliatourism.gov.mn- the official tourism website of Mongolia.

What's now the situation with Mongolia's tourism like? As Mr. Davaadorj Ts, the Minister of the Manufacturing and Trade admitted on October 2nd, 2007, on TV, "-Now, most foreign tourists enter and leave Mongolia by foreign-owned airlines or trains, stay at foreign-owned accommodations, eat at foreign restaurants and travel with foreign tour companies". It's true, indeed, nowdays.

This country doesn't need foreign investments in fields where the Mongols are capable or must do businesses themselves. What kind of foreign investments does Mongolia indeed need? The country needs foreign investment in manufacturing and technology most!!! Mongolia's rulers must serve in the interests of their own people.

I'm almost one of patriots who want to remain in this last homeland instead of emigrating abroad as too many Mongols do so. Exodus of its young population and export of its women are the greatest threats to the further existense of Mongols as a nation...
Nationwide mining boom and gold rush are the greatest threat to Mongolia's nature... The gold may feed the people for 50 years, while preserved Nature-Mother would be able do it for another 5000 years.
Thank you for taking your time visiting my modest website.
I will keep my website live and constantly updated.
Bolod

Мэдээлэлийн эх сурвалж энд дарна уу

Thursday, October 22, 2009

Монголчууд Англи хэлдээр Хазара Монголчуудын түүхийг бичих

Хазара Монголчуудын талаар англи хэл дээр гоогэлдлээ , үүний эцэст нэг бодол толгойд орж ирэв .
Гадны хүмүүс л Монголчууд Хазара нартай хэрхэн холбоотой байдаг талаар дурьдаж байна тэгвэл одоо бид өөрсдөө бичих цаг нь болжээ.

Манай монголчууд англи хэл дээр Хазара Монголчуудын соёл түүхийн талаар бичвэл дэлхийн нийт англи хэлтэй уншигчидад сонирхолтой байхнээ.
Өдөр ирэх тусам , монголчууд Хазара ахан дүүсийнхээн тухай өгүүлж байна.
Үүнийг дэлхий нийт мэдэх ёстой.
Энд нэг англиар бичигддэг монгол блог дээр хазара нарын тухай цухас дурьдажээ.

Hazara


1) One of Ulaanbaatar's few Indian restaurants.
2) A six-million-strong ethnic group, composing about 10% of Afghanistan's total population.

A great deal of speculation, and at least some genetic evidence (which I won't pretend to understand in full) indicates that the Hazara are descended in large part from Mongols. I dare not make a pronouncement one way or the other on the truth of this matter, but it's still an interesting story.
What's even more interesting is, as Asian Gypsy pointed out today, every year two Hazara students from Afghanistan get scholarships to study in Mongolia. This year, the applicants were apparently so awesome that the committee selected three. Congratulations to the winners, it's a great opportunity!
If you don't understand why, consider the following. Mongolia is pretty consistently rated as a free, democratic, and business-friendly country. This is exactly the sort of country that Afghanistan is trying to become, at least in theory. Exposure to that kind of country could only be a positive influence for Afghani students. What's more, Mongolia is not a warzone. In fact, it's not even close, even taking into account last year's post-election riot. Studying in Mongolia would probably be much safer, on the whole, than studying in Afghanistan.
Anyway, I wish the students good luck with their studies and all the best in the future. This really is fantastic news for the students who got picked
Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарж орно уу

Seminar on racial similarity in relationships between Hazaras & Mongols held in Quetta


Сэтгүүлч Болормаагийн Пакистан Улсын Хазарачуудтай хийсэн уулзалтын мэдээлэлийг англи хэл дээр энд оруулав.
Дашрамд хэлхэд Хазара Үндэстэн сэтгүүл хазара соёл , боловсрол , түүхийн баримт, сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтэлдэг .



Сэтгүүлч Болормааг Пакистанд хүлээн авч энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
Hazaranation дээр сэтгүүлч Болормаагын нэвтрүүлгийн тухай англи хэл дээр хөрвүүлж нийтлэх болно.
Монголын олон нийтийн сувгаар Хазара Монголчуудын харилцааны талаарх сонирхолтой мэдээлүүдийг англи хэлдээр хэвлэн нийтэлсэнээр дэлхийн нийт хазара хүмүүс биднийг хэрхэн үндэс угсаа ахан дүүсээ дэмждэгийг мэдэх нь зүйн хэрэг билээ.




QUETTA, April 17th 2009: Moderator of www.hazaranation.com on Friday organized a one-day interactive seminar on “racial similarity in relationships between Hazaras and Mongols” at the Hazara Community Hall on Alamdar Road Quetta.


Speakers and guests shared their ideas and debated extensively the relationships and similarities between Hazara and Mongolian nations. Speaking on the occasion, Mongolian TV journalist, Ms. Bolormaa Natsagdorj highlighted the similarities between lifestyles, and world outlook which have common roots in Mongolia and Hazara societies. To make a TV program to introduce Hazaras to the people of Mongolia.

She said that Mongol and Mongolian people had always been center of international events in the world particularly in Asia, who all the times remained victorious in wars and after conquering Eurasian landmass and ruled in large region.

“The Mongols along with their most powerful armies, emerging from newly-consolidated heartland north of Gobi in 13th century, crossed Urals and conquered western Asia [Persia existing Iran; Iraq, the then center of Muslim caliphate], Eastern Europe, Austria and Adriatic. Besides, they also invaded and conquered China, Java and Japan,” she explained.

European kingdoms and principalities formed alliances to wage united war against Mongols, even, Christians’ states from Europe made alliances with Muslims in Egypt and Palestine for waging unified and cohesive war against their common enemy ─ Mongols, but they all failed to defeat Mongolians, she added.

The Mongols despite being less in number, but invaded and conquered, and subsequently ruled over large parts of the world which displayed their considerable achievements, she said, adding that Mongols own legal tradition needed to go back to Mongolian heartland to elect new Khan which halted the Mongolians advances across the globe.

Ms. Bolormaa Natsagdorj said that that conquers and victories of Mongols brought infusion of innovative ideas and unity which helped in conquering countries and bringing stability for trade and business in large parts of the world.

She highlighted influences and positive impacts of Mongolians invasions, conquers and their rules and polity in the political, economic, social, legal and educational systems in the conquered regions .

She further underlined comprehensively about the geography of Mongolians and its certain strategic features located in central Asia.

She also highlighted various aspects of culture and social values of Mongols and their changes in culture and social systems in modern times, besides religious customs and festivals of Mongols which have deep relationships to that of Hazaras.

She also extensively debated about Hazaras and their origin of Mongolians, besides similarities of dozens of words being used both by Hazaras and Mongols for same things even in modern time, similarities between customs and temperaments of the people of Hazaras and Mongols.

Speaking on the occasion, eminent Hazara scholar, Muhammad Ishaq Muhammadi highlighted about Hazaras being Mongolian origin.

Balochistan Minister Jan Ali Changezi, representatives of Hazara Democratic Party, Itihad e Tajiran, Hazaragi Drama Association, Milo Shaheed Trust, Wahdat Guardian, Ummat Education Institute, scholars, writers, intellectuals, Tanzeem Nasli-i-Naw Hazara Mughal and other concerned academicians attended the seminar.

The participants at the seminar debated and highlighted the strong racial relationships and similarities between Hazaras and Mongols with reference to histories and authenticated books.

Altaf Hussain Safdari

(Posted by Altaf Hussain April 17th, 2009)

Энэхүү уулзалтын зургуудыг энд дарж үзнэ үү
Мэдээлэлийн Эх Сурвалж

Wednesday, October 21, 2009

Монголд Хазара Бизнэсмэнүүд авчрах

Би сая Пакистанд байдаг Хазара Монгол ахтай чаталхад , Пакистанаас монголруу чиглэсэн импорт эхпoртийн бизнэс хийвэл бизнэсийн нөхцөл ямар байдаг талаар сонирхож байна.


