Анх Хазара Чангэзи блог нээснээс хойш 2011 оны 9 сард Хазара Монголчуудтай харилцсан харилцаа, бодитой үр дүн ямар байсан бэ энэ тал дээр доорхи бичлэгийг бичиж байсан.
http://hazarachangezi.blogspot.com/2011/09/hazarachangezi-1.html
Харин Амэрик дахь Хазара Монголчуудын талаар өөрийн санал бодлоо цухас дурьдсан бичлэгийг мөн энэ үед бичиж байсан бөлгөө.
http://hazarachangezi.blogspot.com/2011/09/blog-post_7935.html
Өнөөдөр 2012 оны 5 сарын 17ны өдөр................. анх Хазара Чангэзи блогыг 2009 оны 10 сарын 14нд нээж байжээ.
Өнгөрсөн хугацаанд Facebook дээрх Hazara Mongolian Global Initiative бүлэг Hazara Changezi бүлэг дээр нийтлэсэн блог дээрээ хараахан амжиж тавиагүй мэдээлэлүүдийг нэмж нийтлэж байна.
Интэрнэт орчинд Монгол болон Хазара ахан дүүстэй холбоотой мэдээлэлүүдийг нэгтгээд энд танилцуулах хүсэлтэй байдаг.
Өчигдөрхөн Нэгэн Хазара хүнтэй ярилцаж суусаны дараа надад төрсөн сэтгэгдэл бол. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд хүрээлэлийн хүмүүс маань мэдээлэл хангалттай авдаг хэдийч, цаана нь маш олон хазара хүмүүс , мэдээлэл байхгүй , миний блог Facebook дээрх мэдээлэлээр дамжиж олж авсан мэдээлэээ ам дамжуулан ярилцаж байхыг олж үзэв. Мөн анх Монгол Хүмүүстэй хазара нар уулзаад баярлаад догдлоод нэг дор маш олон зүйлийг чин сэтгэлээсээ хэлж байхыг хараад өөртөө нэг дүгнэлт хийлээ.
Энэ маань миний энэ өөрт үүсгэсэн байгаа хүрээлэлээс гарч сэтгэх , иймээс нөгөө л шинэ мэдээлэлийг монгол хэл дээр монголчууддаа хүргэх англи хэл дээр Хазара хүмүүсд Монголчууд тэдэнд сайн ханддаг , бид гарал угсаа нэгтэй , талаар нээлттэй ярилцах ажилаа зогсолтгүй хийх хэрэгтэй гэдгийг л улам илүү хүлээн зөвшөөрч өөртөигөө ярьж суулаа.
Хазара ахан дүүс Монголчуудын хооронд гүүр болох энэ алхамд Монголын Эx орон , үндэсний үзэл , уламжилал, Монгол туургатны замнал, орчин үед бидний монголчуудад дутагдаж буй тэрхүү мэдээлэл харилцааны цоо шинэ алхамуудыг бид бүхэнд хүргэж байгаа сэтгүүлч Мөнхбаяр ах тэрээр дэлхий нийтэд Монголчууд Хазара ахан дүүсдээ урам хайрлаж тэдний төлөө хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ нь өнөөдөр хазара хүн бүрийн сэтгэлд оч найдвар урам зоригийг илгээж байна , Монгол улсаас анх дэлхийн монгол айл төслийн багынхныг урьж авчирч байсан. Аббас Ваффа, Рэза Катэб нар эдгээр хазара ахан дүүс маань Монголчууддаа афганистаны хазара нарын бодит амьдралыг үзүүлэх боломжийг би болгосноор өнөөдрийн олон үйл хэргийн эхлэл болжээ. Рэза Катэб ах минь одоо Англи улсад суралцаж амьдраж байна. Өнөөдрийн миний явуулж буй ажиллагаа мөн хазара чингис блогын нэрийг сонгох , санал бодлоо солилцход Аббас Ваффа ахын зөвлөгөө урам зориг их нөлөөлсөн юм шүү. Амэрик даxь Хазара Монголчуудтай анх танилцах алхамыг Рэза Катэб ах маань би болгосноор ийнхүү маш олон бахархам амжилтууд би болгосон. Миний хувьд амжилт гэдэг нь гарал үүсэл , дүр төрх , соёл, түүх, ёс заншил хэл нэгтэй ахан дүүс маань газарзүйн өөр бүс нутагт , байгаагаасаа үүдэж , мэдээлэл солилцоо байхгүй , байгаа энэ л мөчид мэдээлэлийн гүүр болох зорилго тээж байгааг тайлбарлаж болно.
Цахим Өртөө байгууллагын Хазара оюутаны тэтгэлэг бол, оюуны соёлын маш том хөрөнгө оруулалтыг би болгосон билээ. Өдгөө дээрх 3 оюутан хоер ард түмнийг холбосон соёлын элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа хэдий монголд байгаач.
Энд онцлоод Пакистаны Хазара нарын тухай дурьдхыг хүсэж байна. Монгол сэтгүүлч Болормаа эгчийг урьж Пакистанд урьж авчирч байсан тэр л хазара залуус өнөөдөр надтай хамт Вашингтон ДС , Нью Иорк Хотуудад Хазара Монголчуудыг холбох , тэрхүү эрхэм үүргийг гүйцэтгэсээр л явна.
No comments:
Post a Comment