2002 оны үед монголд пакистан хүмүүс машин засвар болон худалдаа эрхэлдэг байсан одоо ямар байгаа бол ?
Энэ талаар мэддэг хүн байвал надруу эмайл явуулна уу ?
Бидний монголчууд , Дэлхийн Хазара монголчуудтайгаа нэгдэх ёстой гэхдээ яаж ?
Миний бодлоор, боловсрол, соёл, эдийн засаг худалдааны харилцаа хамгын хурдацтай дэвшилд хүргэх болно гэсэн хөнгөн төсөөлөл байна.

Тэднийг монголд бизнэс эрхлэх аятай тухтай бололцоог олговол , хэн хэндээ хэрэгтэйсэн.

Норвэги дахь Хазара Монгол Хамтлаг Манжи

Норвэгид амьдраж байгаа Хазара залуусын вэбээс зарим зургуудыг авлаа.

Зүс царай дүр төрх шууд монголоороо.
Тэдний бичлэгийг энд дарж үзнэ үү ?
Шабана Султани , Мусакхан Султани нарын зургын цомгыг заавал үзээрэй .
http://www.manjiarts.com/

Tuesday, October 20, 2009

Дэлхийн Монгол айл цувралын зургууд


Дэлхийн Монгол Айл Цувралын Афганистаний Бамян Мужид хийсэн нэвтрүүлгийн ховор гэрэл зургуудыг Сэтгүүлч Буянбадрах ахын The Mongols вэб дээрх хуудаснаас авлаа.




НТВ гийн Дэлхийн Монгол Айл Цувралын Хазара Монголчууд гэрэл зургуудыг  доорхи линкээр орж үзнэ үү
Энэ тв нэвтрүүлгийн нийтлэлийг энэ линк дээр дарж уншина уу
Сэтгүүлч М.БУЯНБАДРАХ http://themongols.ning.com/profile/BooM  buyan@mail.mn
продюсер Д. Сайнбаяр http://sainbayar.blogspot.com/

Хазара Кочи нарын Мөргөлдөөнд 13 Хазара Алуулж 30 Хүн Шархдав


Хамаг Монгол сэтгүүл дээр хамгын ардчилсан эх оронч монголчуудын нэгдэл байдаг гэж хувидаа боддог юм .

Энэхүү Хазара нийтлэлүүдийн доорхи сэтгэгдэлүүдийг анхаарал тавьж уншина уу ?
Монголчууд Хазара Нарыг монголд суурьшуулах асуудалыг ч хөндөж байгаа юм шүү.

6-сарын 17-ны өдөр Афганистаны төвөөр байрлалтай Хазаражат нутгийн Бэсүүд дүүрэгт нутгийн оршин суугч Хазара үндэстнүүд болон Пүштүн нүүдэлчин Кочи (Кучи) овгуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч 13 Хазара алуулж, 30 Хазара иргэд шархаджээ.

Хоёр тал хоюул бие биеэ мөргөлдөөнийг эхэлсэн хэмээн зэмлэж байгаа боловч, мөргөлдөөнд нийт 13 хүн алуулж 30 гаруй хүн шархадсан гэсэнээс энэ бүгд хохирол нь зөвхөн Хазара талаас гарсан бололтой. Кочи овгийн талын хохиролыг аль ч талаас мэдээлээгүй байна.
Хазарагийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн мэдээлсэнээр Кочи овгийн талаас хүнд хөнгөнөөр зэвсэглэсэн этгээдүүд 175 Хазар суурингууд руу дайрч мөргөлдөөнийг эхэлсэн бөгөөд Хазара нар гар дор байгаа зүйлсээ ашиглан хамгаалалт явуулсан байна.
Кочи овгийн төлөөлөгчийн хэлж буйгаар Хазара нар өөрийн дөрвөн хүнийг алуулсаны дараа Кочи овгийн суурингууд руу довтолж 130 гаруй айлыг дүрвүүлсэн аж. Тэдний үзэж буйгаар Хазара нар шинэ засгийн газар бий болсоноос хойш засгийн газар болон олон улсын дэмжлэгийг аваад бөгөөд үүндээ нэлээд "давраад" байгаа аж.

Газар нутаг бэлчээр булаалдсан энэхүү мөргөлдөөн нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд, энэ зөрчилүүд нь голдуу тооны олноор давамгайлсан, Пүштүн үндэстнүүдийн толгойлсон засгийн газрын дэмжлэгийг авдаг Кочи овгийнхны ялалтаар дуусдаг.

Афганистаны цөөнх болох, царай зүс бие бялдараар Афганы бусад үндэстнүүдээс эрс ялгардаг Монгол гаралтай Хазара хүмүүсийг хавчин гадуурхах, алж хөнөөх, эд хөрөнгө газар нутгийг нь дээрэмдэх ажиллгааа өнөөг хүртэл явагдсаар байгааг энэ баримт харуулж байна. Монгол улс, Монгол үндэстнүүд бид энэ байдлыг хараад огт зүгээр сууж байх ёсгүй гэж бодож байна. Бид үндэстнийхээ хувьд энэ асуудалд хандаж зөвхөн Монгол гаралтайнхаа төлөө алуулж байгаа Хазара нарыг алах асуудлыг зогсооход шаардагдах бүх л арга хэмжээг авах нь бидний үүрэг гэж үзэж байна.

Эх сурвалж

Афганистанаас Амь Зулбасан Хазара Эрийн Түүх


Амэрикийн Монголчуудын Хамаг Монгол Онлайн сэтгүүлээс энэ мэдээлэлийг авлаа.
Ибрагим (Ibrahim Mohebi) хэмээх энэ нэгэн Хазара эр төрөлх Афганистaнаасаа амь зулбан зугтаж Канадад ирээд 5 жил болж буй аж. Хуурамч паспорт, онгоцны тийзийг Афганаас дүрвэгсдэд зуучилдаг Пакистан гаралтай нэгнээс худалдан авч онгоцонд суусан бөгөөд Пакистан эр "Торонтод буугаад автобусанд суугаад Америк ороорой" гэж захисан гэнэ. Эхнэр гурван хүүхдээ нутагтаа орхиод ирсэн 36 настай Ибрагим хувьдаа байсан Тоёота Королла машинаа болон гэр бүлийнхээ үнэт эдлэлийг заран $15,000 доллар цуглуулан хуурамч паспорт онгоцний тийз дамаар худалдан авч чадсан нь түүнд амь гарах цорийн ганц боломж байсан бололтой.


2004 оны 12-сарын 31 ний орой Торонто хотын онгоцны буудалд буусан түүнийг Канадын цагаачидын албаныхан гавлан авч одсон нь түүний хувьд тийм ч муу зүйл байсангүй. Канадаас дүрвэгчийн статус аван улмаар Канадад амьдрах оршин суугчын эрхийг авч чадсан Ибрагим боловсролтой нэгэн бөгөөд нутагтаа байхдаа Мазари Шариф хэмээх Хазара хүмүүс голчлон амьдардаг хотод эмч хийдэг байсан байна. 1998 онд Талибанууд засгийн эрхийг бүр мөсөн авч Хазара гаралтай иргэдийг алж хядан уул хад руу дүрвүүлэн хөөхөд Германы тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж байсан тэрвээр гарын дор байх эмнэлэгийн багаж хэрэгсэлээ аван ууланд дүрвэн гарч улмаар Пакистан луу зугтан оржээ. Гэвч боловсрол сайтай түүний хувьд цагын уур амьсгал нааштай болсон 2003 онд НҮБ-ийн төсөл дээр ажиллах боломж олдож Кабулд ирсэн боловч удалгүй 2004 онд түүнийг талибанууд түүнийг Америкийн тагнуул хэмээн сэжиглэн (эсвэл худал шалтаг заан) хулгайлан авч явсан аж. Энэ удаа тэрэнд аз таарч Америкуудын хүчээр талибануудын гараас мултарсан ба эхнэр хүүхдүүдээ орхин мөн ахин Пакистан луу зугтан гарсан байна.
Шинээр ирж буй цагаачидын нэгэн адил Ибрагим амьдралаа шинээр эхэлж Subway sandwich shop-д ажиллаж эхэлсэн ба одоо тэрээр ажилда дадлагажин Subway-д менежер болж хажуугаар нь Канадын эмнэлэгийн ном судруудыг судалж байна.

Дайн дажинд нэрвэгдсэн улсаас гарч энх тайван амгалан улсад ирсэндээ тэр хамгийн баяртай байгаа ба Канадад сайн ажиллаж чадах л юм бол сайхан амьдрах хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж их байна, боломж үүдийг чин тогшиж байна гэж тэр өгүүлж байна. Тэрвээр эхнэр хүүхдээ авчирахаар хөөцөлдөөд даруй 3 жил болоод байгаа ба Афганистанд авилгал дээд цэгтээ хөгжиж засгийн газар нь хүнд сурталтай гээд Канадыг Афганистантай харьцуулахад адил төстэй ганц зүйл нь Канадын засгийн газрын ажиллагаа нь төвөг ихтэй, Афганы засаглалтай харьцуулахуйц хүнд сурталтай байна хэмээжээ.

Ибрагим гэр бүлээ, эхнэр хүүхдээ авчрах нь хамгийн чухал, тэдэнгүйгээр амьдрашгүй гээд, амьдрах гэж ядаж байхад ширээн дээр талх байх нь л чухал, надад удаан цагаар хоол зөөж ресторанд ажиллах, лангууны ард урт хугацаагаар зогсохоос шантраад байх зүйл алга гэж өгүүлж байв!

Apr 04, 2009 The Star

Nicholas Keung

IMMIGRATION REPORTER
Toronto Canada

Холбогдолтой Мэдээнүүд:
Хазара Кочи нарын Мөргөлдөөнд 13 Хазара Алуулж 30 Хүн Шархдав
Талибаны Дарангуйлал ба Хазара нарын Эрх Чөлөөний Тэмцэл III
"Хазара" цувралын 2-р хэсэг Хазара болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл
"Хазара" цувралын 1-р хэсэг Хазара гэж Хэн Бэ?


Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарж орно уу

ПАКИСТАНЫ ХАЗАРУУД: ХОЛБОО ТОГТООМООР БАЙНА...

Монгол сэтгүүлч Н.Болормаагын Даяар Монгол сэтгүүлд нийтэлсэн сурвалжлагын тэмдэглэлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.


Күетта руу явах өмнөх орой онгоцны тийзээ автал Балучистан мужид онц байдал зарлачихав. Гэлээ ч дотор хүнээ чагнаж байгаад нисчихлээ. Балучистан нь Пакистаны баруун хэсэгт Афганистан, Ирантай хил залган оршдог энэ улсын хамгийн том муж . Нийслэл нь миний зорих гэж байгаа Күетта хот. Сүүлийн саруудад энэ мужид улс төрийн байдал нилээн ноцтой тогтворгүй болж ээлж дараалсан аллагууд гарч, үймээн самуун дэгдээд байгаа. Энэ удаа Балуч үндэстний 3 удирдагчийн амь насыг санаатайгаар хөнөөсөн явдал байлаа. Өөрөөр хэлбэл “захиаллагат аллага” гэсэн үг л дээ.Энэ тухай эргээд өгүүлэх тул түр орхие.





Зураг дээр: Эрдэмтэн Ниазын \зургийн цомог харж байгаа нь\ гэрт

Ингээд Күеттад газардаж, 2 сарын турш имэйлээр харилцаж эчнээ танил болсон хамтран ажиллах багийн гишүүд маань миний нэрийг хуудас цаасан дээр бичээд барьчихсан ирэгсдын танхимд зогсож байлаа. Тэд бол www.hazaranation.com цахим хуудсыг ажиллуулдаг Алтаф, Мухтаар, Хажи нар юм. Тэдний нүүр царай цаанаа л нэг монголжуу төрхтэй харагдана.

Онгоцны буудлаас бид шууд Фокир Хуссэйных руу хөдөллөө. Миний зочлох гэж байгаа анхны хазара айл. Фокир Хуссэйн Күетта хотын Цагдаагийн Газрын даргаар ажилладаг. Аюулгүй байдлыг бодолцож хамгаалалтын 2 тэрэг, цагдаа нарын хамт онгоцны буудал руу илгээж манай багиинханд тусалжээ.

Күетта нь хуурай шар шороон хөрстэй, хадархаг уулсаар хүрээлэгдсэн ерөнхийдөө бол манай говийг санагдуулам байгалийн тогтоцтой газар байлаа. Буу шийдэм үүрсэн цэрэг,цагдаагаас өөр харагдах хүнгүй, дэлгүүр хоршоо гээд бүхий л байшин сав хаалгаа барьсан харагдана. Хотын төв хэсэгт жагсаал цуглаан болж үймэлдэж байна гэж дуулдав .

Фокирийн гэрийн гадаа ирэхэд тэрээр бидний ирэхийг хүлээгээд зогсож байлаа. Удаан уулзалдаагүй эртний танилууд шиг мэндэлцгээж гэрт нь орлоо.Гэрийн эзэгтэй хэдийн хоол унд бэлдчихсэн чанга тэврэн угтлаа. Үдийн хоол хамт идэнгээ хазара, монголын түүх, одоогийн байдал, гэр бүлийнхээ тухай гээд хуучлах зүйл юун эс мундахав.
Зураг: Манай багийнхан


Ингээд арын ажлууд маань шил дараалан хүлээж байгаа тул Фокирийнхээс хөдлөх тийш хандав. Миний очсон айл бүр, уулзсан хүн бүр халуун дулаан сэтгэлээр угтаж эрчүүдтэй нь гар барин, эмэгтэйчүүд нь чанга тэврэн байлаа. Хазарууд бол лалын шашинтай хүмүүс. Лалын ѐсонд эрчүүд нь эрчүүдтэйгээ, хүүхнүүд нь хүүхнүүдтэйгээ л тэврэлдэн мэндчилнэ. Ингэхдээ гурван удаа үнсэнэ. Уулзсан хүн бүр л анх удаа монгол хүн “амьдаар нь” харж байна гэнэ. Зарим нь тас ширтээд зогсчихно.Тэгснээ чи яг л хазара эмэгтэй шиг байна гэнэ.


„Tanzeem Nasl-e Nau Hazara Mughal“ нэртэй түүх, соѐл, боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага Хазара хороололд байдаг. Энэ байгууллагыг үндэслэгч Гулам Али Хайдарын 9-р ангид байхдаа Иран,Иракт хийсэн аялал нь түүнд мартахын аргагүй дурсамж үлдээжээ. Энэ нь хэн нэгний түүнд “Өө зэрлэг хүн” хэмээн хэлсэн ялгаварлан гадуурхсан үг байж.

Түүнээс хойш “ Би хэн юм бэ?, Миний бие хүнийг тодорхойлдог хазара гэдэг үг хаанаас бий болсон юм бэ?, Түүхэнд хаанаас тогтсон үг вэ? “ энэ асуултууд амьдралын минь туршид дагалдсаар 1960аад оны үед энэ байгууллагыг байгуулахад хүргэсэн билээ гэж Гулам өгүүлсэн байдаг. Күеттагийн гудамжинд Хазара гэгдэх мартагдсан тэр хүмүүст энэ байгууллагын нэр удалгүй танил болж, Монгол гэдэг нэрийг тэдний сонорт анх хүргэж, үүх түүхийг нь сануулж өгсөн байна. Өнөөдөр Күеттад Монгол, Чингис гэсэн нэрийг мэдэхгүй хазара хүн үгүй болжээ.

Энэ байгууллага дээр очиход онц байдал зарласан тул хичээлийн анги танхимууд нь хоосон байв. Харин хэл шинжлэлийн эрдэмтэд цуглараад Хазараги хэлний талаар семинардаж байлаа. Хазарууд Перс хэлний аялга болох хазараги хэлээр ярина. Хазараги хэлний үгсийн сан перс, монгол, турк үгнээс бүрддэг. Тэндээс би алга, дал, хавирга, хацар, ухархай, хайч, авга,аав,нагац, авгай, хатан,нялх, цээж,чанх, бэр, хөнжил ,шагай... гэх зэрэг нилээд хэдэн монгол үг олж мэдлээ. Харин тэд хуучны монгол хэлний аялга тодруулбал монгол бичгийн дуудлагаар хэлж байсан юм. Шагай гэснээс профессор Назир Хуссэйн яриа сонирхол татав. Тэрээр түүнийг бага залуу байх үед хазара хүмүүс шагайгаар тоглодог байсан талаар хуучлаад энэ талаар судалж үзэхэд тэдний хөрш зэргэлдээ орны хүмүүс тэр байтугай Афганистаны бусад үндэстнүүдээс эрээд олоогүй. Харин монголчууд шагай тоглодог гэдгийг судалж мэдсэн гэлээ. Тэрээр бас нэгэн шагайн тоглоомын талаар ярихаас үзэхүйд “шагай харвалт” хэмээх манай үндэсний спортын төрөл болж таарав. Одооны хүүхдүүд телевизор, компютер гээд шагай тоглох манатай болсон байна гэлээ. Монголд ч ялгаагүй. Намайг хүүхэд байхад айл болгон шахуу шагай цуглуулдаг байсансан. Шагайг хазараги хэлээр шигай гэнэ.

Ингээд Мухтаарын эгч Гулийнд буулаа. Миний хэд хоног байх айл. Манай хэд аюулгүй нь дээр гээд надад зочид буудалд байхыг санал болгож байсан ч заавал хазара айлд буудаллана гэж зөрсөн нь тэр. Нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм үед гадаад хүн, бүр сэтгүүлч энэ тэр гэвэл юу ч тохиолдож мэдэх тул тэд бага зэрэг “эмээж” байсан юм. Тэгээд ч хазара эмэгтэйгээс ялгарахгүй нүүр царайндаа найдаж байлаа. Күеттагийн хамгийн тайван газар бол миний сурвалжлага хийж байгаа хазаруудын Марри Абад хороолол гэдгийг ч дуулж мэдсэн байв. Үнэхээр ч тийм байсан. Сургууль, коллежоос бусад дэлгүүр хоршоо, зоогийн газрууд хэвийн ажиллаж, хүүхдүүд бужигналдаад л, хүмүүс тайван алхацгаана. Харин нөгөө нэг хороолол нь 1990ээд онд суурь нь тавигдсан Хазара Хотхон нэртэй. Афганистанд Талибуудын дэглэм тогтож байх үед Хазарууд тэдний дарамт шахалтаас зугатан дүрвэн ирснээр энэ хотхон бий болжээ.

Залгаастай шавар хашаа бүхий нарийхан гудамжууд, хавтгай дээвэртэй ихэнхдээ 2-3 өрөө дан байшинд амьдарцгаана.Хүн бүр л хашаа хороогоо цэвэрлэж байгаа нь харагдана. Гэртээ заавал гутлаа тайлж орно. Цэвэрхэн аж төрдөг хүмүүс ажээ. Цэвэрч байдлаараа зэрэгцэн амьдрах бусад үндэстнүүдээсээ ялгарна.

Гулийн бэлдэж өгсөн өрөөнд ороод чемдаан саваа цэгцлээд хэсэг хугацааны дараа гарч иртэл гэр дүүрэн зочид ирсэн байв. Монголоос ирсэн зочныг харах гэж Гулийн хамаатан садан бас хөрш айлын хүмүүс цуглажээ.Тэдний хувьд би өвөг дээдсийнх нь уугуул нутгаас ирсэн “зочин” байхад, миний хувьд тэртээ 800 жилийн өмнө нутгаасаа гараад хэзээ ч иргэж ирээгүй монгол цэргийн үр садтай танилцаж яваа нь энэ билээ.

Хазарууд бол Чингэсийн хот хамгаалуулахаар үлдээсэн мянган цэргийнх байна уу, Цагаадай ,Хүлэгийнх ч байна уу ямарч гэсэн монголын байлдан дагууллын үед тухайн нутагт суурьшин үлдсэн монгол цэргүүдийн үр удам гэсэн дүгнэлтэнд ихэнх эрдэмтэн судлаачид хүрсэн байдаг. Зарим нь монгол түрэг холимог угсааны хүмүүс гэдэг. Күеттагийн хазаруудын заримынх нь царайны төрх тийм байх гэсэн бодол төрүүлж байлаа. Хазара гэдэг нь перс хэлээр мянга гэсэн үг


Одоогийн Афганистан улсын хойд хэсэг уулархаг нутаг Хазаражатад Хазарууд 1880 он хүртэл бие даасан байдалтай оршиж байсан байна. Пуштунууд хаан ширээнд сууснаар тэдний амьдрал орвонгоороо эргэжээ. Пуштунуудын овог отгын хязгаарлагдмал үзэл бодол,ертөнцийг үзэх үзэл нь шашны мухар сүсэгт хэт автсан байдал нь хазаруудыг ялгаварлан гадуурхах харгис бодлогынх нь гол шалтгаан байсан. 1880-1901 он хүртэл хаан ширээнд суусан Абдул Рахманы явуулсан бодлогын уршгаар мянга мянган хазара эрчүүд алуулж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хазаруудыг боол болгон худалдаж ,орон гэрийг нь дээрэмдэн тонож газар нутгийг нь эзэлжээ. Үүгээр зогсохгүй өөртөө хүч нэмэгдүүлэхийн тулд мухар сүсэгт автсан Тажик, Үзбекүүдийн эмзэг мэдрэхүйгээр нь тоглож хазаруудын эсрэг турхиж амжсан байна. Дээрээс нь Британуудын зүгээс үзүүлж байсан зэр зэвсгийн хангамж Рахманыг хүслээ гүйцээхэд нь дэмжлэг болсон нь дамжиггүй. Тэр үед Британи Оросын харилцаа сайнгүй тэдний дайсагнал олон жил үргэлжилсэн билээ. Энэ хоѐр улсын геополитикийн хавсарга болж байсан одоогийн афганистан улсад Британичууд хараа хяналтаа тогтоон барьж байхын тулд пуштуны хаан Рахманыг хүүхэлдэйгээ болгож байсан нь түүхэнд үлджээ. 1893 он гэхэд хазара хүн амын 60 хувь нь хядуулж, туйлдаа хүртлээ үгүйрч хоосорсон, хоцрогдсон хүмүүс болж хувирав. Амьд мэнд үлдэхийн төлөө хэдэн зуун мянгаараа хөрш зэргэлдээ орнууд руу оргон гарч байлаа. Тэдний нэг хэсэг бол одоогийн Пакистаны Хазарууд юм.

“1935 онд Күеттад болсон газар хөдлөлтөөс өмнө тэд нэн ядуу дорой амьдралтай, мэдлэг боловсролгүй , мэргэжилгүй, нийгмээс алслагдсан хүмүүс байлаа. Газар хөдлөлтөөс хойш бий болсон бүтээн босгох ажилд оролцож хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмших боломж гарсан. 1962 онд тэднийг Пакистан улсын иргэд хэмээн албан ѐсоор зөвшөөрч энэ улсын иргэдийн адил эрх эдлэх болжээ. Эдүгээ тэд дээд албан тушаалтнаас эхлээд янз бүрийн салбарт ажиллаж байна. Хазарууд бол маш эв нэгдэлтэй хүмүүс. Өнөөдрийн энэ амьдралаа тэд өөрсдөө бүтээсэн . Тэд бол ажилсаг, авьяастай хүмүүс” гэж хазаруудын талаар тухайлан судалсан пакистаны судлаач бичжээ.

Пакистан дахь Хазаруудын түүх бол богинохон, тэдний армид үзүүлсэн үйлчилгээ болон Пакистан улсыг бий болох зэрэг хэдхэн үйл явдлын хүрээнд эргэлддэг . Афганистанд Паштунуудын хаант засаглал тогтохоос өмнө Пакистанд цөөн тооны хазара хүмүүс амьдарч байсан байна. Амир Абдул Рахман хааны тэдний эсрэг явуулсан дарамт дарангуйллын үеэс эхлэн Күеттад олноороо дүрвэн ирцгээх үед Энэтхэг Пакистан нь нэг улс байсан хийгээд Энэтхэг нь Британийн колоничлолд байлаа.

Хазара дүрвэгсдийг ирэхэд Британичууд тэдэнд найрсаг ханджээ. Тэр үед Балуч хаан Британичуудад Күетта дахь газар нутгаа лизингээр зээлдүүлсэн байсан тул хазаруудын одоо амьдарч байгаа энэ нутаг Британуудын мэдлийнх байж.

Британийн армийн офицерууд Хазаруудын цэргийн хэв шинжтэй амьдрал, цэргийн авхаалж самбаа ур чадварыг олж харснаар тэд Энэтхэг-Британийн армид алба хаах болжээ.1900 оны эхээр Британийн офицер Жэкоб, сүүлд фелд-маршал болсон, зөвхөн хазаруудаар бүрдсэн морин цэргийн хороо байгуулсан нь “Хазара Пионерүүдийн 106-р хороо” хэмээн түүхэнд алдаршжээ. Энэ хороо Афган-Британийн дайн, Дэлхийн 1, 2-р дайнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хазара офицерууд цэргүүдээ зөвхөн дүрвэгсэд дотроосоо бус, бүр Афганистан,Ираны хазаруудаар бүрдүүлдэг байж . Тэд дайны үед зам гүүр барих, усны суваг шуудуу татах зэрэг хүнд хүчир газар шорооны ажлыг хийдэг байсан байна.

Дайны төгсгөлд Хазарууд энгийн амьдралд өргөн хүрээтэй оролцох болсноор өдрөөс өдөрт мэргэжил боловсролоо ахиулсаар байлаа. Цэрэг дайны амьдралаар амьдраад сурчихсан дээрээс нь энэ талын төрөлхийн авьяас, дур сонирхол нь энгийн амьдралд шилжихэд нь тэдний хувьд хүчтэй саад эсэргүүцэл болж байсан гэдэг.

Нөгөөтэйгүүр Пакистан гэсэн шинэ улс бий болсон нь хазаруудын өмнө шинэ боломж бололцоо нээгдэв. Энэтхэг-Пакистаны дайнд Хазарууд өчүүхэн хэсэг байгаагүй . Энэ дайнд Пакистаны арми хазара эр, генерал Мохаммед Муса Хааны удирдлаган дор тулалдсан нь баримт юм . Дараа нь тэрээр Пакистаны армийн ерөнхий командлагч, мөн Балучистан мужийн захирагч болсон .Түүнчлэн энэ дайнд тулалдааны зарим фронтод хазара офицерууд байлдааны ажиллагааг удирдан явуулж байжээ. Пакистаны Баатар хэмээн хүндлэгдсэн олон дайчид төржээ.

Би тэдний нэг цэргийн нисэх хүчний маршал Шарбат Али Чингэзитэй Күеттад хувийн ажлаар түр ирсэн байхтай нь таарлаа. Маршал Чингэзи хошин зантай, энгийн нээлттэй нэгэн байв. Надаас Хазара гэдгийг монголоор юу гэж хэлдгийг асуухад би мянга гэлээ. Миний хэлснийг дуурайн хэлээд за тэгэхээр хүүхээ гээд Чингэс хааны үлдээсэн тэр мянгат цэргийн тактик , зохион байгуулалтын талаар тайлбарлан , бид монголын түүхийн талаар бага зэрэг хуучиллаа. Ер нь бол тэр маш их уншдаг хүн болох нь мэдэгдэж байлаа. Чингис гэдгийг хазараги хэлээр Чингэзи гэж дуудна. Шарбат Али бол хазарууд дундаас энэ нэрийг гэр бүлийнхээ нэрээр сонгосон анхны хүн юм. Би түүнээс энэ талаар асуухад “ Энэ их энгийн. Хазара Монгол байх гэдгээрээ бахархах гэсэн хүсэл маань энэ шийдвэрт нөлөөлсөн юм. Хазара гэж дуудуулах нь ичгэвтэр, гэмт хэрэг мэт байсныг чи бидний түүхээс олж мэдсэн байх. Надад бол харин ч хүн болгонд нэрээ хэлмээр санагдаж байсан, тухайн үед би цэргийн сургуулийн сонсогч байлаа” гэсэн юм. Өнөөдөр Пакистаны Балучистан дахь армийн офицеруудын ихэнх нь Хазара эрчүүд. Тэдний олонхи нь Чингэзи нэртэй.
Маршал Чингэзигээс Монголтой ямар нэгэн харилцаа холбоо байдаг эсэх, энэ талаарх бодлыг нь сонирхвол “Бид чинь угаасаа л холбоотой хүмүүс шүү дээ. Чи надад онгоцны тийз өгчихвөл би хазаруудыг бөөнөөр нь аваад очье” хэмээн хошигнон хэллээ.


Цэргийн нисэх хүчний генерал Шаукат Чингэзи монголчууд “үндсэрхэг” хүмүүс тийм үү... хэмээн инээд алдсаар яриа дэлгэв. Хүүхдүүдийнх нь нэр Алтан, Баян, Өүлэн . Намайг байхгүй болсон үед үндэс угсаагаа санаж явцгааг гэж монгол нэр өгсөн гэлээ. Монгол Хазара хүмүүс холбоотой байх хэрэгтэй. Тэр цаг нь болсон гэж бодож байна гэж генерал Чингэзи ярианыхаа үеэр онцолж байлаа. Дашрамд дурдахад Хазарууд хүүхдүүддээ монгол нэр өгөх нь элбэгшиж байгаа гэсэн.

Түүнчлэн дээр өгүүлсэн генерал Мусагийн ач хүү Хассан Мусатай хуучилж байх үед тэрээр нэгэн явдлыг ярилаа.. Англид сурч байхад нь Оксфордын эрдэмтэн түүнээс генийн шинжилгээ авахыг хүссэн байна. Хариу нь монгол хүнийхтэй 75 хувиар тохирчээ. Үүгээрээ тэр ихэд бахархдаг гээд Монголд заавал очно гэсэн юм. Хассан надаас Чингэс хааны төрсөн нутгийн талаар тухайлан асуун сонирхож байлаа.

Энэ мэтчилэн янз бүрийн салбарын өөр өөр ажил мэргэжлийн олон хүнтэй ярилцав. Хүмүүс надаас нийтлэг нэг зүйлийг асууж байсан. Монголд зорчих дурэм журам, виз хаанаас авдаг, консулын газраа Пакистанд нээж болох эсэх, шилжин нүүх хөдөлгөөний тухай хууль дүрэм, монголчууд хазаруудын талаар ямар бодолтой байдаг тухай юм. Хазара хүмүүс надаас ийм зүйлийг голлон асуух юм гэж үнэндээ бодоогүй байлаа.

Цахим Өртөө Холбоо ТББ-аас зарласан Монголд Хазара оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийн тухай олоод мэдчихсэн залуустай ч таарлаа. Энэ бол сайхан мэдээ, хазара залуус олноороо Монголд очиж ялангуяа түүх, соѐлын чиглэлээр суралцах хэрэгтэй гэж байв.

“Бид нэг уулзчих хэрэгтэй байна, нэг ярилцах хэрэгтэй байна. Монголд айлчлал зохион байгуулмаар байна” гэж хариуцлагатай өндөр албан тушаалын хүмүүс хэлж байлаа.

Одоогийн байдлаар Пакистанд 500 гаруй мянган хазарууд амьдардаг. Өнөөдрийг хүртэл хазарууд Афганистанаас дүрвэн ирсээр л байна. Хэдийгээр Хазара хүн толгой өөд явах болсон ч гэсэн Афганистан дахь Хазаруудын хувьд анхаарлын гадуур хаягдсан, хоцрогдсон үндэстэн хэвээрээ л байгаа.

Афганистан, Ираны хазаруудыг бодвол Пакистаны хазарууд амьдрал ахуй нь хавьгүй дээр, хамгийн гол нь боловсролтой. Цаашлаад Пакистанд тэд өндөр боловсролтой хүмүүст тооцогддог.Лалын ертөнцөд эрчүүд давамгайлсан байдаг ч Хазарууд хүйсийн тэгш байдлын төлөө хазайж байгаа гэсэн.Эмэгтэй хүн мэдлэг боловсрол эзэмшиж нийгэмд байр суурь эзлэх ѐстой гэж бодох болжээ.Охидын сургуулийг олноор нь байгуулж.

Гудамжинд эмэгтэйчүүд нь нүүрээ ил гаргаад толгой , биеийнхээ хэсгийг далдалсан алчуур нөмөрч явна. Зарим нь нүүрээ хагас далдалсан харагдана.Зураг авах үед дурангаас зайлсхийнэ. Ер нь дургүй. Би алчуураа толгойдоо бус мөрөндөө тохчихоод алхаад байлаа.Зөрөх хүмүүс над руу том харна. Хазара гэж бодоод байгаа нь илт. Зарим нь ч тэссэнгүй үг хаяж байна.

Хижээл эмэгтэй: “ Яадаг хүүхэд вэ, толгой нүцгэн явж байх чинь”

2 өвгөн: “Бурхны ном зөрчөөд.. Гэхдээ яахав чамайг бурхан өршөөг”

2 залуу: “Хөөх алчуургүй явж байна.”

Зураглаач маань инээсээр, хазара бишээ хэмээн тайлбарласаар...

Хазаруудын амьдрал ахуй, зан үйл гээд монголчуудтай адил төстэй зүйл олон байгааг ажигласан. Элэгсэг, шооч, ѐжилж тоглоом хийх дуртай. Заримдаа түргэн огцом зан гаргана. Эрх чөлөөнд дуртай тайван хүмүүс. Энэ бүх чанар надад нэг л “танил” санагдаад байв.

Монголын ѐс заншил, соѐл тэдний сонирхлыг илүүтэй татдаг нь илт. Нэгэн ярианы үеэр нэг залуу баримтат кинон дээрээс монгол хүн хол явж байгаа хүний араас сүү өргөж байсныг яриад харин Хазарууд ус өргөдөг гэлээ. Тэгэхэд би, монголд ус өргөвөл муу яваарай гэсэн хэрэг болно гээд инээлдэв. Гэтэл хажуунаас нэг нь бидэнд монгол шиг тийм их мал сүрэг байхгүй, тэгээд л сүү нь ус болсон байх гэлээ. Бас нэг нь монголчууд модноос өнгө өнгийн даавуу уяж байхыг харсан . Хазарууд бас адилхан гэв. Монгол бүжгийн талаар сонирхон асууж байлаа.

Тухайн үндэстнийг бусад үндэстнүүдээс ялгадаг зүйл бол зан заншил. Ялангуяа үхэх, төрөхөд үйлддэг зан үйл. Энэ талаар Хазаруудаас олж харснаа товч дурдвал,

Шинээр төрсөн хүүхэдтэй айлд ойр дотны хамаатан л биш бол тухайн хүүхдийг 40 хоног өнгөртөл хүмүүс зочилдоггүй. Нэр өгөхдөө ойрын төрөл саднууд цуглаад хэлэлцэнэ.Эрэгтэй хүүхэд төрвөл хонь гаргаж найр хийнэ.


Хазарууд сүсэг бишрэлийн хувьд, тэд энэ ертөнц буг чөтгөр, муу ѐр, сүнс, хар ид шидний увдас зэрэгт хамаатай гэдэгт итгэнэ. Үүнтэй холбоотой зан үйл олон. Хэцүү байдалд орсон үедээ өргөл барьц өргөх нь элбэг. 9-ийн тоог бэлэгдэнэ.

Оршуулганд оролцоод ирж байгаа хүмүүсийг угтаж замд нь утаа уугиулсан байхыг харлаа. Хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө утааг гараараа бие рүүгээ чиглүүлэн сэвж байв. Шарилын газраас ирж байгаа тул биеэ муу ѐрын сүнснээс зайлуулж ариутгаж байгаа хэрэг гэнэ. Монголчууд аргал хомоол хэрэглэдэг бол тэд арцны үнэртэй төстэй негра хэмээх мод хэрэглэнэ. Энгийн үед ч орон гэр, биеэ неграгаар байнга утаж ариутгана.

Хүнээ алдсан айл дараагийн нэг жилдээ элдэв зугаа цэнгэл, найр наадамд очихгүй. Баяр тэмдэглэхгүй. Буяны ажлыг жилийн турш үйлдэнэ.

Мухтаар 4 хүүхэдтэй, хамгийн бага нь охин, 7 сартай. Нэгэн орой охиноо гадаа салхилуулахаар гэрээсээ гарахаасаа өмнө нь хамарт нь хөө түрхэж байлаа. Учрыг асуувал эхнэр нь “чөтгөр харчихна” гээд инээлээ. Хүүхдүүдийнхээ хамарт хөө түрхдэг байснаа би саналаа.

Хазара хүмүүс хооллохдоо сандал ширээ хэрэглэдэггүй.Явган сууцгаана. Тэдний үндэсний хоолны төрөлд борц, ааруул, аарц, монгол гурилтай шөл гээд бидний мэдэх хоол бүр амт үнэрээрээ байна лээ. Борцийг кадеед, аарцыг аарчи, ааруулыг хурууд гэнэ.

Алтафийн гэр бүлийнхэнтэй хамт ундаллаа нэг удаагийн ээлжинд. Түүний үеэл Али Мохаммед хэмээх алиа хошин зантай нэгэн бас зочилж ирсэн байв. Тэрээр монгол үг заавал олно гээд хэд хэдэн үг хэлж заримыг нь үйл хөдлөлөөр үзүүлж ихээхэн хичээл зүтгэл гарган бөөн инээдэм болцгоов.Үүний дүнд чимхэх-чимкху, хурхирах-хурхуйр, гижиг-гижийх, цавчих-чавчи, хавчих-габчи, эвшээх-эвша, сүүж-сөжи, төвөнх-төбунх, янцгаах-янкраах гэсэн үгтэй болцгоолоо.

Хазаруудын хэл,соѐл, зан заншлын талаар тухайлан судлах эрдэмтэн, судлаачид их зүйл олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Пакистаны хазарууд Күеттад суурьшаад 100 гаруй жил өнгөрсөн байхад өөр үндэстнүүдтэй гэрлэж холилдоогүй өдий хүрсэн байх юм. Учир нь Күеттагийн иргэдийн ихэнх нь сүнни урсгалыг сүсэглэдэг. Лалын шашны сүнни, шиа урсгал хэзээд саланги зөрчилтэй байсаар ирсэн. Нөгөө талаар хазара хүн хазара хүнтэйгээ суух, гэр бүлийн уламжлалт харилцааг хатуу мөрддөг нь генээ хадгалж үлдэхэд нь нөлөөлжээ.

Ингээд Пакистанд болж байгаа үйл явдлын эргэн тойронд эргэлдээд үзье.

Өнөөдөр Пакистан улс дэлхийн хамгийн халуун цэгийн нэг болж байна. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байлгадаг ганцхан зүйл нь энэ улсад байгаа цөмийн зэвсэг. Дээрээс нь юу ч хийж мэдэх террористууд гэгдэх сэтгэхүйн доройтолтой хүмүүс эргэн тойронд нь эмх замбараагүй байдал үүсгэж байдлыг улам аюултай болгож байна.

Тэртээ цагт Пакистаны нууц албаныхны бүтээсэн “франкенштейнууд “ болох Талибууд эргэж амилаад амар заяа үзүүлэхээ болиод удаж байна. Талибуудыг бүтээхэд Америкууд гүнзгий гар бие оролцож тусалж дэмжин цагтаа “найз” явцгаасан улс. Афганистанд социализм байгуулахаар орж ирсэн зөвлөлтийн цэргийн эсрэг ашиглах гэж. Коммунизм ч ганхлаа, зөвлөлтийн арми ч гарлаа. Америкууд ч санаа нь амраад хэргээ бүтээгээд гараад явлаа. Тэд аймаар том мангас бүтээснээ тооцоолоогүй хаячихсан. Хүн гэдэг амьтны хувиа хичээсэн натур чанарын бодит жишээ. Одоо зуурсан жонхуугаа янзлах гээд тал талдаа зүдэрцгээж байна.

Миний уншиж мэдсэнээр бол Пакистан улс ардчилалын тухай 1970аад оноос эхлэн ярьжээ.Өнөөг хүртэл энэ улсын ардчилал руу орж өгдөггүй, хөгжилд нь саад болоод байдаг зүйлийн тухай бодож олох гээд тархиа гашилгах хэрэггүй. Шалтгаан нь ерөөсөө л феодалын ёс, авилга хээл хахууль. Улс төрчид нь бүгд өөр өөр юм ярина. Хоорондоо нэгдэнэ гэж байхгүй. Хэдхэн гэр бүл энэ улсыг захирдаг.

Тийм ч учраас Пакистаны баруун хойд мужид \Swat Valley\ талибууд хяналтаа тогтоогоод амжсан.

Талибууд лалын шашны хууль Шариагийн хамгийн харгис тайлбарыг хүчээр бий болгосон байдаг. Пакистаны засгийн газар байдал намжих болов уу гэсэн горьдлогын үүднээс тэдэнд шариатын хуулийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан. Нөгөөдүүл нь маргаашнаас нь амьтан хүн ташуурдаж эхлээд байдлыг улам дордуулж орхилоо. Айж цочсон нутгийн ард олон хэдэн мянгаараа дүрвээд ѐстой нэг холион бантан болж байна энд. Пакистаны цэрэг цагдаагийн арми болон талибуудын хооронд болж байгаа “дайн” одоо хурц хэлбэрт шилжиж байна.

Талибуудад эзлэгдсэн тухайн бүс нүтгаас одоогийн байдлаар хагас сая хүн дүрвээд байна. Цагдаад халдах, дипломатуудыг барьцаалах, гадаадынхныг буудах , нутгийн хүмүүсийг дүүжилж хороох явдал байнга гаргана. Тэд 200 гаруй сургуулийн барилгыг устгаж үгүй хийсний ихэнх нь охидынх. Эмэгтэйчүүд нь нүүрээ бүтээж явах болсон нь өмнө нь энэ нутагт хэзээ ч байгаагүй явдал.

Хэт үндсэрхэг үзэлтэй, дээрээс нь шашны хэт үзэлтэй тэдэнд АНУ-ын Обамагийн засаг захиргаа хүндэтгэлтэй хандах нь юу л бол. Гэхдээ орчин үежсэн Талибуудтай ярилцана гээд энхийн арга зам эрэлхийлсээр байгаа. “Орчин үеийн үзэл бодолтой” талиб гэж бараг олдохгүй байхаа. Талибуудын эрх мэдэл тогтоно гэдэг бол товчхоноор хэлэхэд орчин үеийн амьдрал гэж байхгүй болно гэсэн үг.

Талибан гэдэг нь арабаар “шашны сурагч” гэсэн утга илэрхийлнэ. Шашны сургуулийн хөвгүүдэд Талибуудын заадаг хичээл бол Калашников бууг хэрхэн эзэмших, амиа золиослох халдлагад яаж бэлдэх , Куран судрыг ойлгох үгүй нь хамаагүй заавал цээжлэх. Охидыг сургуульд сурахыг хориглож, эмэгтэй хүн эмгэн болтлоо гэртээ суух ѐстой. Амьдралынхаа төгсгөлд л австайгаа хамт гэрээсээ гарна.

Ядрахад яр гэгчээр Балучистан муж Пакистан улсаас салан тусгаарлах тухай нилээд дээр үеэс бий болсон хуйвалдагч бүлэглэлүүдийн санаархал хурцдаад эхэллээ. Энгийн гэмгүй иргэдийг онилсон санаатай аллагууд үе үе гарч байна. Энэ мужид Балуч, Паштун, Панжаб, Хазара үндэстнүүд зэрэгцэн амьдардаг. Хамгийн аймшигтай нь зүв зүгээр бизнесээ хийгээд,эсвэл гудамжинд алхаж яваа энгийн иргэдийг алуурчид мотоцикльтой давхиж ирээд буудчихаад арилаад өгдөг. Энэ хавраас эхлээд Хазарууд руу чиглэсэн аллага ойр ойрхон гарч байна. Тэдний дунд цагдаагийн газрын дарга Хассан Али, Хазара Ардчилсан Намын дарга Хуссэйн Али Юүсэфи нар захиаллагат аллагад өртлөө.Энэ аллагыг лалын сүнни урсгалын хэт даврагч бүлэглэл Лашкар-и-Жангви зохион байгуулсан гэгддэг. Энэ бүлэглэлийн үйл ажиллагааг Пакистанд хориглосон байдаг. Өнгөрсөн жил энэ бүлэглэлийн толгойлогчид болох онц ноцтой алан хядагч болох 2 этгээд дээд зэргийн өндөржүүлсэн хамгаалалттай шоронгоос оргож амжсан.


2003 онд энэ алан хядагч бүлэглэл Хазаруудын сүмд бөмбөг дэлбэлснээс 53 хүн амь үрэгдэж,150аад хүн шархаджээ. Хазарууд лалын шашны Шиа урсгалыг дагадаг. 100 гаруй жил үргэлжилсэн хэлмэгдэл д өртөж, үндэстнээрээ мөхөх аюулд хүргэсэн гол шалтгаан бол тэдний шашин шүтлэг, үндэс угсаа юм.

Би зарим нэг хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзлаа. Гурилын үйлдвэрийн ажилчин Али Дауд бусад 4 хүний хамт ажил руугаа машинд суугаад явж байхад нь 2 мотоцикльтой алуурчид гэнэт гарч ирээд тал талаас нь буугаар шүршжээ. Тэд газар дээрээ нас барсан хийгээд бүгдээрээ хазара байжээ. Энэ хэрэг энэ оны 3-р сард гарсан.

“Яагаад ийм зүйл тохиолдов, шалтгааныг нь та юу гэж бодож байна ?” Даудын эхнэр Мариамаас асуухад,

“Надад мэдэх юм юу ч алга. Хазара гэдэг нь алуулах шалтгаан болсон байх” гэж Мариам хэллээ.

Би: “Алуурчдыг олсон боловуу?”

Мариам: “Олоогүй”

Тэднийх охин, хүү 2 той. Охин нь 13 настай , би түүнээс ганц нэг зүйл асуухыг оролдсон боловч тэрээр юм хэлж чадахгүй уйлаад л байлаа. Амьжиргаа залгуулдаг байсан ганц хүнээ алдсанаас энэ айл санхүүгийн хүнд бэрхшээлд унажээ. Охин нь сургуульдаа явж чадахаа больсон байна. Гэхдээ Мариамын үеэл Алидад охиныг сургуульд буцаж ороход тусална гэж байлаа. Даудынх талибын дэглэмийн үед Афганистанаас дүрвэж иржээ.

Бизнес эрхлэгч Хажи Саки том хүү Али Асхаарынхаа хамт амь үрэгджээ. Дэлгүүрт нь алчуурчид орж ирээд буудсан байна. Хажи 5 охин, 2 хүүтэй байж. Амиа алдсан том хүү нь 22 настай, дөнгөж сүй тавьсан байжээ.

Түүний эхнэрт ярих тэнхэл үнэхээр байхгүй байлаа. Ингээд хүргэн Абдул Халидтай ярив.

“Яагаад ийм зүйл тохиолдов?” гэж асуухад

“Ёстой хэлж мэдэх юм алга. Бид одоо хүртэл шокноос гараагүй л байна. Хазара байсан учраас л аллагад өртсөн гэж бодож байна” гэж Абдул хэллээ.

Би:“Алуурчдыг олсон уу?”

Абдул: “Олоогүй”

Энэ айлын бизнес зогсчээ. Лалын шашны уламжлалаар бол эмэгтэйчүүд ажил эрхэлдэггүй. Бэлэвсэрч хоцорсон эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн хүндрэлтэй асуудал байх шиг санагдсан.

2001 оноос хойш 200 шахам хазара санаатай аллагад өртөж амь насаа алдан, шархагдагсдын тоо 300 давжээ. Үүний ихэнх нь сүүлийн 2 жилд болжээ.

Одоогийн байдлаар аллагыг зохион байгуулсан, үйлдсэн гээд нэг ч хүн шүүхээр шийтгүүлээгүй байна. Салан тусгаарлагч хуйвалдагч бүлэглэлүүдийн явууллага эрчимжиж мужийн Засгийн газар дахь төвийг сахисан,шударга байдлыг эрхэмлэдэг улс төрчид, армийнхнийг онилсон захиаллагат аллага, барьцаалах явдал газар авч байна. Нөгөө талаар энэ муж Энэтхэг Пакистаны зөрчлийн голомт. Пакистаныг салган хуваахын тулд Энэтхэгийн аюулгүйн алба хуйвалдагч бүлэглэлүүдийг зэр зэвсгээр хангаж санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэж Пакистаны тал үздэг. Энэтхэгчүүд болохоор тэд энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэлздэг.

Балучистанд талибуудын тоо өссөөр байна. Тэдний гол нуувчууд Күеттагийн эргэн тойронд байна. Тэр байтугай талибийн удирдагч Мулла Омар энэ хотод нуугдаж байгаа гэж үздэг. Хэн ч тэдэнд энэ мужид хөл тавь гэж зөвшөөрөөгүй байхад чадаж байгаа нь хачирхалтай. Бодоод үзэхүйд энэ мужид тогтворгүй байдлыг бий болгоод байгаа “үл үзэгдэх хүчнүүдэд” талибууд хэрэгцээтэй хоол болдог байх. Балучистан нь байгалийн баялагаар баян. Алт,зэс,нүүрснээс гадна дэлхийд томоохонд орох байгалийн хийн нөөцтэй.Тэгсэн хирнээ Пакистаны хамгийн ядуу, анхаарлын гадна орхигдсон . Энэ муж 2 дахь Swat Valley болох зам руугаа явж байна. Салан тусгаарлах тухай асуудал дээр Хазарууд эсрэг байр суурьтай, дэмждэггүй, Пакистан гэсэн нэг л улс байх ѐстой гэж үздэг юм байна.

Ажилсаг хөдөлмөрч , авьяастай, цэвэрч, эв нэгдэлтэй гэсэн тодорхойлолт бол Хазаруудын имиж. Зэрэгцэн амьдарч байгаа бусад үндэстнүүдтэй ахан дүүсийн харилцааг эрхэмлэдгээс гадна шударга ѐс, тэгш эрх, эрх чөлөөтэй байхын чухлыг илүү их мэдэрдэг хүмүүс шиг санагдаж байлаа. Ялангуяа туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл нь тэдэнд эв нэгдэлтэй байхын чухлыг ойлгуулсан гэлтэй.

Хазара овгийн удирдагч Сардаар “Пакистаны 250 мянга гаруй хазара иргэд хилийн чанадад дүрвэн амьдарч байна. Хамгийн гол нь аюулгүй тайван орчинд амьдрахыг хүссэн нь тэдний дийлэнх нь. Энд байдал ширүүн болж байна. Хэзээд юу ч болж мэдэхээр байгаа. Бусад оронд хөрөнгө оруулалт хийгээд амьдарч байгаа маш их мөнгөтэй олон хүн бий. Би нэг зүйлийг мөрөөдөж байна. Биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрвээ монголчуудтай холбоо тогтоож хамтран ажиллая гэх юм бол тэдгээр хазара хүмүүс Австрали, Канад ...гэхээсээ илүү Монголыг сонгох болно. Үүнийг л би мэдэж байна. Бид чинь монголчуудын нэг хэсэг шүү дээ.Хазарууд ХАА-н салбарт мэргэшиж дадлагашсан хүмүүс. Уул уурхай,газар шорооны ажилд асар их туршлагатай. Дэлхийд томоохонд тооцогддог Балучистаны нүүрсний уурхайн ажилчдын 70 гаруй хувь нь хазарууд байдаг. Хазарууд Афганистан руу буцаад явах болов уу гэж чи асууж байна, очоод агуйд амьралтай биш дээ. Талибануудын өндийлтийг чи харж байгаа. Тэд хэзээ л бол хэзээ Афганистанд хүчээ авахаар болчихлоо. Балучистаны ирээдүй дайны ирмэг дээр байна” гэж ярилаа.

Дараа нь Сардаар гуай “ Би нэг зүйлийг асуумаар байна . Чи юу гэж бодож байна, Монголчууд биднийг хүлээн авах болов уу?” гэсэн юм.

800 жил өнгөрч бидний хооронд алд дэлэм өөрчлөлт, ялгаа гарсан нь мэдээж. Зөндөө бэрхшээл тулгарна.Тэвчээр л бүхнийг шийдэх байх. Гэхдээ миний бодлоор тэд Монголчуудын маань хэсэг хэвээрээ л байгаа.



Бид тэднийг хүлээж авч чадах болов уу? Хариултыг уншигч танд бас үлдээе.



Эцэст нь та бүхэнд “Монголчууд та нартайгаа холбоо тогтоомоор байна” гэсэн Хазаруудын чин хүслийг уламжилж байна.

Намайг Күеттагаас явах үед онц байдал цуцлагдсан байлаа. Балуч үндэстний лидерүүдийн амийг хороосон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 10 гаруй хүн амь насаа алдаж,хэдэн арваараа шархдан, сая саяар хэмжигдэх рупиний эд зүйлийг эвдэлж хэмхлэн галдан шатаажээ.

Сурвалжилсан сэтгүүлч Н.Болормаа

Пакистан. Күетта хот.

Жич: Уншигч та санал хүсэлтээ мөн англи хэл дээр www.hazaranation.com, altaf_za@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it хаягаар илэрхийлээрэй.

Зураг: Зохиогч хазара багш эмэгтэйн хамт.



Мэдээлэлийн Эх Сурвалж энд дарж авна уу